Өдөр болгон хийж хэвших маш энгийн цогц дасгалууд. Хичээллэж эхэлснээс хойш тун удахгүй үр дүн нь таныг баярлуулах болно

0

“Нэг мэдэхэд л зун болно, харин миний байж байгааг ээ, ямар ч бэлтгэлгүй. Харвингаасаа салж амжилгүй л зунтай золгох гээд байдаг. Амралт, наран шарлага гээд өөрийгөө эрхлүүлж чадахгүй нь л дээ” гэж найз бүсгүй минь үргэлж үглэсээр л…

© Depositphotos

Төгс биш галбир гуниглах шалтгаан огт биш гэдгийг бид та бүхэнд хэлье. Ийм нөхцөлд хоёрхон хувилбар л тус болно: өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч зуны сайхныг бүрэн мэдрэх эсвэл хэсэг хугацааг бэлтгэл сургуулилтад зарцуулж өөрийгөө сайн тал руу нь өөрчилж эхлэх.

© Depositphotos

Хоёр дахь хувилбарыг сонгож байгаа хүмүүст зориулж үр дүнтэй, гэхдээ энгийн дасгалыг санал болгохоор бэлдлээ. Хичээллэж эхэлснээс хойш хэдхэн долоо хоногийн дараачаас л нарийхан бэлхүүс, гуя таныг баярлуулах болно.

 

Гэрийн нөхцөлд өөхний хуримтлалаас хэрхэн салах вэ?

Гуя болон хэвлийн орчмын өөхний хуримтлалыг Сугарын хам шинж гэж нэрлэдэг. Уг асуудал хоёр эмэгтэй тутмын нэгд нь тохионо, ялангуяа биеийн тамираар хичээллэдэггүй нас ахиж яваа эмэгтэйчүүдийн дунд түгээмэл үзэгдэл.

© Depositphotos

Бидний танилцуулах цогц дасгал нь зөвхөн Сугарын хам шинжээс ангижруулаад зогсохгүй мөн бие махбодыг хөнгөн шингэн байлгахад тусална: ердөө 4-хөн дасгалаас бүрдэх ажээ.

 

1. Шалан дээр хөлөө тэгшлээд сууна. Хоёр гараараа хөлийн өлмийнөөс бариад баруун хөлөө шалнаас хөндийрүүлж зөөлөн буцааж тавина. Дасгалыг хөл тус бүрээр 20 удаа хийнэ.

© Depositphotos

 

2. Зогсоо байрлалд бэлдэнэ. Баруун хөлөө урд нь тавьж хөлөө салаалсан байрлалд зогс. Гараа урагшлуулаад аажим бөгтийнө. Аль болох урагшаа тонгойж энэ байрлалдаа хэдэн секунд зогсоод аажим босно. Дасгалыг 20 удаа хийнэ, хөлийн байрлалыг 10 удаа тутамд солих хэрэгтэй.

© Depositphotos

 

3. Өвдөг дээрээ сууж байгаад гараа толгой дээрээ сөөлжиж барь. Одоо зүүн гуян дээрээ сууж байгаад бэлтгэл байдалдаа орж баруун гуян дээрээ сууна. Дасгалыг 20 удаа хийнэ, тал тус бүрээр 10 удаа.

© Depositphotos

 

4. Баруун хөлөө өмнөө аваад шалан дээр сууна. Зүүн хөлийн шагайнаас гараараа бариад дээш өргөнө. Энэ байрлалд хэдэн секунд суугаад хөлөө буулгана. Дасгалыг хөл тус бүрээр 5 удаа хийж гүйцэтгэнэ.

© Depositphotos

Дээрх дасгалыг хийхэд 20 гаруй минут л зарцуулах бөгөөд дасгалын тогтмол хийж чадвал богино хугацаанд үр дүнд хүрнэ.

Бидний сэтгэл санаа үр дүнд нөлөөлөхийг огт мартаж болохгүй. Гуалиг сэтгэл хөдлөл илүүдэл жинтэй тэмцэхэд тусалдаг гэсэн онолыг сэтгэл судлаачид батлаад байгаа юм.

© Depositphotos

Цогц дасгалыг сошиалдаа хадгалж авахаа битгий мартаарай, мөн найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

7
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *