Холливудын супер оддыг сандаргаж, байр суурийг нь ганхуулж эхэлсэн шинэ залуу 12 чадварлаг жүжигчид

0

Театр эсвэл кино урлагтай өөрийгөө холбосон хүн жүжигчний өөрийн төрөлх зан ааш эсвэл төрөл (амплуа) ямар чухал болохыг сайн мэддэг. Эдгээр үзүүлэлт нь зан ааш, гадаад төрхийг багтаасан хэм хэмжээ бөгөөд тоглох боломжит дүрийг тодорхойлоход тусална. Орчин цагийн алдартай жүжигчид, жишээ нь, Леонардо Ди Каприо эсвэл Николь Кидман нар өөрийнхөө амплуаг бий болгож чадсан, тийм ч учраас тэдний бүтээсэн дүрүүд өөрсөдтэй нь илүү төстэй байх аж. Гэхдээ кино бизнест төгс төгөлдөр хэвээрээ үлдэхэд амаргүй, яагаад гэвэл цаг хугацаа тэдний эсрэг явж байдаг юм.

Та бүхэндээ олноо алдаршсан жүжигчдийг адил төстэй зан чанартай 30-аас доош насны залуу жүжигчидтэй харьцуулж үзсэнийг сонирхуулах гэж байна. Шинэ үеийнхэн ахмад үеийнхнийг тун удахгүй шахаж эхлэх бололтой.

Рэйчел Вайс — Жои Кинг

© EVERETT COLLECTION / EAST NEWS, © Mega Agency / East News

Жои Кинг дөнгөж 21 настай, гэхдээ хэдэн арван төслийг амжилттай дуусгаж чадсан бүсгүй. “The Kissing Booth” инээдмийн романтик кино нь түүнийг үзэгч олны дунд алдаршуулсан юм, харин “The Act” олон ангит киноны гол дүрээрээ Жои “Алтан бөмбөрцөг”-т шилдэг эмэгтэй дүр төрөлд нэр дэвшиж байсан удаатай.

 

Майкл Фассбендер — Жорж Маккэй

© Gilbert Flores / Broadimage / Broad Image / East News, © Birdie Thompson / AdMedia / SIPA/ Sipa Press Russia / East News

Жорж Маккейн (28 настай) гол дүрд нь тоглосон “1917” түүхэн кино дэлгэцнээ гарч шуугиан тариад нэг их удаагүй байна. Өнөөдрийн байдлаар залуу жүжигчин “Where Hands Touch” болон “Captain Fantastic” кинонуудын гол дүрүүдэд тоглож үзэгчдийн хараанд өртөж чаджээ.

 

Ева Грин — Кая Скоделарио

© East News, © Jordan Strauss / Invision / AP / East News

28 настай Кая Скоделарио уран бүтээлийн гараагаа “Skins” олон ангит киногоор эхлүүлж байв. Биднийг эргэж харахын хооронд л Эмили Бронтегийн “Wuthering Heights” дэлгэцийн бүтээл мөн Агата Кристигийн өгүүллэгээр сэдэвлэн хийсэн “The Pale Horse” олон ангит кинонд дүр бүтээж амжжээ.

 

Мэтт Деймон — Лукас Хежес

© AFP / East News, © Invision / Invision / East News

Залуу дөнгөж 23 настай мөртлөө “The Grand Budapest Hotel”, “Three Billboards Outside Ebbing, Missouri”, “Lady Bird” зэрэг томоохон төслүүдийг амжилттай дуусгаж чадсан юм. Түүний нэрийг бид нэг биш удаа сонсоно гэж найдаж байна.

 

Эми Адамс — София Лиллис

© VALERIE MACON / AFP / East News, © Invision / Invision / East News

Стивен Кингийн бүтээлээр сэдэвлэн хийсэн шинэ “It” киноны зоригтой охин энэ жил 18 нас хүрчээ. София Лиллис уран сайхны болон олон ангит кинонд идэвхтэй оролцож байна, тун удахгүй шинэ үеийн Эми Адамс болох байх. Тэд цугтаа “Sharp Objects” олон ангит кинонд гол дүрийн амьдралын өөр өөр үеийг гаргажээ.

 

Кейт Уинслет — Флоренс Пью

© Gilbert Flores / Broadimage / East News, © Lia Toby / WENN.com / agefotostock / East News

24 настай Флоренс Пью “Lady Macbeth”, “Little Women”, “Midsommar” кинонуудын дүрээр олон сая шүтэн бишрэгчтэй болж чадсан. Тэрээр олноороо хошуурдаг гоо сайхны стандартыг дагах хүсэлгүй байдаг нь  ч хүмүүст таалагддаг, тэр турахыг тийм ч их тэмүүлээд байдаггүй нэгэн. Энэ байдал нь Кэйт Уинслеттэй тун чиг адилхан ажээ.

 

Хью Грант — Фредди Хаймор

© East News, © Photoshot / REPORTER / East News

Фредди Хайморыг бид бага байхад нь л “August Rush”, “Charlie and the Chocolate Factory” киногоор нь танил болсон. Өдгөө 28 настай залуу жүжигчнийг бид сайн мэддэг болжээ. Хамгийн сүүлд тэрээр “The Good Doctor” олон ангит кинонд тоглоод байна.

 

Николь Кидман — Эль Фаннин

© Gilbert Flores / Broadimage / EAST NEWS, © Christopher Tamcke / DDP Images / East News

22 насандаа Эль Фаннин томоохон төслүүдэд маш олон янзын дүрүүдийг бүтээж чадсан нь алдартай ахимаг насны жүжигчдийн ч атаархлыг төрүүлж байна. “The Neon Demon” киноны дөнгөж ажлын гараагаа эхлүүлээд байгаа загвар өмсөгч, “Mary Shelley” киноны Мэри Шелли, тэр бүү хэл “The Great” олон ангит киноны хатан хаан Екатерина II-ын дүрийг бүтээжээ.

 

Эдвард Нортон — Алекс Лоутер

© Allstar / Cinetext / Mark Liley / Mary Evans Picture Library / East News, © Fred Duval / MEGA / Mega Agency / East News

Алекс Лоутерийн (25 настай) анхны ажлуудаас дурдвал “Black Mirror” олон ангит киноны дүр байгаа юм. Тэр цагаас хойш “The Imitation Game”, “Goodbye Christopher Robin” зэрэг кинонууд жагсана. Гэхдээ “The End of the F***ing World” олон ангит киноны гол дүр залуу жүжигчнийг жинхэнэ алдартай болгож чаджээ.

 

Натали Портман — Лили-Роуз Депп

© Invision / Invision / East News, © Laurent VU / SIPA / Sipa Press Russia / East News

Лили-Роуз Деппийн (21 настай) тухайд түүний ген өөрийнхөө үүргийг сайн гүйцэтгэсэн гэж хэлж болохоор. Жонни Депп болон Ваненсса Паради нарын охин болох энэ бүсгүй үзэгч олныг хурц, чадварлаг жүжиглэлтээрээ баясгаж байна. Хамгийн сүүлд тэрээр “The King” кинонд Тимоти Шаламетэй цуг тогложээ.

 

Леонардо Ди Каприо — Дуглас Бут

© VALERIE MACON / AFP / East News, © Arthur Mola / Invision / AP / East News

Дуглас Бут (28 настай)-ыг бид “Romeo and Juliet” кино болон Мэри Шеллигийн тухай “Mary Shelley” киногоор нь танил болж байлаа. Харин одоо “My Salinger Year” кино гарахыг нь тэсэн ядан хүлээж сууна. Тэрээр уг кинонд Сигурни Уивер, Маргарет Куэлли нартай цуг тогложээ.

  • Найз маань Дуглас Бутыг шинэ үеийн Леонардо Ди Каприо гэдэг юм, би ч түүнтэй санал нэг. © WSYHBx / Twitter

 

Скарлетт Йоханссон — Миа Гот

© ASSOCIATED PRESS / East News, © Piovanotto Marco / ABACA / Abaca / East News

26 настай Миа Гот кино бизнесийн аваргууд хэмээгдэх Ларс фон Триер болон Лук Гуаданьин нартай цуг ажиллаж үзсэн нэгэн. Бүсгүй саяхан Жейн Остины романаар сэдэвлэн хийсэн “Emma” кинонд тогложээ. Түүнийг өөр сайхан дүрүүд ирээдүйд хүлээж байгаа гэж итгэж байна.

Залуу жүжигчдээс хэн нь танд илүү таалагддаг вэ? Тэдний оролцон тоглосон ямар уран сайхны эсвэл олон ангит киног нь та шимтэн үзэж байсан бэ?

27
ТэнэглэлТэнэглэл
10
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *