Бугуйн цагны талаарх 16 ашигтай зөвлөгөө

1

Цаг зүүх нь зарим нэгэнд нь хоцрогдож үеэ өнгөрөөсөн мэт санагдах боловч зарим нэгэнд нь чухал хэвээр байна. Өөрийгөө илэрхийлэх хүсэлтэй, цаг хугацаа өнгөрөх тусам соёлын түүхийг илэрхийлж буй механикын ертөнцөөр аялах хүсэлтэй нэгэнд сайхан боломж ажээ.

Хэрвээ та цаг зүүхийг хүсдэггүй бол үүнийг уншаарай.

1. Цаг бол эрчүүдийн гангарааны салшгүй хэсэг мөн

Эрчүүд цүнх, үнэт эдлэл болон дизайнеруудын бусад бүтээлүүдгүйгээр байж чадах л болов уу.

Бугуйн цагны талаарх 16 ухаалаг зөвлөгөө 4

2. Гоёлын цаг болгон адилгүй

Гоё ганган цаг зөвхөн үнэт металл, олноо танигдсан брэндийн нэрнээс шалтгаалахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Иймд өөрийн хөдөлмөрөөр олсон мөнгөө гялалзсан эд зүйлс худалдан авахдаа урьдчилан сайн судлах хэрэгтэй болов уу. Эх үүсвэрийг дэлхий дахинаа үйлчилдэг цахим хуудаснуудаас мэдэх боломж байхад хэдэн зуун янзаар нь бөөндөөд оруулаад ирчихсэн замбараагүй дэлгүүрийн лангуунд итгэх хэрэг байна уу?

Бугуйн цагны талаарх 16 ухаалаг зөвлөгөө 3

3. Хуучин л бол сайн

Харьцуулалт: Улаан хивсний ёслолын үеэр шинэ загварын Jaguar F-ийг унаж ирэхэд сайхан байх нь мэдээж. Харин ‘62E-ийг унахад хүмүүсийн эрүү мултрах биз. Цагны хувьд ч мөн адил.

Бугуйн цагны талаарх 16 ухаалаг зөвлөгөө 5

4. Оосор бол цагны чухал хэсэг

Та худалдан авах гэж буй цагныхаа оосорны материалд анхаарал хандуулдаг уу? Цагны оосор солих гэдэг бол машины обуд солихтой адил, хэдий амархан ч илүү үнэтэй тусна. Цагны нэмэлт хэрэгсэл бус цагандаа дахин цаг худалдаж авна л гэж ойлгох хэрэгтэй.

Бугуйн цагны талаарх 16 ухаалаг зөвлөгөө 6

5. Том байх тусмаа сайн гэсэн үг биш

46 мм+ хэмжээтэй цагны эрин үе дууссан. 42-ийн хэмжээтэй цагны шинэ хэмжээ 44, харин 38.5-ийн хэмжээтэй хуучин цагны шинэ хэмжээ 40 гээд цааш үргэлжилнэ. Wall Street-ийхний ихэнх нь одоогоор цагны хэмжээгээ солиогүй байгаа хэдий ч удахгүй солигдох нь ойлгомжтой.

Бугуйн цагны талаарх 16 ухаалаг зөвлөгөө 7

6. Яг тохироход гол асуудал биш

Механик цаг электрон цаг шиг ямар ч алдаа зөрүүгүй ажиллана гэж хэзээ ч байхгүй ч, энэ бол гол асуудал биш юм. Механик цаг бусад iGadget-ийг бодвол өөрөө өөрийгөө ажиллуулж, мөнхийн ажиллагаатай байх нь чухал юм. Хэрвээ та секундийн ямар ч зөрүүгүй цаг мэдэхийг хүсч байгаа бол атомын цаг хэрэглээрэй. Бусад тохиолдолд амаа хамхиад цагнаасаа таашаал ав.

Бугуйн цагны талаарх 16 ухаалаг зөвлөгөө 8

7. Хуурамч цаг бүү худалдаж аваарай

Тансаг хэрэглээний үйлдвэрлэлд булхай байгааг мартаж болохгүй шүү. Таны мэдэхгүй зүйл байгаа: Швейцар гаралтай цагны бараг 80 хувь нь адил зарчмаар ажилладаг. Танилцуулга нь гялалзаж байсан учраас Honda Accord мотортой BMW7 серийн автомашиныг худалдан авсан гээд сууж байгаа залуутай адилхан байж болохгүй.

Бугуйн цагны талаарх 16 ухаалаг зөвлөгөө 9

8. Rolex болгон оновчтой хөрөнгө оруулалт биш

Тийм ээ, Rolex цаг бол цуглуулга хийхэд харамсмааргүй, үеийн үед үнэ цэнээ алдахгүй эд. Чамин хэдий ч олон тоогоор зах зээлд гараад ирэхэд үнэ цэнээ алдах тохиолдол байдаг. Магадгүй 30 жилийн дараа үнэгүй болох эсвэл ямар нэгэн нөхцөл байдлаас шалтгаалж үнэ нь тэнгэрт хадаж болох юм.

Бугуйн цагны талаарх 16 ухаалаг зөвлөгөө 10

9. Танд нэгээс илүү хэрэгтэй

Та биеийн тамирын богино өмдтэйгээ хуримын ёслолд очихгүйтэй адил Ploprof-тойгоо зангиатай Гала-д очихгүй л болов уу.

Бугуйн цагны талаарх 16 ухаалаг зөвлөгөө 11

10. Үнэтэй байх албагүй

Бугуйн цагны чанарт үнэ нөлөөлөхгүй гэж хэлж болно. 250 ам.доллараас хямдхан сайн цагнуудыг захаас амархан олж болох бөгөөд кварц цагнаас найдвартай ажилладаг нь ч байна.

Бугуйн цагны талаарх 16 ухаалаг зөвлөгөө 12

11. Цаг бол чухал

Бид өндөр уулын оргилд хүрэх гэж буй залуу биш, далайн гүн руу шумбах гээгүй, Антлантын далай дээгүүр ганцаар нисэхгүйгээс хойш бусадтайгаа адилхан энгийн цаг яагаад зүүж болохгүй гэж.

Бугуйн цагны талаарх 16 ухаалаг зөвлөгөө 13

12. Apple-ийн цаг бол цаг биш

Энэ бол техникийн шинэ шийдэл. Энэ цагны нэг гайхамшиг нь дизайнерын нийтлэг зүйлийг уламжлалт цагтай хослуулж чадсанд байгаа юм. Гэхдээ үеэс үед цааш дамжин уламжлагдаж, эзнийхээ бахархалыг байнга төрүүлээд байхгүй болов уу. Мэдээж хэн нэгний хэрэгцээг хангаж байгааг мартаж болохгүй л дээ.

Бугуйн цагны талаарх 16 ухаалаг зөвлөгөө 14

13. Гялалзсан болгон алт биш

Хэрвээ та гоёмсог гялалзсан цаг авахыг хүсч байгаа бол ялгааг нь сайн мэдсэн нь дээр: алтаар бүрсэн, PVD-ээр өнгөлсөн, электрон хавтан гэх мэт олон төрөл байна. Энэ олон төрлийн муу нь юу байх вэ, хамгийн гол нь та юу зүүж байгаагаа л мэдэхэд болно.

Бугуйн цагны талаарх 16 ухаалаг зөвлөгөө 15

14. Доторх эд анги

Гаднах корпусын дизайн, өнгө үзэмж чухал хэдий ч доторх эд ангийг мөн анхаарах хэрэгтэй. Хэдий та нэвт харж чадахгүй боловч худалдан авахаасаа өмнө сонирхож тусгай мэргэжлийн хүнээр үзүүлэх нь дээр шүү.

Бугуйн цагны талаарх 16 ухаалаг зөвлөгөө 16

15. Багахан өнгөнөөс бүү татгалзаарай

Өдөр тутмын загвартай зөвхөн хар өнгөтэй цаг дээр багахан өөр өнгө нэмэхэд чамин болно, жишээ нь улбар шар өнгө цагийг чинь чимнэ.

Бугуйн цагны талаарх 16 ухаалаг зөвлөгөө 1

16. Жинхэнэ эр хүн ягаан (улаан алтан)-ыг зүүнэ

Шаргал алтан өнгө таны дуртай өнгө биш байж болох ч шаардлагатай бол ийм өнгийн хувцас өмсөхөөс өөр аргагүй болно биз. Ягаан, улаан алтан өнгийг багахан хар туяатай алтан өнгөтэй холиход олны таашаал хүртсэн өнгө гарч ирдэг билээ. Таны цаг илүү даруухан бөгөөд тансаг харагдах болно.

Бугуйн цагны талаарх 16 ухаалаг зөвлөгөө 2

33
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/09/25 at 19:52

    PARNIS iin tsagnii talaar medeelel bval ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *