Киноны үйл явдлыг өөр өнцгөөс харуулж болох байсан ч, кинонд оруулалгүй хасалт хийсэн 15 хэсэг

0

Кино бүтээх явцад багагүй хүндрэлүүдийг даван туулах хэрэг гардаг. Жишээ нь, киноны эцсийн эвлүүлгийн үед авсан бүх зургуудыг оруулах боломжгүй, тиймээс зарим хэсгийг хасахад хүрнэ. Аз болж, золиосонд орхисон хэсгийг кино бүтээгчид кино дэлгэцэнд гарснаас хойш үзэгч түмэндээ сонирхуулан үзүүлэх ажээ. Өргөтгөсөн хувилбар байдлаар Blu-ray дээр гаргах эсвэл зүгээр л тэр чигт нь интернетэд байрлуулдаг уламжлалтай болжээ. Хасагдсан хэсгүүд заримдаа үнэхээр сонирхол татахуйц.

Бидний үзэх дуртай кинонуудын нэмэлт материалыг бид дахин сонирхсон бөгөөд хасагдсан эдгээр хэсгүүд киног тэс өөр өнгөөр чимж болох байсныг ойлгосон юм.

Suicide Squad

© Suicide Squad / Warner Bros. Pictures

Өргөтгөсөн хувилбар дээр Харли Квинн мотоциклоор Жокерийн машиныг гүйцэж очоод хоорондоо үүссэн харилцааны асуудлыг ширүүн ярилцацгаах сэтгэл хөдөлгөм үйл явцыг үзэж болно.

 

A Star Is Born

© A Star Is Born / Warner Bros. Pictures

Жекийн хуримд зориулж Элли дуу дуулах хэсэг гарах ёстой байж, даанч эцсийн эвлүүлгээр хасагджээ.

 

Avengers: Endgame

© Avengers: Endgame / Marvel Studios

Кино театрын үзэгчид сэтгэл хөдөлгөм нэг хэсгийг үзэж чадаагүй юм: Тони Старкыг vхсэний дараа Өшөө авагчид түүнийг хүндэтгэн өвдөг дээрээ сөгдөн суудаг ажээ.

 

The Dark Knight

© The Dark Knight / Warner Bros. Pictures

Эмнэлэгт болдог үйл явдлын дараа Жокер автобусанд суудаг хэсэг эцсийн эвлүүлгээр хасагджээ. Тэр эмнэлгийг яаж сүйтгэж байгаагаа ч эргэж хардаггүй, зорилгодоо хүрсэн байхад жижиг сажиг зүйл түүнд огт хамаагүй.

 

Terminator 2: Judgment Day

© Terminator 2: Judgment Day / Sony Pictures Entertainment

Киноны өргөтгөсөн хувилбарт хөгшин Сара Коннорыг харж болно. 2029 онд хүүхдийн тоглоомын талбай дээр том хүү, ач хүүгээ тоглож байгааг ажиглан суух аж, ямартай ч дэлхий сөнөсөнгүй.

 

X-Men: Days of Future Past

© X-Men: Days of Future Past / 20th Century Fox

Албан ёсны хувилбараас бид Араатан болон Мистикийн нэгэн сэтгэл догдлуулам хэсгийг үзэж чадаагүй, харин өргөтгөсөн хувилбараас үзэж болно шүү.

 

Mean Girls

© Mean Girls / Paramount Pictures

Үзэгчид Кэйди, Режина хоёр дайсан хэвээр үлдсэн гэж ойлгоцгоосон. Гэхдээ үдэшлэгийн хатан хааныг зарлахаас өмнө тэр хоёр сургуулийн ариун цэврийн өрөөнд чин сэтгэлийн яриа өрнүүлж байгааг бид даанч үзсэнгүй. Үнэндээ тэд эвлэрсэн юм шүү дээ.

 

Avatar

© Avatar / 20th Century Fox

Кинотеатрт гарсан киноноос бид тэр цаг үеийн дэлхий ертөнц ямар харагдаж байгааг үзэж чадаагүй. Харин өргөтгөсөн хувилбарт бүх зүйл тодорхой харагдана.

 

Black Panther

© Black Panther / Marvel Studios

Албан ёсны хувилбарт В’Каби болон Окойе нар үнэндээ эхнэр, нөхөр гэдгийг ойлгуулах яриа ороогүй. Мөн В’Каби яагаад антагонистуудын талд орсныг ч эндээс ойлгож болох байжээ.

 

The Notebook

© The Notebook / Warner Bros. Pictures

Эвлүүлгийн эцсийн мөчид ороогүй байсан нэгэн сонирхолтой үйл явдал киног үнэхээр төсөөлж байгаагүйгээр дуусгах байжээ. Элли чухам ямар өвчин туссаныг хэлсэн байв.

 

Venom

© Venom / Sony Pictures Releasing

Blu-ray хувилбар нь үзэгчдэд сайхан бэлэг бэлджээ, тодруулж хэлбэл киноны гол дүр Карнаж шоронд ирдэг хэсэг. Уг дүрийг бүтээсэн Вуди Харрельсон та бүхний мэдэж байгаагаар Веномын дайсан болно.

 

The Hunger Games

© The Hunger Games / Lionsgate Films

Киноны сүүлчийн хувилбарт Китнисс, Рута хоёр хөвгүүдийн тухай нууцхан яриа дэлгэж байгааг бид харж чадахгүй, мөн энэ үеэр Китнисс дүү охиныхоо тухай ч дурсдаг.

 

The Martian

© The Martian / 20th Century Fox

Кино театруудад бид нэгэн богинохон хэсгийг үзэж чадаагүй: аврагдсан Марк Уотни ойртож буй дэлхийг хараад гүн ухааны үгс хэлдэг тэр хэсэг. Аюултай аяллын дараа тэр гэр рүүгээ буцаж буй замдаа элдвийг л эргэцүүлж бодоо биз ээ.

 

The Twilight Saga: Breaking Dawn – Part 1

© The Twilight Saga: Breaking Dawn – Part 1 / Lionsgate

Киноны эцсийн хувилбарт дараах хэсэг ороогүй юм: Розали нохойны хоолны саванд хийсэн хоолыг Жейкобд авчирч өгөхөд хот-догийг нь идчихээд хоосон савыг сэтгэл дундуур шиддэг ажээ.

 

Passengers

© Passengers / Sony Pictures Releasing

Blu-ray хувилбар дээр Аврорагийн Жимд уурласан уур гараагүй хэвээр л яваа. Нойрноос нь сэрээсэнд уурласан тэрээр Жимийн өрөө рүү видео дуудлага хийн: “Дэлхий дээр байсан бол би чам руу тоож ч харахгүй байсан юм за юу? Чи намайг чамд хайртай болчихсон гэж бодоо юу? Жим, би ганцаардаж байсан юм, надад уйтгартай байсан юм” гэж хэлнэ.

Та киноны өргөтгөсөн хувилбарыг үзэх дуртай юу? Эдгээр кинонууд дундаас аль хэсгийг нь дэмий хасаж дээ гэж та бодож байна?

5
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *