
Польшийн архитектор Якуб Щесны дэлхий дээрх хамгийн нарийхан байшин барьсан гэдгээ мэдэгдээд байгаа юм. Уг байшингийн хамгийн өргөн хэсэг нь ердөө 2,5 метр. “Керетагийн байшин” гэж нэрлэх болжээ. Байрны үнэ хурдацтайгаар өсөж байгаагаас болоод иймэрхүү зохион байгуулалттай байр эрэлт хэрэгцээ ихтэй байж болох юм.
Хажуугаар нь өнгөрөхөд та этгээд хачин юу ч анзаарч харахгүй

“Керетийн байшин”–г Варшавын төвд байрлах хоёр байшингийн нарийхан завсарт барьжээ. Аялж буй зохиолчдын түр байр болох юм.

Төслийн зохиогч Польшийн архитектор Якоб Щесны нэг удаа энэ хоосон орон зайд байшин барьж болох юм гэж бодож л дээ

“Та аливааг өөдрөгөөр хүлээж авах мэдрэмжтэй байх ёстой, эс бөгөөс та энд удаан байж чадахгүй” гэж тэрээр хэлсэн байна

Байшин бүхэлдээ тулгуур дээр тогтож байгаа бөгөөд шат нь газраас хөндий байрлажээ

Нарийхан байшингийн хамгийн өргөн хэсэг 2,5 метрээс хэтрэхгүй

“Варшавын алдартай газар болсон, аялал жуулчлалын газрын зураг дээр ч тэмдэглэгдсэн байгаа” гэж архитектор гайхуулж сууна

“Бүгдийг хувийн захиалгаар гүйцэтгэсэн, бүгдэд чин сэтгэлээ зориулж хийсэн дээ” гэж байшинд шаардлагатай тавилга багтааж чадсанаа Щенсы нүүр бардам тайлбарлах ажээ

Байшингийн шатаар хоёр хүн ч зөрж чадахгүй

Дизайнерууд ч гэсэн нарийхан байшинд хүний хэрэгцээний бүхий л эд хогшлыг байрлуулах гэж хичээсэн ба тэд зорьсондоо хүрч чаджээ








