“The Last of Us”: Энэтхэгт aлуурчин мөөгөнцөр хүнд халдварласан анхны тохиолдол бүртгэгдлээ

0

Гараад удаагүй байгаа ч алдаршиж чадсан “The Last of Us” цуврал кино мөөгөнцөрт санаа өгсөн бололтой: Энэтхэгийн 61 настай иргэн “мөнгөлөг навч” гэдэг нэртэй мөөгөнцрөөр халдварлажээ. Уг мөөгөнцөр модны навчийг устгадаг юм.

Азаар цуврал кинонд гардаг шиг хүний тархийг гэмтээхгүй юм даа. Гэхдээ уг тохиолдол Энэтхэгт болгоомжлол үүсгэх болжээ: шинэ төрлийн өвчин гарч ирэх магадлал эрдэмтийн сэтгэлийг түгшээх болов.

polygon.com

“Ургамлын гаралтай патоген хүн, амьтанд өвчин үүсгэх магадлалтай байгаа нь шинэ үзэгдэл, тийм ч ураас нухацтай авч үзэх ёстой асуудал болоо. Үүсгэгч хүний биед гэмтсэн арьс эсвэл агаарын замаар нэвтрэн орж халдвар үүсгэнэ, ялангуяа сул дархлаатай хүмүүст. Цаашлаад энэ нь шинэ хэлбэрийн халдварт өвчинд хүргэж болзошгүй” гэж Калькут дахь “Аполло” эмнэлгийн эмч Сома Датт бичжээ.

thesun.co.uk

Өвчтөний нэрийг нууцалсан, гэхдээ өвчтөн нь микологич хүн гэдэг нь тодорхой байгаа тул түүнийг мөөгөнцөртэй ажилладаг байсан гэх таамаг дэвшүүлээд байгаа юм. Өвчтөн сүүлийн гурван сарын турш ханиалгаж байжээ, хоол залгихад их хүндрэлтэй болсон тул Калькутын эмнэлэгт цээж хэржигнэх, хоолой өвдөх зэрэг зовиуртайгаар үзүүлэхээр ирсэн байна. Эмч нар түүний хоолойн тунгалгийн зангилаанд багавтар нүх олж илрүүлсэн бөгөөд шинжилгээ хийхэд бактерийн халдварын шинж тогтоогдоогүй ажээ. Өвчтөний хоолойны идээнээс дээж авч дахин шинжлэхэд мөөгөнцөр гэсэн хариу гарсан тул дээжийг чухам ямар штаммын мөөгөнцөр болохыг тодорхойлуулахаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага руу илгээх шаардлага гарсан байна.

Эмч нар идээг тэр чигт нь цэвэрлээд мөөгөнцрийн эсрэг 2 сарын курс эмчилгээ бичиж өгөөд явуулжээ. Сүүлийн хоёр жилд өвчтөнд дахиж мөөгөнцөр илрээгүй. Medical Mycology Case Reports анагаахын сэтгүүлд бичсэнээр ургамлын гаралтай мөөгөнцөр хүнд халдварласан анхны тохиолдол ажээ.

thesun.co.uk

“Мөнгөлөг навч” – ургамал, навчит модонд үүсдэг мөөгөнцрийн өвчлөл юм. Өвчтөнийг өвчлүүлсэн chondrostereum purpureum тэр л мөөгөнцөр. Мөөгөнцөр агаараар дамжин ургамал, модны навчийг мөнгөлөг өнгөтэй болгон өвчлүүлж, улмаар уг ургамал үxэж устдаг байна.

wikimedia.org

Өнгөрсөн жил ДЭМБ-аас мөөгөнцрийн халдвар нэмэгдэж байгаа бөгөөд хүн төрөлхтөнд аюул занал учруулж болзошгүйг анхааруулж байсан удаатай. Мөөгөнцрийн олон патоген, тэр дундаа бэлэг эрxтний кандидоз үүсгэгч candida мөөгөнцөр эмчилгээнд улам тэсвэртэй болж байгааг дурдсан. Нөхцөл байдал улам хүндэрч байгаа хэдий ч судалгаанд маш бага анхаарал хандуулсаар байгаа юм. Одоогийн байдлаар ердөө дөрөвхөн төрлийн мөөгөнцөр эмчлэх бэлдмэл бий, шинээр боловсруулж байгаа зүйл ч алга.

16
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Zundui Dungaamaa

    Zundui Dungaamaa

    2023/04/01 at 18:46

    Ямар аймаар юм бэ

  2. Amidrchhiimsan Psda

    Amidrchhiimsan Psda

    2023/04/01 at 19:11

    Ee za shaalda

  3. Hvslee Ni Bnoo

    Hvslee Ni Bnoo

    2023/04/02 at 13:00

    its shou time

  4. Inula Inula

    Inula Inula

    2023/04/03 at 09:58

    тийм шүү, сүүлийн 200 жил анагаах эрчтэй хөгжөөд ихэнхдээ 1-4 шатлалын эм тариаг л гаргаж авч чадсан, дараа дараагийн халдвар шатлалд бол хүчин мөхөстөнө. тэгэхлээр хувь хүн л өөрийгөө хамгаалахгүй бол ч …

  5. Bilguun Bilguun

    Bilguun Bilguun

    2023/04/04 at 18:26

    Ямар аймшаг тай цайрай тай юм бэ бараг аймад битэн болцон юм бэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *