Ядуу амьдралын зуршлыг эвдэх 2 арга

0

Английн зохиолч Сирил Норткот Паркинсон олон жилийн тэртээ Паркинсоны хууль гэгчийг зохиожээ. Тэрээр яагаад олон хүмүүс үхэн үхтлээ ядуу амьдарч байгааг маш тодорхой байдлаар тайлбарласан байна.

Уг хуультай танилцаад авахад хэнбугайд ч илүүдэхгүй бөгөөд хэрвээ та хүнд нөхцөлд байгаа бол таны гарах зам болохыг үгүйсгэхгүй.

Хүний зарлага орлогын хэмжээгээр нэмэгддэг. Өөрөөр хэлбэл олсныхоо хэрээр үрнэ гэсэн үг юм. Хүн хэдий хэр олох нь чухал бус харин амьдралын шинэ хэв маягт дасан зохицохын тулд илүү их зардал гаргаж эхэлдэг. Энэ л зуршил хүний мөнгийг идэж өгнө.

Мөнгөө дуусгасан хүн мөнгөний дутагдалд орох, өрөнд унахын зэрэгцээ ирээдүйдээ итгэх итгэлээ алдаж сэтгэл санаа нь тогворгүй болно.

 

Нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд Паркинсоны хуулийн эсрэг ажиллана. Өөрөөр хэлбэл “зарлага нь орлоготой дүйнэ” гэсэн битүү тойргийг эвдэх хэрэгтэй. Олсон болгоноо сохор зоос ч үлдээлгүй үрэхээ боливол та хуримтлал бий болгож чадна.

 

Өөрийнхөө зарлагыг тооцоолж үз. Орлоготойгоо харьцуулан зарлагаа бууруулж чадвал үлдсэн мөнгийг хуримтлуулах эсвэл ямар нэгэн хөрөнгө оруулалт хийж болно. Энэ нь санхүүгийн тогтвортой байдлыг аажим бий болгож амьдралдаа итгэлтэй болоход туслана.

 

  • Таны санхүүгийн байдал тун чиг хэцүү байдалд байгаа бөгөөд уг асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна гэж та төсөөлөөрэй. Юуны түрүүнд өөрийнхөө төсвийг тооцно, бүх зардлыг нэг нэгээр нь гаргаж ир. Аль болох хэмнэх арга зам эрэлхийл. Бүсээ хэт чангалаад хэрэггүй эс бөгөөс урам хугарч мэднэ.

Ухаалаг тэнцвэрт байдлыг олох нь маш чухал – ойрын саруудад зарлагаа 10-20%-иар бууруулахыг хичээгээрэй. Байнгын зарлагын төсөв баталж, шаардлагагүй зардлыг түр хэдэн сар орхи.

  • Өөрөө өөртэйгөө аливаа орлогоос зохих хувийг хуримтлал хийхээр “гэрээ хэлцэл” хийж тохир. Бага хэмжээнээс эхэлж болно, жишээ нь 5%, цаашлаад 50% болгохоор хичээнэ. Үлдсэн мөнгөөрөө амьдрах гэж оролдоорой. Энэ зарчмыг амьдралынхаа туршид баримтал.
  • Баян хүн – байр, машин, жилдээ хоёр удаа далайн эрэг дээр амардаг эсвэл орлого нь зарлагаасаа илүү хүнийг хэлэх бус харин өргүй бөгөөд хуримтлалтай хүнийг л хэлдэг юм шүү.
25
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
6
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Namuun Nami

  2. turuuu

    2017/09/29 at 22:47

    TSALIN nemehgui geed

  3. Megzem Maygmarsuren

    Megzem Maygmarsuren

    2017/10/01 at 11:59

    Энэ нэг реклама а саад болохоо болиочээ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *