Өдөр бүр ердөө 10-хан минутыг зарцуулаад нуруу нугасны муруйлтыг хэвийн болгох боломжтой!

5

Нуруу нугасны муруйлт дэлхий дээрх олон мянган хүний хувьд асуудал болж байгаа боловч, олон хүмүүс үүнийг зөв эмчлэх арга замыг мэддэггүй. Өвчнийг эмчилж чадахгүй нөхцөлд, гэртээ хийх боломжтой дасгалууд байдаг ба эдгээр нь таны эрүүл мэнд болон сайн сайхан байдалд эерэг нөлөө үзүүлнэ.

Бид та бүхэнд өвчнийг намдаахад тусалж, нурууны өвдөлтийг зогсоох үйлчилгээтэй зарим нэг дасгалуудыг хүргэхээр бэлтгэлээ.

1. Аарцагны хазайлт

Хэрхэн хийх вэ: Өвдгөө нугалж, хэвтэхдээ хөлөөрөө газар хүрнэ. Хэвлийн булчингаа чангалж, нуруугаа дээш өргөнө. Энэ байрлалыг 5 секундын турш барьж, дараа нь биеэ суллана. 2 удаа, нийт 10 давтамжтай хийнэ.

Үр нөлөө: Ташаа болон нурууны доод хэсгийн булчинг чангална.

© Depositphotos.com

 

2. Гар болон хөлөө өргөх

Хэрхэн хийх вэ: Хэвлий дээрээ хэвтэж, духаа газарт хүргэнэ. Гар болон хөлөө шулуун байлгана. Нэг гараа газраас хөндийрүүлэхдээ, эсрэг талын хөлөө өргөнө. Хэрэв та үүнийг хийж чадахгүй байвал, эхэндээ тулж зогсох боломжтой. Энэ байрлалыг 2 бүтэн амьсгаа авах хугацаанд барьж, дараа нь эхний байрлалд очно. Нэг талдаа 15 удаа хийнэ.

Үр нөлөө: Нурууны доод хэсгийг хүчтэй болгоно.

© Depositphotos.com

 

3. Муур – үнээ дасгал

Хэрхэн хийх вэ: Гар болон өвдгөөрөө газарт тулна. Нуруугаа нугалахдаа хэвлийн булчингаа чангалж, муурны нуруу шиг болгоно. Амарсны дараа хэвлийгээ доош унжуулж, толгойгоо тааз руу дээш нь болгох ба ингэхдээ яг үнээний нуруу шиг болно. 2 удаа, 10 давтамжтай хийнэ.

Үр нөлөө: Нурууны өвдөлтийг намдааж, уян хатан болгоно.

© Depositphotos.com

 

4. Шувуу – нохой дасгал

Хэрхэн хийх вэ: Энэ дасгал зүүн гар, хөлөө өргөхтэй ижилхэн боловч, үүнийг гар болон хөлөөрөө газар тулах үедээ хийх ёстой. Нэг гараа эсрэг хөлийн хамт сайтар сунгаж, амьсгаагаа 5 секунд турш барина. Буцаад эхний байрлалдаа очиж, нөгөө гар болон хөлдөө ээлжилж хийнэ. Нэг талдаа 10-15 удаа хийх хэрэгтэй.

Үр нөлөө: Биеийн гол цөм хэсэг болон нурууны доод хэсгийг бэхжүүлэх, тогтвортой болгох ач тустай.

© Depositphotos.com

 

5. Нурууны өргөн булчингийн сунгалт

Хэрхэн хийх вэ: Гараа толгойныхоо дээр авч зогсоно. Биеэ зүүн тийш нугалж, буцаад эхний байрлалдаа очихдоо зүүн хөлөө түлхэнэ. Одоо баруун тийшээгээ нугалж, буцаад эхний байрлалдаа очно. Нэг талдаа 5-10 удаа хийнэ.

Үр нөлөө: Нурууны өргөн булчинг бэхжүүлнэ.

© Depositphotos.com

 

6. Гэдэсний таталт

Хэрхэн хийх вэ: Нуруун дээрээ хэвтэж, хөлөө тэгшхэн байрлуулж, 90 градусын өнцөг үүсгэж өргөнө. Өвдгөө хэвлий рүүгээ түлхэнэ. Гар эсвэл хөлөө гэдэсний таталт хийж байхдаа хөдөлгөж болохгүй. 3 удаа амьсгаагаа барьж, гаргана. 2 удаа, 10 давтамжтай хийнэ.

Үр нөлөө: Хэвлийн булчинг чангалж, нуруунд ирэх даралтыг багасгана.

© Depositphotos.com

 

7. Нэг хөл дээрх тэнцвэр

Хэрхэн хийх вэ: Зогсож байхдаа, нэг өвдгөө нугалж, ялимгүй дээш өргөх ба ингэхдээ нөгөө хөл дээрээ тэнцвэрээ олно. Илүү амархан байх үүднээс эхэндээ ямар нэгэн зүйл түшиж болно. Дараа нь гараа цээжнийхээ өмнө авна. 10-20 секунд тэнцвэрээ олж зогссоны дараа, хөлөө солино. Нэг талдаа 5 удаа хийнэ.

Үр нөлөө: Нурууг эгц болгоно.

© Depositphotos.com

 

Бонус: Өөр ямар дасгалууд хийж болох вэ?

Нью-Йорк хотод орших Физик болон Мэс ажилбарын Колумбын их сургуулийн хийсэн судалгаагаар, хажуу талаараа планк хийх буюу йогийн энгийн пооз нь нуруу нугасны муруйлтад эерэг нөлөө үзүүлдэг болохыг олж тогтоожээ. Энэ энгийн поозыг авахын тулд газарт хажуу талаараа хэвтэх ба ингэхдээ шуу болон тохойгоороо тулна. Энэ поозыг 90 секундын турш 7 хоногийн 3 өдөр авах юм бол, 3 сарын дотор нурууны өвчнийг эдгээх боломжтой юм байна.

© Depositphotos.com

Та нурууны өвчнийг ямар дасгал хийж намдаадаг вэ? Бидэнтэй мэдлэг туршлагаасаа хуваалцана уу.

68
ХөөрхөнХөөрхөн
15
БахархмаарБахархмаар
10
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
6
ГоёГоё
5
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Б. Амартүвшин

    Б. Амартүвшин

    2019/08/25 at 10:54

    Л. Батхишиг

  2. Doogii Doogii

    Doogii Doogii

    2019/08/25 at 13:07

    Enhtuya Damdindorj

  3. Sarantsetseg Alimantsetseg

    Sarantsetseg Alimantsetseg

    2019/08/25 at 14:14

    Hodolgooni saajilttai bol hiij bolohgui bn nuruu gediij hotoihgu zobiur ogood bn

  4. Dorjgotov Bolormaa

    Dorjgotov Bolormaa

    2019/08/25 at 17:46

    Duka Bilguundalai

  5. Tuyka Tuyka

    Tuyka Tuyka

    2019/08/25 at 20:03

    Enkhjargal Eegii

  6. Отгонзаяа Отгоо

    Отгонзаяа Отгоо

    2019/08/25 at 20:32

    Oyundalai Chooj Селин Э.Н.

  7. У. Наранмандах

  8. Buyan Zaya

    Buyan Zaya

    2019/08/26 at 12:11

    Д. Батцэцэг

  9. Д. Сүнжидмаа

    Д. Сүнжидмаа

    2019/08/27 at 15:52

    Handsuren Handaa

  10. Uranbileg Yondondsh

    Uranbileg Yondondsh

    2019/08/28 at 08:30

    Yondondash Galod

  11. Enkhzul Zulaa

    Enkhzul Zulaa

    2019/08/28 at 10:55

    @Урт Насан

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *