Гэрт хуримтлагдсан сөрөг муу энергиэс ангижрах энгийн хэрнээ үр дүнтэй арга. Гэр орондоо амар тайван байдлыг бий болгоорой

2

Гэрт байгаа сөрөг энерги – айл гэрт хүсээд байх зүйл яав ч биш. Гэр орон гэдэг цэвэр ариун газар байх ёстой – гэрийн эзэд орж ирээд тав тух, сэтгэлийн тайтгарлыг өөрийн эрхгүй мэдэрнэ. Бидний гэр оронд заримдаа сөрөг энерги орж ирэх нь бий, энэ үед тухайн гэр бүлд асуудал салахгүй буюу амьдралын алхам тутамд нь хүндрэл учирдаг. Аз болж, гэрт хуримтлагдсан муу энергиэс салах энгийн олон аргууд байх ажээ.

Өнөөдөр та бүхэндээ танилцуулахаар бэлдсэн уг ёс нь таны гэрт нуугдсан сөрөг муу энергийг олж зайлуулах, цаашлаад эргэж ирэхгүй байхаас хамгаална. Аргын хувьд маш энгийн – гэр орондоо амгалан тайван байдлыг бий болгоорой. Танд хэрэгтэй бөгөөд таны хийх зүйл гэвэл:

Орц:

  • 7 хумс сармис
  • 7 лаврын навч
  • 1 литр эрдэсжүүлсэн ус
  • 1 юүлүүр
  • 1 жижиг тагтай сав

Бэлдэх арга:

Эрдэсжүүлсэн усаа юүлүүрээр савандаа хийгээд дээрээс нь сармис, лаврын навчийг нэмж сайтар чанга таглана. Савтай усыг гэрийнхээ нэг нууц буланд тавиарай – хэн ч харахааргүй, олохооргүй газар. Муу энерги тун удахгүй арилна.

Энэхүү аргыг сөрөг энергийг зайлуулах зорилгоор эрт дээр үеэс хэрэглэж иржээ. Таны сэтгэл санаа болон бие махбодийг хамгаалах энгийн арга юм. Хэрвээ гэртээ сөрөг энерги бий болсон байх гэсэн эргэлзээ төрсөн бол та зүгээр л туршаад үз, үр дүн нь удахгүй таныг гайхшруулах болно.

48
ГайхмаарГайхмаар
11
БахархмаарБахархмаар
9
ХөөрхөнХөөрхөн
8
Ха ХаХа Ха
8
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Urangoo Enkhtuya

    Urangoo Enkhtuya

    2020/01/14 at 05:11

    muu energy gj bhgu

  2. Urnaa Ruka

    Urnaa Ruka

    2020/01/14 at 12:18

    bailgvil yhaw.

  3. Temuujin Tsogtsaikhan

    Temuujin Tsogtsaikhan

    2020/01/14 at 13:58

    Энерги гэж монгол үг биш болохоор ямар ч хамаагүй баахан юмтай холиод биччихээр хэн ч ойлгохгүй нууцлаг зүйл болж хувирна гэж ойлгодог хүмүүс дүүрэн байх юм. Ядаж үгнийх нь эх хэл дээрээ байгаа утгыг нь 1 харчихаад элдэв галзуу солиотой юмаа бичвэл зүгээрсэн.

  4. Nandintsetseg Eemaa

    Nandintsetseg Eemaa

    2020/01/14 at 14:33

    эрдэсжүүлсэн ус гэх юм яаж эрдэсжүүлдэг юм тэрыг нь тайлбарлаарай

  5. Б. Уянга

    Б. Уянга

    2020/01/14 at 17:35

    Э’ Отгончимэг

  6. иргэн

    2020/01/14 at 21:46

    Хэд хонуулаад асгах юмуу, гадаа гаргах уу

  7. Sanjaasvren Battsooj

    Sanjaasvren Battsooj

    2020/01/14 at 22:54

  8. Ок

  9. Oko Mocha

    Oko Mocha

    2020/01/15 at 17:33

    us erdesjuulne gej yadag yum boloo

  10. TJ Tuvsho

    TJ Tuvsho

    2020/01/16 at 08:51

    Orosuudiin l heregledeg arga bn da

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *