Олны танил хүмүүс цаг үргэлжид сайн үйл хийж байдаг гэдгийг батлан харуулах 10 тохиолдол. Тэднээр бахархах сэтгэл төрчихлөө!

0

Олон хүн тухайн жилийн төлөвлөгөө, зорилгоо шинэ оны эхэнд гаргадаг бөгөөд бусдын төлөө ямар нэгэн зүйл хийхээр төлөвлөх нь алдартай хүмүүсийн бодож олдог санаа гэж хэлэхэд буруудахгүй. Тэдний бусдад туслах сэтгэл их эсвэл бага нь огтхон ч хамаагүй, нэг бол ганцхан удаа эсвэл байнга сайхан сэтгэл гаргах нь ч бас хамааралтай зүйл биш юм. Олны танил хүмүүс бусдад тусламжийн гараа сунгаж байгаа нь л чухал юм.

Бид та бүхэнд 2020 оныг илүү сайхан жил болгоход чинь туслах зорилгоор өнгөрсөн жилүүдэд бусдад тусламжийн гараа сунгаж байсан олны танил алдартнуудын хийсэн сайн үйлсийг эргэн сануулахаар шийдлээ.

Bill Gates Зул сарын баяр болгоноор “Нууц Санта” болдог

Reddit хэрэглэгчид жил бүрийн Зул сарын баяраар “Нууц Санта” болж тоглох сайхан уламжлал бий. Өнгөрсөн жил ч гэсэн мөн ялгаагүй. Гэхдээ “szor” гэх нэртэй хэрэглэгч магадгүй хамгийн азтай нэгэн бололтой. Яагаад гэвэл түүний “Нууц Санта” нь Bill Gates байжээ. Bill Gates түүнд хамгийн гайхалтай Зул сарын баярыг бэлэглэхийн тулд Reddit дэх хуудсыг нь сайтар судалж үзсэн бололтой.

© szor / reddit

Bill Gates жил бүр “Нууц Санта” болдог уламжлалтай ажээ. 2017 онд “VietteLLC” гэх нэртэй хэрэглэгч аварга том чихмэл муур бэлгэнд авч байсан бол, бас нэгэн хэрэглэгч болох “Aerrix”-т Xbox One тоглоомыг Зул сараар тэрбумтны зүгээс бэлгэнд авч байжээ.

© VietteLLC / reddit

 

Rihanna бороонд норсон фенүүддээ пицца илгээж байв

Английн Манчестер хотод түүний тоглолтыг үзэхээр цугларсан фенүүд нь бороонд нэвт норцгоожээ. Rihanna харин тэдэнд гэнэтийн бэлэг барихаа мартсангүй – тэр хамгийн тансаг пиццаг, алчуурын хамт фенүүддээ захиалж авчруулжээ. Фенүүд нь дуучны гайхалтай тоглолтыг үзээд зогсохгүй, давхар ходоодоо баярлуулаад авсан байна.

Aron Julius / Twitter

 

Gina Rodriguez өөрийн фендээ “Алтан бөмбөрцөг”-т өмссөн даашинзаа хонхны баяраараа өмсөхийг нь зөвшөөрсөн

Jessica Casanova гэх нэртэй Твиттер хэрэглэгч Gina-д хандан, “Би таны даашинзыг төгсөлтийн баяртаа өмсвөл маш их баярлах болно” гэж жиргэтэл, түүний хэзээ ч төсөөлж байгаагүй хариу иржээ. Жүжигчин бүсгүй түүний жиргээнд хариу жиргэснээс гадна охинд хандаж, “Чи хаана байдаг вэ? Надад зөвхөн миний анхны алтан бөмбөрцөгт өмсөж байсан даашинз байгаа, өнгөрсөн жилийн… магадгүй чи үүнийг өмсөж болох юм” гэжээ. Jessica ч зөвшөөрч хонхныхоо баяраар мөрөөдлийнхөө даашинзыг өмссөн байна.

© Gilbert Flores /Broadimage/EAST NEWS © Robert Kirkham / Twitter

 

Jim Carrey фермерүүдэд мөнгө олоход нь тусалсан

“Ace Ventura” болон “The Mask” киноны жүжигчин “Better U Foundation” хэмээх өөрийн сангаа үүсгэн байгуулсан билээ. Энэ сан фермерүүдэд онцгой аргын тусламжтай будааны үйлдвэрлэлээ өсгөх боломжийг олгодог бөгөөд ингэснээр тэд шаргуу хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх боломжтой болдог байна.

© THE BETTER U FOUNDATION

 

Stormzy оюутнуудын өмнөөс их сургуулийнх нь сургалтын төлбөрийг төлсөн

Реппэр маань 2018 онд Кэмбрижийн Их сургуулийн 2 оюутны төлбөрийг өмнөөс нь төлж өгч байжээ. Мөн тэр “Stormzy” тэтгэлгийг үүсгэн байгуулж,  Их Британийн өнгөт арьст оюутнуудад тусламжийн гараа сунгадаг байна. Тэр ингэж оюутнуудын их сургуулийн төлбөрийг төлснөөрөө хариуд нь юу ч авдаггүй ажээ.

© stormzy / Instagram

 

John Cena өвчтэй хүүхдүүдийн хүслийг биелүүлсэн

Мэргэжлийн бөх, жүжигчин бас реппэр John Cena “Make-A-Wish Foundation” сангийн шугамаар хүүхдүүдийн хүслийг биелүүлдэг. Хүнд өвчтэй хүүхдүүдийн амьдралыг өөрчлөхүйц хүслийг нь тэр биелүүлж өгдөг гэсэн үг. Тэрээр сүүлийн хэдэн жил энэ сайн үйлийг гардан хийж буй цөөн хэдэн олны танил хүмүүсийн нэг юм.

© Playing with Fire / Paramount Pictures

 

Guy Fieri гэр бүлүүдийг үнэгүй хоолонд урьсан

Бас нэгэн хүмүүсийн хүслийг биелүүлэгч хүн бол Guy Fieri бөгөөд тэрээр дэлхийн алдартай ахлах тогоочоос гадна, “Donkey” соусыг үүсгэн байгуулагч билээ. Тэр өөрийн сүлжээ зоогийн газрууддаа дан ганц өвчтэй хүүхдүүдийг урихаас гадна, тэдний гэр бүлийг бүгдийг нь хамтад нь урьж, үнэгүй хоолоор дайлдаг ажээ.

© Guy Fieri / Instagram

 

Irwin-ийн гэр бүлийнхэн Австралийн гал түймрийн үеэр гэмтсэн хүмүүс болон амьтдад тусалжээ

Агуу Steve Irwin-ийн гэр бүлийнхэн идэвхтэйгээр Австралийн гал түймэрт өртсөн хүмүүс болон амьтдад тусламжийн гараа сунгажээ. Тэд одоогийн байдлаар 90,000 гаруй амьтныг зэрлэг амьтдын эмнэлэгт хүргээд байгаа талаар Steve-ийн охин Bindi хэлсэн байна. Олон хүмүүс тэр дундаа олны танил эрхмүүд болох Nicole Kidman, Russell Crowe нар мөн Австраличуудад тусалж байгаа гэнэ. Russell Crowe-ийн хувьд Австралид сайн үйлс хийгээд завгүй байгаа учраас Алтан бөмбөрцгийн ёслолд хүртэл оролцож чадаагүй ажээ.

blindisueirwin / Instagram

 

Charlize Theron Өмнөд Африкт төрсөн учир энэ улсын хүүхдүүдийг халамжилдаг

Тэрээр өөрийн төрсөн газраа үргэлж дэмжиж, ДОХ-ын эсрэг тэмцэлд тусалдаг бөгөөд хүүхдүүд болон өсвөр насныхныг энэ өвчнөөс хамгаалах үйлсэд идэвхтэй оролцдог байна. Тэрээр “Charlize Theron Africa Outreach Project” гэх төслийг эхлүүлсэн бөгөөд энэ нь залуу үеийнхэнд өвчний хор уршиг, сөрөг нөлөөг танилцуулах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад нийгэмлэгүүдийг дэмжих зорилготой гэнэ.

© Charlize Theron Africa Outreach Project

 

Viggo Mortensen кинонд тоглохдоо унасан морьдоо худалдаж авдаг

Алдарт “Бөгжний эзэн” цувралын од Viggo Mortensen кинонд дүр бүтээлцсэн амьтдыг худалдаж авдаг байна. Тухайлбал, тэр өөрийн тоглосон “Hidalgo” киноны T.J гэх давжаа морийг худалдаж авчээ. Өмнө нь тэр “Бөгжний эзэн” кинонд тоглосныхоо дараа 3 морийг худалдаж авсан байна – 2 нь өөрийнх нь унасан морь бол, нэг нь гүнж Arwen-ийн унаж байсан морь гэнэ.

© Hidalgo / Buena Vista Pictures

Аль олны танил эрхмийн сайхан сэтгэл таныг хамгийн ихээр гайхшруулсан бэ? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй!

5
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *