Зөвхөн бэлгэвч хийх нь хангалтгүй. Аюулгүй секстэй холбоотой 7 алдаа

4

Хамгаалах хэрэгслийн тухай нарийн ширийн, мартаж болохгүй зүйлүүд.

Бэлгэвчийн үр дүнг дунджаар 98% хэмээн эрдэмтэд өндрөөр үнэлдэг. Хэрвээ бэлгэвчийг цаг үед нь биш, буруу углах зэрэгт энэ үзүүлэлт огцом доош унадаг байна. Гэтэл бид ихэнхдээ бэлгэвчийг дээрх байдлаар буруу хэрэглэдэг гэнэ.

2012 онд АНУ, ИХ Британи, Канадын их сургуулиудын хэсэг эрдэмтэд иймэрхүү алдааны талаар өргөн судалгаа явуулжээ. Судалгааг 1995-2011 онуудад хэвлэгдэж байсан, англи хэл дээрх, 14 орны 50 нийтлэл дээр тулгуурлан хийсэн байна. Янз бүрийн хүмүүс, янз бүрийн үеийг хамарсан учир нэгдсэн нэг статистик гэж үгүй боловч гаргадаг алдааны дундаж хувийг олж болох билээ.

1. Бэлгэвч хэрэглэх цаг хугацаа буруу

Эр бэлэг эрхтэн эмэгтэйдээ шургаж орсны дараа буюу нөхцөлт халдвар авах аюултай үеийн дараа бэлгэвч угладаг гэж хосуудын 25% нь хариулсан байна. Дур ханахын өмнө бэлгэвчээ аван цааш үргэлжлүүлдэг тухай 17% ярьжээ. Бодит байдал дээрээ хүмүүс бэлгэвч ашиглаж байгаа боловч үүнээс нь болж секс аюулгүй хамгаалалттай болсон юм үгүй бололтой.

2. Буруу углах

Бэлгэвч зөв хэрэглэх гэдэг маань аюулгүй байх он сарыг нь харах, таарах хэмжээг олох, бэлгэвчний материал нь ямар нэг гэмтэлгүй зэргийг шалгаж, зөв талаар нь бэлэг эрхтний толгойд углан доошлуулан бага зэрэг зай үлдээх ба аль болох агааргүй байхаар углах хэрэгтэй. Ингэхдээ зөөлөн хөдөлгөөнөөр хийх ба хумсаараа гэмтээхээс сэргийл. Углахын өмнө ганц дусал ямар нэг тослогч дотор талд нь дусаан дараа нь гадна талд нь 3 ширхэгийг дусаан тосолбол бүр ч сайн. Энэ тухай BuzzFeed-ийн видеог үзээрэй.

Судалгаагаар нийт хэрэглэгчийн 74% нь бэлгэвч бүрэн бүтэн эсэхийг огт шалгадаггүй байна. 18% нь буюу таван хүний нэг нь бэлгэвчийг зүгээр л шууд өөрийн бодсоноор буруу зөрүү харуулан угладаг гэнэ. Ийм үед хоёр аюултай нөхцөл бий болж байгаа нь: 1-рт хамгаалах хэрэгсэл үйл явцын үед мултарч болох бол 2-рт үрийн шингэн цуглах хэсэгтээ бөөгнөрөхгүй ба учир нь энэ хэсгийн суналт нь нөгөө тийш сунах зориулалттай байдаг билээ.

Харамсалтай нь судалгаа бэлгэвч хэрэглэх үеийн хамгийн чухал зүйл болох чухам юуг секс гэж үзэх вэ гэдэг талаар ямар нэг зүйл хийгээгүй байна. Олон хүн орал болон анал секс нь секс биш учир ямар нэг өвчин дамжихгүй гэж үздэг. Тийм биш юм.

3. Анал болон орал сексийг аюулгүй гэж үзэх

Алдартай эмэгтэйчүүдийн эмч бэлгийн замын халдварт өвчнийг бэлгийн замаар төдийгүй орал болон анал замаар ч халдварладаг гэдгийг баталдаг. Эдгээр секс болгонд бэлгэвч хэрэгтэй. Яагаад гэдгийг ойлгохын тулд халдвар хэрхэн бэлгийн замаар дамждаг тухай ярилцъя.

Халдвар дамжихын тулд хоёр нөхцөл байдал хэрэгтэй. 1-рт вирусын хэсэг буюу халдварын голомт. 2-рт халдвар орох шарх.

Бэлгийн замын халдварт өвчтэй хүмүүсийн халдвар нь хөхний сүү, үрийн шингэн, цусанд байдаг байна. Тиймээс халдвар нь шүлс, ханиад, арьс зэргээр дамждаггүй. Дамждаг байсан бол арай өөрөөр нэрлэх байсан нь тодорхой. Шарх нь сексийн үндсэн зүйл болох үрэлцэх хөдөлгөөнөөс бий болж болно.

Бэлгийн болон орал, анал сексийн үед нүдэнд үл харагдах бичил шарх бий болж өвчтэй хүний халдвар эрүүл хүнд шилжих зам нь болдог байна.

Үүнээс хамгаалахын тулд саад байх хэрэгтэй. Энэ саадын үүргийг бэлгэвч гүйцэтгэх билээ. Хэрвээ энэ бэлгэвч нь орал болон анал секст тохирч байвал куннилингус, анилингус болон петтинг зэрэг бас л бичил шарх үлдээн халдвар тарааж болох сексийн төрлүүдэд ямар хамгаалалт хэрэглэх талаар бодож цэгцлэх хэрэгтэй. Эдгээр тохиолдолд латекс бүхий алчуурыг эмийн сан болон тусгай дэлгүүрт янз бүрийн өнгө, үнэртэйгээр зардаг байна.

Үйл явдлын төгсгөл хэсэгт хэн нэг нь шүүгээнээс нэгэн зүйл гарган ирж байх явдал бараг үгүй. Ийм үйл хөдлөл нь тэнэг, болхи, хачин санагдаж болох учраас тэр. Гэхдээ та хосдоо тэнэг харагдахаас айж байгаа бол энэ бүх зүйлийг хийх хэрэг байна уу?

Ямар ч нөхцөлд өвчний шинж тэмдэг илэртлээ хэдэн хоногоос жил хүртэл хугацаа өнгөрөх учир олон хүн өөрийгөө өвчтэй гэдгийг мэдэхгүй явах нь их тохиолдоно. Тиймээс ямар нэг хамгаалалтгүй секс нь хөнгөн явдал, аюултай үйлдэл бөгөөд порно болон уран зохиолд энэ талаар огт санаа тавьдаггүй нь амьдралд ямар ч хамаагүй юм шүү.

4. Гараа угаахаа мартах

Фингиринг буюу гараараа илж биед нэвтрэх учир бас л зарим нэг хамгаалалт хэрэгтэй. Үүнд латекс бээлий тусална. Хэн нэгэнд энэ нь хэтэрхий хачин санагдвал сексийн өмнө гараа сайн угаа. Бид зөвхөн хоол идэхийн өмнө л гараа угааж сурсан байдаг нь буруу зүйл юм.

5. Аман сексийн үед бэлгэвчийг барихгүй байх

Аман секс нь элдэв гэмтэл авах өндөр эрсдэлтэй зүйл юм. Янз бүрийн гэмтлээс хоолой бүтэх хүртэл байж болно. Энэ жил нэгэн бүсгүй чухам ийм сексээс болж бүтэж үхсэн ба хоолойд нь бэлгэвч тээгэлдэн буцааж авч чадахгүй байснаас ийм явдал болжээ.

Хэрвээ хүний хоолой бэлгэвчээр таглагдсан бол мэргэжлийн тусламжгүйгээр үүнийг авах боломж бараг үгүй.

Латекс нь хоолойд хөхөгдөн наалдаж агаарын урсгалыг хаана. Энэхүү нимгэн, агаар үл нэвтрэх резинд хүрч буцаан авахад их хэцүү. Тиймээс орал сексийн үед эрэгтэй нь бэлгэвчээ бэлэг эрхтний уг хавьд тогтоон барьж байх хэрэгтэй.

6. Хамгаалах хэрэгслийг шалан дээрээс авах

Хүмүүс бэлгэвчээ шалан дээр унагах нь маш их. Гэхдээ орон дээр унах нэг хэрэг бол шалан дээр унах нь бүр өөр хэрэг юм. Хэдийгээр шал цэвэрхэн мэт санагдаж байлаа ч латексийн гадаргуу нь янз бүрийн бактери, бохир наалдуулна. Эдгээр нь үрэвсэл үүсгэх аюултай. Биднийг багаас газар унасан юмыг авч идэхгүй байхад сургасан байдаг ба яваандаа бид ч яагаад гэдгийг ойлгодог бөгөөд дотуур өмдгүй шалан дээр нүцгэн сууж болохгүй гэдгийг мэдэрч эхэлдэг.

Үүнээс гадна хамгийн жижиг зүйл ч гэсэн бэлгэвчний гадаргууд наалдан сексийн үед үрэлцээн үүсгэж болно. Бэлгэвч урагдаж болох ба үйлдвэрийн туршилтын үед бэлгэвч аливаа жижиг гадны зүйлийн хоёрын үрэлцээний талаар огт бодолцоогүй байдаг билээ.

7. Шууд давхар бэлгэвч углах

Бэлгэвч давхар углах нь давхар хамгаалалттай болгож байгаа мэт санагдаж болно. Гэхдээ ийм биш юм. Бүх л зүйлийг нэг давхар байхаар тооцож хийсэн байдаг учир дахин давхарлахад үрэлцээ нэмэгдэж бэлгэвч урагдах болно.

Цэвэр гартай, эрүүл ухаантай байх нь жинхэнэ аюулгүй сексийн эх үндэс юм шүү.

45
ХөөрхөнХөөрхөн
25
ГоёГоё
23
Ха ХаХа Ха
22
БурууБуруу
17
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
7
БахархмаарБахархмаар
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2021/11/23 at 12:29

    баярлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *