Facebook-ын анхны 360 хэмийн видео

0
0
5,665

Өнөөдөр таны үзэх хамгийн догь зүйл бол Facebook-ын 360 хэмийн видео бичлэг юм. Facebook компани таны newsfeed дээр 360 хэмийн видео тавьж эхэлжээ. Та дэлгэцэн дээгүүрээ курсороо чирснээр тавигдсан бичлэгийг 360 хэмээр, хүссэн өнцгөөсөө үзэх боломжтой аж. Харин гар утсан дээрээсээ бол утсаа хазайлгаад л болоо. Анхны ийм бичлэг Star Wars-ын хуудсан дээр нийтлэгдсэн байна.

Facebook-ын анхны 360 хэмийн видео 1

Facebook-ын эзэмшлийн Oculus Rift VR дуулга гарсан нь бидний хувьд бичлэгийг 360 хэмээр үзэх боломжтой болох найдлагыг төрүүлсэн. Facebook-ын хувьд өөрийн блог дээр “360 хэмийн бичлэгийг бүтээхийн тулд орчныг 360 хэмээр нэгэн зэрэг бичих тусгай камерын сет ашиглана. Энэ нь Facebook дээр бичлэг үзэхдээ та өөрийн хүссэн өнцгөөс бичлэгийг үзэх боломжтой гэсэн үг юм.” хэмээн бичиж байсан. Одоогоор Facebook-ын 360 хэмийн бичлэгийг вебээр эсвэл Андройд дээр үзэх боломжтой байгаа юм. Харин iOS дээр ирэх саруудаас боломжтой болох юм байна.

Видеон дээр хулганаараа дарж 360 хэмээр эргүүлж үзээрэй

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.