Хэрвээ таны өндөр хагас см-ээр багассан бол та “чимээгүй өвчнөөр” өвчилж байж болзошгүй

3

Хэдэн жилийн турш мэдэгдэхгүй байдаг учраас энэ өвчнийг ”чимээгүй өвчин” хэмээн нэрлэдэг билээ. Остеопороз нь олон хүнд аюултай өвчин юм.

Энэ өвчин оношлогдох хүртлээ ямар нэг шинж тэмдэг илрэхгүй явсаар нилээд газар авсан байх нь элбэг тохиолддог. Таны яс өвдөж, янз бүрийн зовиуртай болох, яваандаа таны амьдралыг тэр чигээр нь өөрчилж ч болзошгүй юм.

Остеопороз гэж юу вэ?

Мэрилэндийн Их Сургуулийн Анагаахын төвийн мэдээллээр бол энэ өвчин нь хүн ясны эд эсийг ихээр алдах явдлыг хэлдэг байна. Ясны хэмжээ, жин багасах үед яс суларч, хэврэг болох учир янз бүрийн аюултай хугаралт гарах эрсдэл ихэснэ.

Энэ өвчнөөс болж хугарах яс ихэвчлэн бугуй, гуя, нуруу, мөрөнд тохиолдох боловч бүх л биед хамаатай юм.

50 наснаас дээш эмэгтэй хүн, 70 наснаас дээш эрэгтэйчүүд энэ өвчин тусах гол эрсдэлт бүлэг байна. Эстрогенийн хэмжээ багасах нь эмэгтэйчүүдэд илүү их тохиолдоно.

Мөн тамхи татах, хэт их хэмжээний согтууруулах ундааны хэрэглээ, кортизоны тариа удаан хугацаагаар хийлгэх зэрэг нь бас энэ өвчний нэг эх үүсвэр болдог.

Доор бид ясны жин багасан, таныг өвчилж байж болохыг анхааруулах 4 шинж тэмдгийн тухай танилцуулъя.

Илрэх шинж тэмдэг

1. Яс амархан хугарна

Остеопороз нь “чимээгүй” болохоор тохиолдлын байдлаар л илрэх ба энэ нь ихэнхдээ гар, хөл хугарсны дараа мэдэгддэг байна. Өдөр тутам болдог жирийн зүйлээс болох, тээгэлдэж унах зэргээс яс гэмтэж байвал энэ нь анхааруулга юм шүү.

2. Өндөр багасах

Энэ тоглоом биш. Өөрийнхөө өндрийг хянаж бай. Хэрвээ хэд хэдэн нугасны үе нягтарч байвал нуруу нугас хэлбэрээ өөрчлөн өндөр багасч болох ба энэ нь остеопорозын үр дүн юм. Хэрвээ та жилд хагас см болон түүнээс ихээр намсах бол энэ нь остеопорокзын шинж юм шүү. Эмчид үзүүлэх хэрэгтэй.

3. Бөгтийх

Таны нуруу бөгтөр болон гэдгэр байдалтай болно.

4. Гэнэтийн, маш хүчтэйгээр нуруу өвдөх

Нуруу олон янзын шалтгаанаар өвдөж болно. Хэрвээ зүгээр зогсох, явах үед нуруугаар гэнэт хүчтэй өвдөж эхэлбэл энэ нь нурууны жижиг гэмтэл, остеопорозын илрэл юм. Хэрвээ тийм бол биеэ урагшаа бөхийх, эргэн босоход, хажуу тийш эргэхэд маш хэцүү байх болно.

Хэрхэн сэргийлэх вэ?

Энэ өвчнийг олон жилийн турш чимээгүй байж, аажмаар газар авч байдаг учир чимээгүй өвчин хэмээн нэрлэсэн тухай өмнө дурдсан. Гэхдээ энэ нь урьдчилан сэргийлэх боломжгүй гэсэн үг биш юм.

Үндсэн дасгал болох гүйх, алхах, спортоор хичээллэх нь ихээхэн тустай.

Мөн кальци, витамин D-ээр баялаг хүнс хэрэглэх хэрэгтэй. Сүүн бүтээгдэхүүн, броколли, вандуй, буйцаа зэрэг нь бүгд сайн ногоо юм.

Ирээдүйд илүү хүнд бэрхшээлтэй тулгарахгүйн тулд аливаа анхан шатандаа байгаа өвчнийг эрт илрүүлж эдгээх нь хамгийн чухал билээ.

Эх сурвалж: https://en.newsner.com/health/4-early-warning-signs-of-osteoporosis-do-you-have-the-silent-disease/

9
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Shinebayr Mandakh

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *