Амьдралын чанарт нөлөөлөхгүйгээр хэмнэлт хийх 10 арга

4

Хэрэглээгээ багасгана гэхээс үстэй толгой нь арзайдаг хүнд зориулсан гарын авлага.

Ер нь яах гэж хэмнэдэг болон хэрхэн хэмнэх вэ?

1. Цалингаа авангуутаа л хадгаламжинд хий

Санхүүгийн аюулгүйн дэр бол заавал байх ёстой зүйл. Мөнгө хэмнэх эхний шалтгаан нь энэ юм. Ер нь энэ зориулалтаар тусдаа данстай байж цалингийнхаа 10-15%-ийг шууд хийдэг байх нь зөв билээ.

Дараа нь хоёр дахин өсгөөд хийнэ гэж өөрийгөө хууран энэ мөнгөнөөсөө авч үрж огт болохгүй. 1-рт 15% биш бүр 30%-ийг хийх хэрэгтэй болно. 2-рт санхүүд сахилга бат чухал. Хэрвээ хэмнэхээр шийдсэн бол ямар нэг бултах шалтгаан гэж байж болохгүй.

2. Төлбөр төлөхөө хойш тавьж болохгүй

Танд мөнгөө хэрхэн зөв зарцуулах олон янзын ашигтай санаа байгаа учир байрны мөнгөө төлөлгүй хэсэг баймаар болж болох юм. Сюрприз: дараагийн сард та бүр их мөнгө төлөх хэрэгтэй болно. Төлбөрөө цагт нь төлөхгүй бол өр хуримтлагдан яваандаа тэнцвэртэй, тогтмол төсвийг ч хэцүү байдалд оруулж болох юм.

Байнга төлдөг төлбөрийг цагтаа төлөх нь цалингаа аваад төлөх ёстой төлбөрийн хоёр дахь зүйл нь юм. Аюулгүйн дэрэнд зориулсан мөнгөө хийсэн, байнга төлдөг төлбөрөө хийсэн бол одоо та үлдсэн мөнгөө дураараа зарцуул.

3. Худалдан авах зүйлийнхээ жагсаалтыг гарга

Юун түрүүнд өдөр болгон ордог супермаркетаас авах ёстой зүйлээ төлөвлөнө. Та супермаркетаас сүү, будаа авах гэж ороод яг одоо хэрэгтэй биш зүйлээр дүүрэн тортой юмтай гарч ирдгээ анзаарсан байх.

Иймэрхүү шаардлагагүй зардал гаргахгүйн тулд долоо хоногт хэрэглэх зүйлийнхээ жагсаалтыг, ямар хүнс, хэзээ, хаанаас авах зэрэг байдлаар гаргана. Ийм байдлаар та тухайн зүйлд мөнгө зарж авсан боловч хэрэглэхгүйгээр хөргөгчний буланд муутгадаг явдлаас ангижрана.

4. Хямдрал зарлаж байгааг анзаарч бай

Интернет дэлгүүрийн мэдээллийн сайтуудад бүртгүүлэх, супермаркетын элдэв рекламны хуудсыг анзаарч, янз бүрийн хямдрал олгох апп татаж суулга. Хямдарсан үнэ хайх гэж нэг их цаг зарцуулахгүй ба яваандаа энэ нь хуримтлагдсаар их хэмжээний мөнгө хэмнэсэн байх болно.

Энд бас нэг анхаарах зүйл бий: хэрвээ таны хэмнэлт хийх зүйлийг зарж байгаа дэлгүүр нь ойрын дэлгүүр биш харин хотын нөгөө захад байгаа бол дэлгүүр хүрэх зардлаа тооцож үз. Таны хэмнэх гэсэн мөнгө таксины төлбөр юм уу таны өөрийн автомашины зарцуулсан шатахуунд зарцуулагдаад дуусах юм биш биз?

5. Худалдаж авахын өмнө бод

Худалдаж авахын өмнө энэ зүйл танд үнэхээр хэрэгтэй байна уу эсвэл хэсэг хугацааны сонирхол, сэтгэлийн хөөрлөөр мөнгө үрэх гэж байна уу гэдгээ сайн бод. Ядаж долоо хоног хойшлуулж үз: хэрвээ худалдан авах хүсэл хэвээр бол хамгийн ашигтай боломж хай. Магадгүй та тэр зүйлээ интернетээр илүү их хямдаар олж авч болох юм.

