Долоо хоногт ердөө 3 удаа усанд сэлэхэд таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

0

Сэлэлт бол таныг хэдэн настай байхаас үл хамааран эрүүл амьдралд хүргэж өгөх галт тэрэгний тасалбар л гэсэн үг. Учир нь сэлэх нь биеийн булчингуудыг ажиллуулахаас гадна стрессийг бууруулж, аз жаргалын даавар буюу эндорфины ялгаралтыг нэмэгдүүлдэг байна. Энэ мэтчилэн өөр ямар ашиг, тустай болохыг нийтлэлээ уншаад мэдэж аваарай.

1. Уушгины ажиллагаа сайжирна

© shutterstock.com © shutterstock.com

Сэлэлтээр хичээллэх нь уушгины үйл ажиллагааг дэмжих хамгийн сайн арга бөгөөд йогийн дасгалтай ижил түвшинд нөлөөлдөг байна. Сэлэх үед цээжний булчингуудын ажиллагаа нэмэгддэг учир уушгины үйл ажиллагааг идэвхжиж байдаг аж.

 

2. Үе мөч илүү хүчтэй болно

© spukkato/easyfotostock / Eastnews

Усанд сэлэх үед ус биеийн 90%-д дэмжлэг үзүүлж байдаг учраас үе мөчний өвчтэй хүмүүсийн хувьд сэлэлтээр хичээллэх нь нэн чухал юм. Тогтмол усанд сэлснээр үе мөчний үйл ажиллагаа идэвхтэй болж үений эргэн тойрон уян хатан болох болно.

 

3. Нурууг бэхжүүлнэ

© East News

Хэрэв та ууц нурууны өвчнөөс болж шаналж байгаа бол усанд сэлэлтээр хичээллэхийг зөвлөж байна. Сэлэх үед бидний бие уснаас дэмжлэг авч өргөгдөж байдаг учир биеийн булчингууд тайвширч, элдэв өвдөлт намдана.

 

 

4. Калори шатаана

© Depositphotos.com

Долоо хоногт дор хаяж 3 удаа сэлэлтээр хичээллэх үед биед хуримтлагдсан илүүдэл калори шатаж, биеийн бүх булчин жигд чангарах болно. Ердөө 30 минут сэлэхэд л 500 калори шатаах боломжтой бөгөөд энэ нь алхалтаар турахаас хоёр дахин үр дүнтэй гэсэн үг. Тиймээс сэлэлтийг өдөр тутмын амьдралын нэгэн хэмнэлээ болгоорой.

 

5. Хөгшрөх үйл явц удааширна

© shutterstock.com

Судалгаагаар 3000-5000 метр буюу долоо хоногт 3-5 удаа усанд сэлэх нь хөгшрөх үйл явцыг нэг жилээр биш хэдэн арван жилээр хойшлуулдаг болох нь тогтоогджээ. Тус судалгаанд сэлэлтийн үр дүнд чангарсан булчингууд биед хөгшрөлт явагдах үйл явцыг удаашруулдаг гэжээ.

 

6. Сайн унтаж амардаг болно

© Strand Releasing/Courtesy Everett Collection / East News © shutterstock.com

Усанд сэлснээр нойр сайжирч, стресс буурдаг. Учир нь сэлэлт нь нойргүйдлийг эмчлэхэд хамгийн тохиромжтой дасгалд тооцогддог байна. Тиймээс та унтаж чадахгүй шаналж байгаа бол сэлэлтээр хичээллээд үзэх хэрэгтэй.

7
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *