Эмэгтэй хүний эрүүл мэндэд нэн тустай 7 хүнсний бүтээгдэхүүн

2

Хоол хүнс хүний эрүүл мэндэд ямар их чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг хүүхдүүд ч сайн мэддэг болжээ. Зөв хооллолтын ачаар илүүдэл жингээ багасгаж болно, цусны үзүүлэлтийг сайжруулна, өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих шим тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүн

Ялангуяа эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд тустай хоол хүнс, яагаад гэвэл эмэгтэй хүн эрүүл саруул хүүхэд тээж төрүүлэх даалгавартай. Нөхөн үржихүйн нас өнгөрсөн гэж та бодож болохгүй, эдгээр хоол хүнс бүх талаараа эмэгтэйчүүдэд нэн тустай юм.

1. Брокколи

Үүнд мөн байцааны бүхий л төрөл хамаарна (цэцэгт, брюссель). Байцаа нь хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Нэг аяга брокколи өдрийн авах ёстой С амин дэмийг бүрэн хангана. Мөн А амин дэм ч ихээр агуулагддаг байна.

 

2. Самар

Нүүрс ус, А болон В-ийн бүлгийн амин дэм, Е амин дэм, хагас ханасан тосны хүчил, хүнд уураг ихээр агуулагддаг. Эдгээр ашигтай бодисуудын ачаар сарын тэмдгийн мөчлөг тогтворжихоос гадна дааврын тэнцвэрт байдал хангагддаг ажээ.

 

3. Грейпфрут

Энэ жимсэнд агуулагдах С амин дэм нь дархлаа дэмжинэ, өөх тос шатаана, ядаргаа тайлна, мөн бодисын солилцоог идэвхжүүлэхийн зэрэгцээ мөөгөнцөр, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна.

 

4. Бууцай

Ногоон навчит ногоо – яншуй, укроп бүгд хөгшрөлттэй тэмцэнэ. Бууцайнд гэхэд л уураг, амин дэмүүд, микро элементүүд, ашигтай ширхэглэгүүд ихээр агуулагддаг. Калори багатай хүнсэнд тооцогддог учраас жингээ хянахад тусална.

5. Хүрэн манжин

Энэ хурц өнгөтэй ногоо кали, төмөр, магни, йод, фолийн хүчлээр баялаг бөгөөд өөр бусад шим тэжээлтэй олон төрлийн бодис их, бага хэмжээгээр агуулсан. Уг ногоо нь хорт хавдрын эс, үрэвсэлтэй тэмцдэг. Мөн хүрэн манжингийн шүүс нь цусны өндөр даралтыг бууруулдаг байна.

 

6. Нэрс

Жимсгэнэ нь хүчтэй антиоксидант бөгөөд үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Зүрхний шигдээс, чихрийн шижин, судасны нарийсал, үе мөчний үрэвслийн эрсдэлийг бууруулна. Мөн тархины үйл ажиллагааг дэмжинэ.

 

7. Йогурт

Ферментэлсэн сүүн бүтээгдэхүүн, тэр дундаа тараг нь бие махбодийг өвчнөөс хамгаалах  эрүүл “пробиотик” бактери агуулдаг. Мөн хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ, ходоодны шарх, бэлэг эрхтний үрэвслээс хамгаалдаг.

Одоо та хоол хүнсэндээ заавал нэмэх бүтээгдэхүүнүүдийг мэдэж авлаа. Нэг л ажил үлдлээ дээ – сагсаа аваад дэлгүүр орох.

11
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *