Багахан мөнгө зарцуулж үнэтэй, хээнцэр харагдах арга: хэмнэхийг хүсдэг хүмүүст өгөх 11 зөвлөгөө

0

Ямар ч эмэгтэй хүн үнэтэй бас хээнцэр харагдахыг хүснэ. “Үнэтэй” гэдэг заавал их мөнгө зарцуулж зөвхөн дизайнерын хувцас өмсөнө л гэж ойлгодог нь харамсалтай. Дундаж орлоготой хүн ч хээнцэр бас үнэтэй харагдаж болно, хамгийн гол нь мэргэжлийн стилистүүдийн өгсөн хэдхэн зөвлөгөөг л дагаарай.

1. Өнгөний хослол

Хөрсний өнгө хурц хээтэй хувцас шиг хэнд ч зохихгүй. Одоо цагт завсрын өнгө моод болсон. Тайван өнгө зүгээр ч нэг загварлаг харагдуулаад зогсохгүй мөн эмэгтэй хүнийг илүү залуу харагдуулдаг.

 

2. Үнэртэн

Эмэгтэй хүн болгон өөрийн гэсэн давтагдашгүй үнэртэй. Нийтлэг зөвлөгөө өгөхөд үнэхээр амаргүй, гэхдээ бүгдэд хэлж өгөх нэг дүрэм бий: хэт нялуун, хурц үнэртэн түрхээд огт хэрэггүй.

 

3. Гоёл чимэглэл

Гоёл чимэглэл нь “үнэтэй” харагдахад сөргөөр нөлөөлдөг гэдэг нийтлэг буруу ойлголтыг халах хэрэгтэй. Хамгийн гол нь таны зүүж байгаа гоёл чимэглэл нь хүнд металл биш, хэт гялалзсан бус, бас “этгээд” чамин биш байвал л болох нь тэр.

 

4. Дээгүүрх хувцас

Сонгодог загвар хэзээ ч моодноос гарахгүй. Тийм учраас, хүрэм эсвэл пальто сонгохдоо цаг хугацаагаар шалгарсан загварыг сонгохыг хичээгээрэй – хэзээ ч хямдхан харагдахгүй.

 

5. Чанартай цүнх

Дэлхийд алдартай брендийн дуураймал хувилбарын араас үхэн хатан гүйх хэрэггүй. Сайн чанарын материалаар хийсэн, илүү дутуу гоёл чимэглэлгүй сонгодог загварын цүнх хэрэглээрэй.

 

6. Зөв нүүрний будалт

Чанартай суурь будагт онцгой анхаарал хандуулна – тональ крем болон пудрт. Нүүрний будагт нюд өнгө сонгохыг хичээ, гэхдээ уруулаа хурцаар будахаа мартаж болохгүй. Улаан, хүйтэн туяатай уруулын будаг нь сонгодог хэвээрээ үлдсэн.

 

7. Хувийн оёдолчин

Захиалгаар оёулсан хувцас үнэндээ нэг их хямд тусахгүй л дээ. Гэхдээ таны бие галбирт яг тохирно, яагаад гэвэл зөвхөн таны л хэмжээг авч тохируулж оёсон хувцас шүү дээ.

 

8. Жижиг сажиг зүйл таныг бүрдүүлнэ

Унжсан товч, утас нь татагдсан хоолойтой ноосон цамц эсвэл ханзарсан оёдол энэ бүх жижиг сажиг зүйл ямар ч үнэтэй, хээнцэр хэв маягийг гутааж хямдхан харагдуулна.

 

9. Уураар индүүдэх

Индүүг март! Ураар индүүдсэн хувцас дөнгөж сая үнэтэй хими цэвэрлэгээнээс гарсан юм шиг л харагддаг.

 

10. Дотогшоо чихсэн цамц

Цамцаа гадуур нь сул унжуулснаас өмд, банзалныхаа дотор хийвэл бүр ч эмх цэгцтэй харагддаг гэдгийг та мэдэх үү? Та аль ч утгаараа сайхан харагдана.

 

11. Өндөр өсгийтэй туфль

Дээгүүрх хувцас ямар ч энгийн байж болно, хөлөндөө хурц өнгийн өндөр өсгийтэй туфль өмссөн байхад та үнэтэй, хээнцэр харагдаж чадна шүү. Масс маркетаас уу эсвэл люкс брэндээс үү? Хаанаас авсан байх нь хамаагүй ээ.

Дундаж орлоготой байсан ч гэсэн хээнцэр харагдаж болох юм байна. Энэхүү нийтлэлийг найз нөхөдтэйгөө хуваалцаарай, тэдэнд ч гэсэн зөвлөгөө хэрэгтэй шүү дээ.

15
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Урангоо Урангоо

    Урангоо Урангоо

    2020/11/28 at 17:43

    Icecream Icecream

  2. Tsamba Ninchimed

    Tsamba Ninchimed

    2020/11/28 at 20:02

    Хэрлэн Хэрлэн Хэрлэн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *