Хятадын дунд сургуульд юу заадаг вэ?

1

Хятад хүн байна гэдэг амаргүй. Нийгмийн баталгаагүй орчинд хагас тэрбумаараа амьдарч байхад нарны дор өөрийн байр сууриа олохын тулд хөдөлмөрлөхөөс өөр аргагүй. Гэхдээ хятад хүүхдүүд үүнд бэлтгэлтэй. 1-р ангиасаа эхлээд л тэдний хүнд ажил эхэлдэг байна.

Хятадын дунд сургуульд юу заадаг вэ? 2
Сургуулийн дүрэмт хувцастай хүүхдүүд Газрын баярт зориулсан хичээл дээр, Ляочэн, 2016 оны 4 сар.

1. Олонхи хятад сургуульд халаалт байхгүй учраас өвөл нь багш сурагчид гадуур хувцсаа тайлдаггүй. Төвийн халаалт зөвхөн улсын хойд хэсэгт л байдаг. Төв болон өмнөд хэсгийн барилгууд халуун уур амьсгалд тооцоолон баригдсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл өвөл тэг хэм (заримдаа хасах хэм) хүрлээ гэхэд халаах ганц хэрэгсэл нь агууржуулагч болж өгдөг гэсэн үг. Сургуулийн дүрэмт хувцас нь өргөн өмд, куртка. Бүгд адилхан загвартай ч өнгө, цээжин дээрх таних тэмдгээрээ ялгардаг. Сургуулийн бүх талбай том төмөр хашаагаар тусгаарлагдсан байдаг ба сурагчид гарахаас бусад үед байнга хаалттай байдаг.

2. Хятад сургуулиудад өдөр бүр дасгал хийлгүүлдэг ба нийтийн цуглаанд явуулдаг. Сургуулийн өглөө дасгалаар эхэлдэг ба дараа нь бүгдээрээ цуглардаг, цуглаан дээр гол мэдээнүүдийг мэдээллэж, далбаа (сургуулийн эсвэл төрийн далбаа) өргөцгөөдөг. 3 дугаар цагийн хичээлийн дараа бүх хүүхдүүд нүд амраах дасгал хийдэг. Тайвшруулах хөгжим, чанга яригчийн чимээнд сурагчид тусгай цэгүүд дээрээ дарж өгдөг. Өглөөний дасгалаас гадна 2 цагийн үед өдрийн дасгал хийдэг. Гараа дээшээ өргөж, ийш тийш хөдөлгөж, гүйдэг байна.

Хятадын дунд сургуульд юу заадаг вэ? 3
Цзинань хотын хятад сурагчид дээвэр дээр дасгал хийж байна.

3. Их завсарлагаан буюу үдийн цай 1 цаг үргэлжилдэг. Энэ хугацаанд сурагчид цайны газар орж, гүйж, хөлөө тэнийлгэж, хашгирч, сэлгүүцэж амждаг. Хэрвээ сургуулийн орчимд цайны газар байхгүй бол тусгай подносон дээр хоолыг нь авчирдаг. Бүх сургуульд багш нарыг үнэгүй хооллодог. Бүр сайн гэгч нь хооллодог гээч. Үдийн цай 1 махан хоол, 2 ногоотой хоол, будаа, шөл зэргээс бүрддэг. Төлбөртэй сургуулиудад жимс, йогурт нэмж өгдөг. Хятадууд хооллох дуртай ба энэ уламжлалыг сургуульд ч мөн адил дагадаг. Үдийн цайны дараа зарим бага сургуулиудад 5 минутын унтлагын цаг өгдөг.

Хятадын дунд сургуульд юу заадаг вэ? 4
Энгийн нэг хятад сургуулийн үдийн цайны хувилбар: улаан лоольтой өндөг, дүпү, өнгөт байцаа, будаа.

4. Багш нарт маш хүндэтгэлтэй ханддаг. Тэднийг овгоор нь дуудах ба багш гэсэн үгийг заавал оруулдаг. Жишээ нь Жан багш, Сян багш гэх мэт.

5. Ихэнхи сургуульд биеийн шийтгэл нь байж болох энгийн л нэг зүйл. Багш сурагчийг гараараа эсвэл указкаар цохиж болно. Мэдээж хэрвээ буруутай бол шүү дээ. Том хотоос холдох тусам сургууль илүү энгийн болж ирэх ба тэр чинээгээрээ энэ бол ердийн л үзэгдэл болно.

Хятадын дунд сургуульд юу заадаг вэ? 5
Уламжлалт бөмбөр тоглох хичээлийн үеэрх завсарлагаа, Аньсай хот.

6. Илүү сайн сурах хүслийг өдөөхийн тулд ангид сурагчдын амжилтын рейтингийг өлгөдөг. А-гаас F гэсэн дүнгээр үнэлдэг. Сайн үйлдлийг сайшаах нь боловсролын системийн чухал хэсэг. Жишээ нь, зөв хариулт юмуу үлгэр жишээ байдлын төлөө сурагч тодорхой нэг өнгийн од авдаг эсвэл нэмэлт оноо авдаг. Хичээл дээр яривал оноог бууруулж, одыг багасгадаг. Сурагчдын амжилтыг самбар дээр тусгай зурган дээр харуулдаг. Өрсөлдөөн нүдэн дээр өрнөнөө л гэсэн үг. Шударга байгаа биз?

7. Хятад хүүхдүүд өдөрт 10-аас дээш цаг сурдаг. Хичээл ихэвчлэн өглөөний 8 цагаас эхэлж 15-16 цагийн үед тардаг. Дараа нь сурагчид гэр лүүгээ явж дуусдаггүй их гэрийн даалгавраа оройн 21-22 цаг хүртэл хийдэг. Амралтын өдрүүдэд өөр хотуудаас ямар нэгэн нэмэлт сургалтууд ирдэг ба сурагчид янз бүрийн дугуйланд давхар явдаг. Ширүүн өрсөлдөөний хажуугаар хүүхдэд багаас нь ээж аав нь өндөр шаардлага тавьж их нөлөө үзүүлдэг.

Хятадын дунд сургуульд юу заадаг вэ? 6
9 сарын 1-нд Нанкиний Күнзийн сургуулийн 1-р ангийнхан хүн гэсэн ханз бичих ёслолд оролцож байна.

8. Сургуулиудыг улсын болон хувийн гэж ангилдаг. Хувийн сургуулийн сургалтын төлбөр сарын 1000 долларт ч хүрж болдог. Сургалтын түвшин хэд дахин илүү. Гадаад хэл сурахад онцгой анхаардаг. Өдөрт 2-3 англи хэлний хичээл ордог. Элит сургуулиудын сурагчид тав, зургадугаар ангидаа англиар чөлөөтэй яриад сурчихсан байдаг. Жишээ нь, Шанхайд төрөөс төлбөрийг нь гаргадаг тусгай хөтөлбөр байдаг. Энэ хөтөлбөрийн дагуу жирийн болон улсын сургуулиудад гадаад багш нар хичээл заадаг.

9. Сургалтын систем нь автоматаар цээжлэх аргад суурилсан. Хүүхдүүд маш их материалыг зүгээр л цээжилдэг. Багш нарыг автоматаар цээжлүүлж байхыг шаарддаг болохоос цээжилсэн материал нь ойлгомжтой байгаа эсэхэд огтхон ч анхаарал тавьдаггүй. Гэхдээ одоо Вальдорф зэрэг өөр бусад сургалтын системүүд өргөн дэлгэрч байна. Ийм төрлийн сургуулиуд төлбөртэй, сургалт нь үнэтэй, олон тооны хүмүүст зориулагдаагүй нь ойлгомжтой.

10. Сурахыг хүсэхгүй байгаа ядуу айлын хүүхдүүд болон хэтэрхий сахилгагүй дуулгаваргүй хүүхдүүдийг ерөнхий болосролын сургуулиас хасаж, кунфугийн сургууль руу явуулдаг. Тэнд тэд чанга дэглэмтэй сурж, өглөөнөөс орой хүртэл дасгал сургуулилт хийдэг ба аз таарвал суурь боловсрол олж авдаг. Суурь боловсролын хүрээнд тэд уншиж бичиж сурсан байх ёстой ба хятад хэлний системийг тооцож үзвэл энэ бол энгийн зүйл юм. Ийм сургуулиудад шийтгэл бол байдаг л үзэгдэл.

Хятадын дунд сургуульд юу заадаг вэ? 7

Хятадын дунд сургуульд юу заадаг вэ? 8

Багш нар сурагчдыг саваагаар цохиж, хөлөөрөө дарах нь энүүхэнд. Тэгсэн хэдий ч кунфу мэддэг, хүмүүжилтэй залуу хүн эндээс төрөн гардаг байна. Алдартай кунфугийн мастеруудын ихэнхи нь ийм л сургуулиар дамжин гарсан байдаг. Бие муутай хүүхдийг 1-2 жил ийм сургуульд өгч чийрэгжүүлэх арга ч түгээмэл аж.

Хятадын дунд сургуульд юу заадаг вэ? 9

Кунфугийн сургууль байна уу, жирийн сургууль байна уу хамаагүй хаана сурж байгаагаас нь үл хамааран хятад хүүхдүүдэд багаас нь 3 чухал чанарыг суулгаж өгдөг: хөдөлмөрлөж чаддаг байх, сахилга бат, нас болон зэрэг зиндаагаар ахмад хүмүүсийг хүндлэх.

Хятад хүүхдүүдийг багаас нь юунд байх нь хамаагүй, хамгийн чадварлаг нь байхыг л сургадаг. Магадгүй ийм болохоороо л одоо хятадууд шинжлэх ухаан, соёл, урлагийн бүх салбарт тэргүүлэх байр суурь эзэлдэг байх. Хүлэмжинд өссөн европчуудтай өрсөлдөхдөө тэд боломж олгохгүйгээр давж гарч чаддаг. Бодоод үз л дээ. Европчууд болон бусад зарим азийн улс оронд өдөрт 10 цаг дараалан сурч дадсан билүү? Өдөр бүр. Бүтэн жил…

Хятадын дунд сургуульд юу заадаг вэ? 10

21
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/09/08 at 14:51

    hytdiin bejingiin ih surguuli togsson hytad zaluu TV eer shal teneg yum yarial deer n yu ch medehgui yu zaadag gazar ve

  2. Ganzo

    2016/09/09 at 07:54

    Mongoliin bagsh bolovsorliin salbariihan ulger jishee awah heregtei………..

  3. Энхээ

    2016/09/11 at 11:39

    Гэтэл манайх маш цөөхөн хүн амтай мөртлөө сургуулиуд нь 3-н ээлжээр хичээллэдэг.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *