Гар яагаад хөшдөг вэ? Эрүүл мэнддээ анхаарал хандуулах 6 шалтгаан

5

Цусны эргэлт түр суларч, хаагдсанаас гар болон бусад эрхтэн хөших явдал танд тохиолдож байсан нь лавтай.

Энэ нийтлэлд таны гар хөших 6 шалтгааны тухай, эрүүл мэндийн ямар нэг өөрчлөлт байгаа эсэхийг цаг алдалгүй олж мэдэх тухай ярилцах болно.

Таны гар хөшдөг шалтгааны тухай та юу мэдэх хэрэгтэй вэ?

1. Мартамхай болох

Энэ нь тархины болон нугасны мэдрэлийн эд эс гэмтэж мэдрэлийн мэдрэх чадварыг суллах учир гар хөл хөшдөг байна.

2. Остеохондроз буюу хүзүү, нурууны үе шохойжих

Энэ нь хүзүү, нурууны үе өөрчлөгдсөнөөр мэдрэлийн төвүүд хавчигдаж цус гүйх нь багасч гар хөших, толгой өвдөх, тэнцвэрээ олоход хүнд болдог байна.

3. Туннелсиндром

Энэ нь гараараа нэгэн хэвийн ажиллагаа хийдэг программист, хөгжимчин зэрэг хүмүүст тохиолдох өвчин юм. Хуруу болон гарын нэгэн хэвийн давтагдах хөдөлгөөнөөс болж гарын шөрмөс зэрэг зүйлүүд хавдаж тэлэн хөших мэдрэмж төрүүлнэ.

4. Венийн судасны бөглөрөл

Энэ нь цус өтгөрөн цусны эргэлт удааширснаас болж хүчилтөрөгч, тэжээллэг бодис хүрэх газраа очиж чадахгүй болсноос болж өвчин үүсэх явдал юм.

5. Цус багадах болон чихрийн шижин

Энэ нь гар хөлийн үзүүр дэх цусны эргэлт бага байгаагаас болдог байна.

6. Цус харвах болон гадаад гэмтэл

Энэ нь гар хөшихөд нөлөөлдөг шалтгаануудаас хамгийн аюултай нь юм.

Анхааруулга: Хэрвээ таны гар хөшөөд хөлд дамжин, алив зүйлийг хольж хутгах, толгой өвдөх, үг хэл ээдрэх, хараа тогтохгүй байх зэрэг шинж илэрвэл яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй.

31
ГайхмаарГайхмаар
12
ГоёГоё
11
ХөөрхөнХөөрхөн
10
БурууБуруу
10
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *