
2007 оны 6-р сарын 29-ний өдөр бол ухаалаг гар утасны түүхэн дэх онцгой өдрүүдийн нэг. Энэ өдөр Дэлхийн ухаалаг гар утасны зах зээлийн тэргүүлэх зэргийн бүтээгдэхүүн болох iPhone гар утасны анхны үе худалдаанд гарч байсан ба түүнээс хойш уг гар утасны 5 хувилбар ухаалаг гар утас хэрэглэгчдийн гар дээр очоод байгаа билээ. iPhone-ы анхны хувилбар худалдаанд гарсантай зэрэгцэн iPhone-той холбоотой нэгэн тэмцээн зохион байгуулагдаж эхэлсэн нь iPhone Photography Awards бөгөөд энэ жил амьтад, уран барилга, хүүхдүүд, цэцэгс, хоол хүнс, байгаль, амьдралын хэв маяг, газар нутгийн байдал, үйл явдал/мэдээ, хүмүүс, улирал, нар шингэх мөч, аялал, модод, натюрморт болон бусад гэсэн төрлүүдээр iPhone Photography Awards – 2013 нэрийн дор зохион байгуулагдсан уламжлалт тэмцээний шилдэг гэрэл зургууд олон нийтийн хүртээл болж эхэлснийг та бүхэнд уламжлан хүргэж байна.


























