Хэрвээ та эрүүл мэндээ анхаардаг бол хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрхэн зөв угааж хэрэглэх ёстойг мэдэж аваарай! Би дандаа буруу угааж хэрэглэдэг байжээ…

3

Эрүүл мэнддээ анхаарал тавьдаг хүмүүс аливаа нэг хүнс худалдаж авсныхаа дараа заавал угаах ёстой гэдгийг сайн мэднэ. Ердөө л крантаа нээгээд урсан орж ирэх усанд хүнсээ угаагаад л болоо гээд маш амархан санагдаж байгаа байх. Гэтэл ингэж угаахад бас анхаарах ёстой нарийн ширийн зүйл байдаг байна.

Ингээд дандаа буруу угаадаг зарим нэг хүнсийг сонгон авч хэрхэн зөв угаах талаар танилцуулъя.

Хөлдөөсөн ногоо

© Depositphotos.com © Depositphotos.com

Хөлдөөж ууталсан ногоог задлаад л саванд хийж чанаж болдог болохоор ажил төрөл ихтэй хүний амьдралыг маш их хөнгөвчилдөг билээ. Гэхдээ энд бас өөрийн гэсэн нууц, анхаарах ёстой зүйл бий. Ногоогоо хөлдөөхийн тулд даралттай усаар угааж цэвэрлэсэн байдаг тул хүмүүс түүнийг угаалгүй шууд хүнсэндээ хэрэглэдэг. Хэрвээ та ийм ногоог халуун аргаар болгож идэх гэж байгаа бол энэ нь зөв. Харин al dente байдлаар хэрэглэх гэж байгаа бол сайтар угааж цэвэрлэсэн байх хэрэгтэй ба ялангуяа та өөрөө хөлдөөсөн эсвэл хөлдөөсөн ногоог хэсэгчлэн тасалж авсан бол энэ нь нэг хэсэг хугацаанд задгай байж, бактери орох нөхцөл бүрдсэн байх эрсдэлтэй юм шүү.

 

Будаа

© Pixabay.com © Depositphotos.com

Бүх л төрлийн будааг хэрэглэхийн өмнө 3-4 удаа угааж байх хэрэгтэй ба ялангуяа урт хэлбэртэй будаанд бүр ч онцгой анхаарах хэрэгтэй. Учир нь будаанд наалдсан тоос болон бусад бохирдлыг угааж байгаа хэрэг биш, харин будааны гадаргууд байдаг цардуулыг угааж байгаа хэрэг юм шүү. Чухам энэ цардуулаас болж будаа маань хоорондоо болон савандаа наалдаж муухай, амтгүй харагддаг бол харин сайтар угаасан будаа нэг нэгээрээ салж, амттай сайхан болно. Ер нь иймэрхүү цардуул бүхий бүх л хүнсийг угааж байх хэрэгтэй ба улаан буудайн, эрдэнэ шишийн үрийг ч гэсэн хэд хэдэн удаа угааж, угаах ус нь цэвэрхэн болтол зайлж байвал хоол маань амттай, хурдан болоход тустай юм.

 

Сүү, сүүн бүтээгдэхүүн

© Depositphotos.com

Сүү, тараг болон бусад шингэн бүхий хайрцагтай хүнсийг онгойлгохын өмнө сайтар угааж байх хэрэгтэй. Дэлгүүрт зарагдаж байгаа иймэрхүү сүүн бүтээгдэхүүн нь лангуу дээр задгай байх ба худалдан авагчид үйлдвэрлэсэн он сарыг нь харах гэж энд тэндээс нь барьж үзэх нь их. Дараа нь касс дээр авч очиж бичүүлэх ба энэ хэсэг газрын ариун цэвэр дээд хэмжээнд байж чадахгүй нь тодорхой. Хайрцагтай хүнсийг онгойлгох үед хайрцагт наалдсан нян, бохир нь хүнсэнд шууд орох боломж нээгдэх учир онгойлгож задлахын өмнө сайтар угааж байгаарай.

 

Загас

© Depositphotos.com © Depositphotos.com

Хэрвээ та түүхийгээр нь загас идэх гээгүй л бол угаах шаардлагагүй. Болгож бэлтгэх үед бүх л төрлийн нян халууны нөлөөгөөр устах бол харин түүхийгээр нь угааж байхад тэдгээр нян өөр бусад газарт тархах аюултай. Загас задалж цэвэрлэсэн бол дараа нь гар болон хутга, махны модоо сайн угаагаарай.

 

Байцаа

© Depositphotos.com © Depositphotos.com

Өнгөт байцаа, брокколи, болон ердийн байцааг ямар ч нөхцөлд сайн угаах хэрэгтэй. Өнгөт болон брокколи байцааны хувьд задалж үе болгоныг нь угааж цэвэрлэ. Харин хүрэн болон ердийн байцааны хувьд илүү анхаарна. Юуны өмнө угааж байхдаа гадна талын 2-3 хальсыг авч цэвэрлэх ба тэдний дор хамаг нян бактери, элс тоос байдаг байна. Нян болон янз бүрийн хорхой сэрээнд наалдахаас хамгаалахын тулд уксус нэмсэн усаар угаана. Үүний тулд байцааг ийм усанд хийж хэдэн минут болгоод дараа нь дахин угаана – ингэж энэ ногоо бүрэн цэвэрхэн болох билээ.

 

Лаазтай ундаа

© Depositphotos.com © Depositphotos.com

Халуун өдөр лаазтай ундаа уух шиг амархан зүйл үгүй бөгөөд нимгэн төмөр лааз нь ундааг амархан хөргөж амтыг нь сайжруулдаг. Гэхдээ лаазыг яаран амандаа хүргэж болохгүй: уг ундааг дэлгүүрт хүргэхийн тулд тоос шороо ихтэй машинаар тээвэрлэх ба дэлгүүрт уг ундаа нь хүн болгоны гар хүрэхээр газар хадгалагдана. Боломж байвал лаазыг тэр чигээр нь угаах юмуу эсвэл нойтон сальфеткаар арчих ба устай аяганд хийж цэвэрлэх нь хамгийн сайн арга юм шүү.

 

Салатны навч

© Depositphotos.com © Depositphotos.com

Айсберг, руккола, энгийн салат зэрэгт ордог салатны ногоон навч нь амттайгаас гадна хүний биед их хэрэгтэй хүнс юм. Хэрвээ бэлдэж цэвэрлээгүй навч авсан бол сайтар угааж цэвэрлэх хэрэгтэй. Навч хооронд наалдсан шороо элснээс салгахын тулд гараараа навчыг нэг бүрээр нь салгаж хэдэн минут цэвэр, хүйтэн усанд хийнэ. Дараа нь навчаа гаргаж ирэн цаасан дээр тавьж илүүдэл шингэнийг нь урсгаж, ууршуулна. Ингээд та одоо салатаа идэж болох боллоо.

 

Алим

© Depositphotos.com © Depositphotos.com

Тухайн улсын нутагт ургасан, ид хурааж авах цаг үеийн алим бол хамгийн цэвэр алим байх ба хүнд нүсэр цэвэрлэгээ, хол газар тээвэрлэх шаардлагагүй зэргээс ийм байна. Харин ургацын бус цагаар та алим идмээр байвал заавал угаана. Судалгаагаар хүнсний сод хийсэн усанд 12 минутын турш жимсээ байлгавал бүр бордоо хүртэл арилж цэвэрлэгддэг байна гэдгийг тогтоожээ. Ингэж цэвэрлэсэн алим нь ямар ч аюулгүй билээ.

Хүн болгонд хоол унд хийх, бэлтгэх өөрийн гэсэн нууц арга байдаг. Та харин ямар аргаар ногоо болон хүнсээ угааж цэвэрлэдэг вэ?

8
Ха ХаХа Ха
8
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Oyuntsetseg Batkhuu

    Oyuntsetseg Batkhuu

    2019/08/24 at 20:30

    Bolor-Erdene Battsengel, Battsengel Yadamsuren

  2. Ne Amarbat

    Ne Amarbat

    2019/08/24 at 20:57

    Oonoo Badambazar

  3. Tumurhuyag Selenge

    Tumurhuyag Selenge

    2019/08/24 at 21:14

    Khongorzul Khongorzul

  4. Урангоо Урангоо

    Урангоо Урангоо

    2019/08/24 at 23:40

    Dulguun Dashdorj

  5. Nansalmaa Purevsuren

    Nansalmaa Purevsuren

    2019/08/26 at 18:50

    Ganbold Tumennasan

  6. Ariunbileg Ariunaa

    Ariunbileg Ariunaa

    2019/08/27 at 11:47

    yg l iim boldin bnlee

  7. Х. Цэндээ

    Х. Цэндээ

    2019/08/27 at 13:31

    5 ygaa

  8. 강바다

    강바다

    2019/08/27 at 20:22

    Цагаан усыг нь гарч дуустал угаагаад 5н минут цэвэр усандаа амрааж бгаад агшаавал…хөвсгөр дун цагаан болж агшидаг шүү

  9. Bolormaa Bayarsaikhan

    Bolormaa Bayarsaikhan

    2019/08/27 at 22:42

    Khashdulam

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *