Та хэн нэгэн хүнийг өмнөх амьдралдаа таньдаг байсныг илтгэх 5 шинж тэмдэг

2

Зарим нэг хүнтэй та маш амархан хэл амаа ололцох нь та түүнийг өмнөх амьдралдаа таньдаг байсантай холбоотой байж болох юм. Амьдралд олон янзын хачин тохиолдол байж болох ч урьд өмнө иймэрхүү тохиолдол таньд таарч байгаагүй гэж хэн хэлж чадах билээ?

Та өөртэйгөө адил төстэй энергитэй хүнтэй таарч гэдгээ мэдрэх нь чухал юм. Иймэрхүү хүмүүстэй цаашид харилцаатай байх шаардлагатай бөгөөд та хоёрт ямар олон гайхмаар адилхан зүйл байгааг мэдэх болно.

Ингээд та хэн нэгэн хүнтэй урд насандаа уулзаж байсныг илтгэх 5 шинж чанар

1. Та цуг байхдаа цаг хугацаа хэрхэн өнгөрч байгааг анзаарахгүй

Өмнөх амьдралдаа та энэ хүнтэй танил байсныг илтгэх хамгийн тодорхой шинж бол та тэр хүнтэй цуг байхдаа цаг хугацаа хэрхэн өнгөрч байгааг огт мэдрэхээ больж нэг л мэдэхэд ихээхэн хугацаа өнгөрсөн байдаг явдал юм.

Та тэр хүнтэй урьд өмнө сая сая удаа уулзаж байсан мэт цаг хугацааг өнгөрүүлнэ. Яриа болгон тань, хамтдаа цуг байх үе болгон тань та хоёрыг энэ дэлхийгээс холдон зайлж цуг байх хүслийг төрүүлнэ. Та түүнтэй цуг байхдаа тайван, нээлттэй байна.

2. Та түүнийг гарын таван хуруу шигээ мэдэх ба анхнаасаа л ийм байсан билээ

Өмнөх амьдралдаа таньдаг байсныг илтгэх бас нэг шинж нь та тэр хүнийг нэвт харж байгаа мэт мэдэх явдал юм. Үл мэдэг хөдөлгөөн, дохио зэрэг уг хүн өөрөө ч мэдэхгүй зүйлийг нь та мэдэж байх болно.

Тухайн хүн гуниж гутарсан, сандарсан, зовсон байхыг та шууд хараад л ойлгоно. Заримдаа тэр хүн таны бодлыг уншиж байгаа мэт санагдах ба заримдаа та түүнд юу хэрэгтэй байгааг шууд хараад л мэднэ.

3. Та хоёр нэг нэгэндээ анхнаасаа л тохирч, санаа нийлсэн

Та хоёр саяхан танилцсан боловч удаан саланги байгаад эргэн уулзаж байгаа эртний танил мэт хэл амаа маш хурдан ойлголцох нь бас нэг чухал шинж юм.

Иймэрхүү тохиолдол тэр болгон тохиолдохгүй ч хэрвээ тохиолдвол яг л ид шидийн мэт сэтгэгдэл төрнө. Нэг нэгнийгээ хагас үгээр л ойлгож байвал та хоёр урд насандаа танил байжээ гэдгийн нэг баталгаа юм. Салж тасарсан харилцаагаа эргэн сэргээж, дахин шинэ адал явдал туулахаар зэхэж байгаа мэт болно.

4. Та өөрийнхөө бодол санааг түүнээс нуухад хэцүү байх болно

Та түүнд хэрхэн ханддагаа нууж чадахгүй байгаа нь урьд өмнө танил байсны бас нэг баталгаа юм. Энэ хүний хажууд байхдаа өөрийн сэтгэл зүрхээ нээх ганцхан арга нь нэгмөсөн нээж, өөрийгөө илчлэх явдал. Тэр хүн тань шиг зүйл мэдэрч, танд яг л адил хариу барих болно.

Магадгүй та хоёр ямар нэг шалтгаангүйгээр зэрэг уйлж болох ба удаан уулзаагүй хоёр нэг нэгнээ хараад уйлж байгаа мэт нулимс гаргамаар болсон байж болно. Мөн та энэ хүнд яаж ханддагаа нуухад улам хэцүү болж, үүнийгээ нээхгүй бол сэтгэл зүрхэндээ юутай ч харьцуулшгүй гуниг, гансрал мэдэрч болох юм.

5. Та түүнтэй цуг байхдаа гэртээ байгаа юм шиг сайхан мэдрэмж мэдэрнэ

Та гэрээсээ сая километрийн хол байгаа ч энэ хүний харц нь таны дотор дөл асаан, та түүнтэй цуг байхдаа үргэлж гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрнө.

Иймэрхүү холбоо байх нь бараг боломжгүй мэт боловч хэрвээ та түүний ганц харцаар ийм зүйл мэдэрч байвал та хоёр урьд насандаа танил байсан гэдгийг баталж байгаа бас нэг шинж тэмдэг юм. Энэ хүн таныг сайн мэддэг, таныг аз жаргалтай байлгахын тулд бүхнийг хийх болно.

Энэ нийтлэл маань таныг найз нөхөд, хамтрагч нараа танихад тус болсон байх гэж найдаж байна. Өнгөрсөн амьдралдаа танил байсан хүнээ мэдэхгүй өнгөрөөхгүйн тулд анхааралтай байгаарай. Хэдийгээр та хэрэг болгон эрж хайхгүй байлаа ч эрт орой нэгэн цагт тэр хүн өөрөө таныг олох болно.

23
Ха ХаХа Ха
14
ТэнэглэлТэнэглэл
14
ГоёГоё
9
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Suren Sumja

    Suren Sumja

    2018/03/26 at 20:48

    ihenhdee yg adilhan zuil boddog n hachin 1niihee bodlig huuldag yumshig

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *