Та жинхэнэ манго жимс идэж байсан уу: Шүүстэй, бүрэн боловсорсон? Дараа нь та энэ жимсийг байнга ширээн дээрээ байлгахыг хүснэ. Энэ гөлгөр навчтай шилмүүст мод халуун оронд ургадаг бөгөөд Энэтхэгт хамгийн олон тоогоор ургадаг байна. Манго жимсний олон төрөл бий, гэхдээ хүмүүс зөвхөн хамгийн алдартайг нь иддэг. Боловсорсон жимс улбар шар-шардуу эсвэл улаан өнгийн хальстай байна.
Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж манго цэцэрлэгт хүрээлэн эсвэл тариалангийн талбайд ургахгүй, харин гэртээ тарьж ургуулах юм бол тохиромжтой. Үйл явц нь маш энгийн.
Эхлээд та боловсорсон жимснээс ясыг нь гаргаж авах хэрэгтэй. Ясыг нь эслэг байдлаас нь цэвэрлэж, усанд сайтар угаана.
Хурц хутгаар хэрчиж, хүрээ хэсгээр нь онгойлгон том шоштой адилхан хэмжээтэй үрийг нь авна. Шинэхэн байх ёстой. Саарал, хатсан, хорчгор үрийг тарьж ургуулахад тохиромжгүй.
Хуурай сальфетка эсвэл гялгар уутанд хийж цэвэрхэн, дулаахан газар 2-3 өдөр тавина. Энэ хугацаа өнгөрсний дараа үрийг тарьж ургуулахад бэлэн болсон гэж ойлгож болох бөгөөд нахиалсан байна.
Нахиалсан үрийг тохирох хөрс хийсэн жижиг савны ёроолд тавина, ингэхдээ нэг хэсэг нь хөрснөөс ил гарах ёстой гэдгийг санаарай. Хөрсийг услана.
Савны дээд хэсгийг хуванцар саваар битүүлж, бяцхан хүлэмж бүтээнэ. Дулаахан газар тавиарай. Хөрсийг тодорхой хугацаатайгаар усалж, хуванцар савыг авч агаар оруулна.
Эхний жимсээ боловсруулахад 10-15 өдөр зарцуулна. Цаг хугацаа өнгөрөх тусам мод илүү хүчирхэг болж өснө. 6 сарын дараа том саванд шилжүүлэн хийх хэрэгтэй. Бордож, услах боловч хэт их хэмжээгээр савыг дүүргэж болохгүй. Дулааны улиралд модыг гадна талбайд тавьбал илүү тохиромжтой.
Хэрэв энэ модыг тарьж ургуулах танд асуудалгүй санагдаж байвал жимсээ өгөх хүртэл 5 жил болно, үүнээс илүү урт хугацаа зарцуулахгүй.
Та тууштай байж, өөрийнхөө гараар манго жимсний модыг тарьж ургуулаарай. Хэрэв та гэртээ ямар нэгэн жимсний мод тарьж үзсэн туршлагатай бол бидэнтэй туршлагаасаа хуваалцаарай.
Энхжин Бат
2019/04/28 at 12:38
Ganaa Ganaa
Flower Flower
2019/04/28 at 14:28
Enkhjargal Enkhele
Erdenetsetseg Tsevegjav
2019/04/28 at 17:10
tiim hurdan urgadag ymuu
Badamdorj Tsetsegbadral
2019/04/29 at 07:57
нээрээ юу?
Baasansuren Dorj
2019/04/30 at 18:11
Anyutka Anyuta