Цалин буусан өдөр дэлгүүр лүү шууд явах нь хамгийн буруу юм. Одоо таны халаасанд хангалттай их мөнгө байгаа нь хурдан үрж дуусга гэсэн үг биш. Энэ мөнгөөр та нилээд хугацаагаар амьдарна, бас санхүүгийн аюулгүйн дэр гэж нэг зүйл бий гэдгийг мартаж болохгүй.

Home Finances

6. Их зарлага гаргах зүйлээ урьдчилан төлөвлө

Өвөл дууслаа – хуучин өвлийн хувцсаа шалгаж үзэн дараа жил өмсөж болох үгүйг харж, болохгүй гэвэл одоо хямдрал ид явж байгаа үед авсан нь зөв. Мөн зуны хувцсаа бас шалган юу хэрэгтэй байгаагаа бичиж авах хэрэгтэй.

Ийм хандлага нь гэв гэнэт хэрэгтэй болсон зүйлийг өндөр үнээр яаралтай авахаас хамгаална. Өөрөөр хэлбэл хайхрамжгүйн татвар ба энэ татварыг төлөх үгүйг та л мэдэх хэрэг билээ.

7. Хямдхан гэдэг нь муу гэсэн үг биш

Та дэлгүүрт ороод өөрийн улсын бүтээгдэхүүнийг хар. Ийм бүтээгдэхүүн нь дэлхийд алдартай том брэндийн ижил төрлийн бүтээгдэхүүнээс хамаагүй хямд байдаг билээ.

Сонирхох үүднээс нэртэй брэндийн ямар нэг хүнсийг өөрийн улсын адил бүтээгдэхүүнтэй цуг авч харьцуулж үз. Бүтээгдэхүүний чанар огт дутахгүй бол зоригтойгоор хямдханыг нь худалдаж авч мөнгө хэмнэж байгаарай.

8. Зарим зүйлийг “гараас” авсан нь дээр

Жишээ нь байнга өмсөхгүй баярын хувцас, спортын хэрэглэл, хөгжмийн зэмсэг, гар утас гэх мэт. Хуучин хэрэглэж байсан ч шинээсээ юугаар ч үл дутах ба үнэ нь ч их хямд байх билээ.

Мөн танд хэрэггүй зүйлийг зарж болох юм. Хүнд хэрэг болж, танд бага ч гэсэн мөнгө авчрах болно.

9. Зардлаа хуваа

Жишээ нь найзтайгаа цуг интернет худалдаа хийж хүргэх үйлчилгээг нь хуваан төлөх гэх мэт. Бас нэг хувилбар нь цугтаа дэлгүүр орох. Хэрвээ “нэгийн үнээр хоёр” гэсэн үйл ажиллагаатай таарвал нилээд мөнгө хэмнэж болох билээ.

Гэртээ үдэшлэг хийх бол (баранд хийхээс лав хямдхан байна) зарим худалдаагаа дундаасаа төлөх хэрэгтэй. Та идэх хоолыг нь, зочид уух зүйлийг нь эсвэл эсрэгээрээ гэх мэт.

10. Хэмнэж болохгүй зүйлийнхээ жагсаалтыг гарга

Хэмнэх гэдэг нь ухамсартай үйл ажиллагаа бөгөөд хэт хэмнэх нь бүр илүү их зардал гаргахад хүргэдэг тал бий. Жишээ нь хаврын хямдхан гутал аваад эхний зугаалгаар өнөөх нь ус нэвтрээд эхэлбэл та засуулах эсвэл дахиж шинээр авах хэрэгтэй болно.

Сайн хувцас, гутал, эм, шинэ хүнс зэрэг нь арай илүү их зардал гаргаж байх ёстой зүйлсийн нэгэн жижиг жагсаалт юм. Хэрвээ үнэ, чанарын сайн зохицол олж чадсан бол сайн хэрэг бөгөөд чадаагүй нөхцөлд чанарт анхаарах нь зөв юм шүү.

Хэмнэхийн тулд амьдралын бүх л сайн сайхнаас татгалзах хэрэггүй – зөвхөн өөрийнхөө зуршлыг эргэн харж, илүү сахилга баттай байхад л болно.

24
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Mandah Dashdendev

    Mandah Dashdendev

    2018/03/29 at 14:54

    Orgil Taivan-Yertunts

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *