Түүхэн бодит хүмүүсийн амьдралаас санаа авч бүтээсэн хамгийн алдартай 12 зохиомол дүр

0

Уран зохиолын эсвэл киноны зарим нэг зохиомол дүрүүдийг бодит хүмүүсийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн байдаг. Жеймс Бонд зэрэг бидэнд танил дүрүүд нь түүхэн хүн байх нь их. Өнөөдөр та бүхэндээ чухам ямар дүрийг бодит хүнээс сэдэвлэн бүтээснийг танилцуулахаар бэлдлээ.

Кино болон хүүхэлдэйн кинонуудын алдартай дүрүүд болон тэдгээрийг бүтээхэд сэдэвлэн авсан түүхэн бодит хүмүүсийн гэрэл зургуудыг харьцуулан сонирхоцгооё.

1. Индиана Жонс – Хайрам Бингем (1875-1956)

Lucasfilm / loc.gov

Хайрам Бингем нь америкийн археологич, улс төрч байжээ. Тэрээр эртний Инкуудын Мачу-Пикчу хотын туурийг олж илрүүлсэн хүн юм. Бингем нь Индиана Жонсын адил малтлагын олдвороо томоохон их дээд сургуулиудад хүлээлгэн өгдөг байв.

 

2. “Psycho” киноны Норман Бейтс – Эд Гин (1906-1984)

Paramount Pictures / PyrrhuraMolinae

Эд Гин – АНУ-ын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн хамгийн алдартай цyврал aлуурчин. Түүний дүр цyврал aлуурчны тухай өөр бусад хэд хэдэн кино, уран зохиолд гардаг. Тухайлбал, “American Psycho” тууж (1991), “The Silence of the Lambs” кино (1991), “The Texas Chainsaw Massacre” кино (1974) зэрэг болно.

 

3. “The Little Mermaid” хүүхэлдэйн киноны Урсула – Дивайн (Харрис Гленн Милстед, 1945-1988)

Disney / Dreamland

Харрис Гленн Милстед нь Дивайн нэрээрээ илүү алдартай – америкийн жүжигчин, дрэг-хатан, “Pink Flamingos” (гэрэл зургийг харна уу, 1972 он) зэрэг хэд хэдэн өдөөн хaтгах хэв маягийн кинонд тоглодог байв. Тэрээр ЛГБТ хүмүүсийн алдартай төлөөлөл байжээ.

 

4. “Alice’s Adventures in Wonderland”–ийн Алиса – Алиса Лиддел (1852-1934)

Walt Disney Pictures / dacoobobswife2

Алиса Лиддел – зохиолч Льюис Кэрроллтой найз байсан Лиделлийн гэр бүлийн есөн хүүхдийн нэг. Алиса Кэроллын хүсэлтээр уг үлгэрийг зохиосон гэж үздэг. Үлгэр удалгүй дэлхийд алдартай “Alice’s Adventures in Wonderland” (анхны нэр нь “Аlice’s Adventures Under Ground” байжээ) зохиол болсон юм. Үлгэрийн гол баатар нь Алиса Линддел болон түүний эгч, дүүс юм.

 

5. “American Horror Story” олон ангит киноны алиалагч Твисти – Жон Гейси (1942-1994)

20th Century Fox Television / ThatBoyDanny

Жон Гейси – америкийн цyврал aлуурчин байхын зэрэгцээ улс төрийн алдартай зүтгэлтэн байжээ. Зүгээр ч үгүй, чөлөөт цагаараа хүүхдийн баярт төлбөртэй үзүүлбэр үзүүлнэ. Алиалагчийн багтай.

Гейсигийн нэр дээр 33 залуу хүмүүсийн aмь нaс байдаг юм. 70-аад оны үед эдгээр aллагууд үйлдэгдсэн гэж үздэг.

 

6. Төмөр хүн (Тони Старк) – Ховард Хьюз (1905-1976)

Marvel Studios / Xander-Lionheart

Ховард Хьюз – америкийн бизнес эрхлэгч, саятан, инженер, мөн найруулагч. Дэлхийн 20 дугаар зууны технологийн хөгжилд маш их нөлөө үзүүлсэн гэж үздэг. Хьюз нэгэн зэрэг нисгэгч, кино продюсер, зохион бүтээгч байв. Тийм учраас Marvel-ийн Стэн Ли энэ хүнээс санаа авч юм болгонд авьяастай дүрийг бүтээжээ.

Говард Хьюзын амьдралаар “The Aviator” (2003) киног бүтээсэн юм, бизнес эрхлэгчийн дүрд Леонардо Ди Каприо тоглосныг та санаж байгаа биз ээ.

 

7. Зорро – Хоакин Мурьета (ойролцоогоор 1829-1853)

Sony Pictures Entertainment / Thomas Armstrong

Хоакин Мурьета – мексикийн идэвхтэн, “калифорнийн алтны хaлуурал”-ын үед англи-америкийн ноёрхолтой тэмцэж ард түмний бэлгэдэл болсон хүн. Түүний түүх одоо ч гэсэн бүдэг, ард түмний дунд бараг хагас бурхан хэмээгддэг ажээ. Гэхдээ Мурьетаг дээpэмчин эсвэл эх оронч гэж ч үзэх хүн цөөнгүй.

 

8. “Citizen Kane” киноны Чарльз Фостер Кейн – Уильям Херст (1863-1951)

RKO Radio Pictures / loc.gov

Уильям Рэндольф Херст – америкийн алдартай медиамагнат, 19 дүгээр зууны сүүл болон 20 дугаар зууны эхэн үеийн сэтгүүл зүйг орвонгоор нь эргүүлсэн хүн хэмээгддэг. “Citizen Kane” киноны зохиолч Херман Манкевич гол дүрээ яг л Херст шиг гаргажээ, тэр ч бүү хэл медиамагнатын зарим нэг хэлсэн үгийг ч ашигласан байна. Херст уг киног дэлгэцнээ гаргахгүйн тулд нөлөөгөө ашиглахын зэрэгцээ “Кейн”-ий найруулагч Орсон Уэллстой бараг тyлалдсан гэдэг.

Херст дийлж чадаагүй юм, кино ч дэлгэцнээ гарч кино түүхэнд шилдэг бүтээл хэмээгдэх болжээ.

 

9. Шерлок Холмс – Жозеф Белл (1837-1911)

Ленфильм / wellcomecollection

Жозеф Белл – британийн эмч-мэс засалч, Эдинбургийн их сургуулийн профессор. Тэрээр Артур Конан Дойлын багш гэдгээрээ мөн алдартай. Тэрээр багшаараа ихэд бахархдаг нэгэн байсан бөгөөд алдартай зохиолынхоо дүрийг багшаасаа үндэслэн гаргасан юм. Жозеф Белл ч амьдрал дээр үнэхээр ажигч нэгэн байв, тэрээр тухайн хүнийг ажиглаж байгаад зан ааш, урьд амьдралыг нь хэлдэг нэгэн байжээ.

 

10. “The Big Lebowski” киноны Жеффри Лебовски – Жефф Дауд (71 настай)

Working Title Films / bldhndzgng

Жефф Дауд – америкийн кино продюсер, промоутер. “Blood Simple” (1984) киногоо хийж байхдаа ах дүү Коэн нартай танилцжээ. Харин дараа нь ах дүү нарын алдартай киноны гол дүрээр амилсан юм. Киноны гол дүрийг мөн Жефф гэдэг.

 

11. “Harry  Potter” киноны Северус Снейп – Жон Неттлшип (1939-2011)

Warner Bros. / tonosif

Жон Неттлшип – сургуульд химийн хичээл заадаг багш байв, тэр сургуульд зохиолч Жоан Роулинг сурдаг байжээ. “Harry Potter” киноны домогт багшийн дүрд хувирсан нь түүний хувьд азтай хэрэг ч байж болох юм. Неттлшип киног үзээд: “Би өөрийгөө чанга багш байсныг мэднэ л дээ, гэхдээ ийм ширүүн байсан гэдгийг огт гадарласангүй” гэжээ.

 

12. Шрек – Морис Тийе (1903-1954)

DreamWorks Pictures / jakealc1

Морис Тийе – Орост төрсөн францын мэргэжлийн бөх. Ховор тохиолдох генийн өвчний улмаас тун этгээд харагдах болжээ. Өвчин нь түүний ясыг бусад хүмүүсийнхээс илүү том болгосон юм. Тэрээр 175 см өндөртэй байсан ч жирийн хүнээс үлэмж том харагддаг байв.

Дээрх киноны жүжигчдээс таны сэтгэлд хамгийн тод үлдсэн дүр аль нь вэ?

7
ГоёГоё
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *