Мухар олгойн эхэн үеийн 5 шинж тэмдэг

9

Мухар олгой хүнд өвчний жагсаалтад ордог. Гүн ухааны доктор, гэр бүлийн эмч болон анагаах ухааны профессор Женнифер Коудл хэлэхдээ: “Хэрвээ эмчлэхгүй бол таны мухар олгой хагарч амь насанд аюул хүргэнэ” гэжээ.

Үл тоож болохгүй мухар олгойн эхэн үеийн 5 шинж тэмдгийг танд танилцуулж байна:

1. Гэдсээр эвгүй өвдөх

Үгүй ээ, энэ бол хэтрүүлж байгаа хэрэг огт биш. Мухар олгойн үед амьдралдаа хэзээ ч мэдэрч байгаагүй тэр гэдэсний өвчнийг мэдэрнэ.

Уг өвчин ихэвчлэн хүйснээс гэдэсний баруун доош чиглэлд өвддөг. Энэ хэсгээр үрэвсэхэд дотор эрхтний хана халуу оргих мэдрэмж мөн төрнө.

Гэдэс орчмоор үргэлжилсэн, хүнд өвчин мэдрэгдвэл хэзээ ч сайны тэмдэг байж чадахгүй. Мухар олгой мөн эсэх нь огт хамаагүй, заавал эмчид үзүүлэх шаардлагатай.

2. Дотор муухай оргих

Мэриланд мужийн Балтиморын Mercy төвийн эмч доктор Дэн Жинголдон анхааруулахдаа: “Мухар олгойн үрэвсэл нь мөн өөр шинж тэмдгээр ч илэрч болно, жишээ нь дотор муухайрч бөөлжиж болохыг анхаараарай” гэжээ.

3. Тархи манантах

Мухар олгой нь тархинд муугаар нөлөөлж болзошгүй, ядрах, тархи манарч манантах шинж тэмдэг илэрнэ. Ой санамж, ойлгох чадвар, сэтгэн бодох чадвар муудах зэрэг нь тархи манарч байгаагийн шинж тэмдэг болно.

4. Чичрүүдэс хүрэх

Чичрүүдэс хүрэх, байнга чичрэх зэрэг нь таны бие махбодид үрэвсэл байгааг илтгэж байна. Гэдэсний хүчтэй өвдөлттэй зэрэгцэн бие чичирч байгаа бол мухар олгой гэж ойлгох хэрэгтэй.

5. Хэдхэн минут болоод л ариун цэврийн өрөө рүү гүйх

Мухар олгой нь давсаг орчим буюу хэвлийн доод хэсгээр байрладаг. Мухар олгойн үрэвсэл нь мөн давсгийг үрэвсүүлэх, цочроох тул дахин дахин шээхэд хүргэдэг байна.

Ойрхон шээхээс гадна шээхэд бас шархирч өвдөхийг яана. Үүнд боломжтой хоёр л тайлбар бий – шээсний замын халдвар (UIT) эсвэл мухар олгой. Ямар ч тохиолдол байж болно, ямартай ч эмчид заавал үзүүлэх шаардлагатай.

Эх сурвалж:

https://www.niddk.nih.gov/health-information/digestive-diseases/appendicitis/definition-facts

https://www.prevention.com/health/5-warning-signs-your-appendix-might-burst/slide/5

5 Early Warning Signs of Appendicitis

249
ГоёГоё
106
ХарамсалтайХарамсалтай
56
ГайхмаарГайхмаар
52
БахархмаарБахархмаар
51
БурууБуруу
23
ТэнэглэлТэнэглэл
21
ХөөрхөнХөөрхөн
20
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *