Арxинаас гарсан хүмүүсийн итгэмээргүй өөрчлөлт: өмнө болон дараах байдлыг харьцуулсан 20+ фото зураг

4

Амьдралаа өөрчилнө гэдэг амар зүйл биш, тэр тусмаа нэгэнт донтсон зүйлээсээ татгалзах бүр ч хэцүү. Хэдий тийм боловч, өөрчилж чадсан хүмүүс үр дүн нь бодит байдлаас ялгаатай болохыг хэлж байна. Дараах хүмүүсийн арxинаас гарсан түүхүүд харилцан адилгүй ч гэлээ тэдний эцсийн зорилго нь нэг байсан гэдгийг та ойлгох болно – эрүүл амьдрал.

1. Би зүүн талын зургийг ойролцоогоор 17 сарын өмнө авсан, эрчимт эмчилгээний өрөөний гадна, нартай байх үед, хэн нэг нь надад чи энэ мөчийг хэзээ ч мартахгүй гэж хэлж байсан. Харин би маш амархан мартсан. Одоо би энэ зургийг олон нийтэд харуулахыг хүсэж байна, яагаад гэвэл би өшөө олон хүний амьдралыг дээрдүүлмээр байна

 

2. Энэ эмэгтэй 14 настайдаа сургуулиа хаясан бөгөөд, арxи болон сэтгэл гутралаас ангижрахын тулд тэмцэж, үр дүнд нь 15 жилийн дараа эмч болжээ

 

3. Би охиноо 1 нас хүрэхэд нь арxинаас гарсан. Би өнөөдөр арxи уулгүй 5 жил болж байна

 

4. Зүүн талын би бол хэмжээг нь хэтрүүлж хэрэглэсэн нэгэн. Өвчтэй байхдаа би өвдөхөөс үнэхээр залхсан бөгөөд би арxи уулгүй 6 сар болсон байна

 

5. 15 сарын дотор 47 кг хаясан. Эхлээд би уухаа больсон. 3 сарын дараа би хоолоо өөрчилсөн (нүүрс ус ихтэй хоол хүнснээс татгалзаж, хоолны хэмжээнд анхаарал хандуулсан). Эцэст нь ойролцоогоор 12 сарын турш фитнесээр хичээллэсэн. Өөрчлөлт хийхэд нас ямар ч хамаагүй шүү

 

6. Уулгүй 1 жил болоход

 

7. Хэсэг хугацаанд буюу 3 долоо хоногийн турш өөртөө анхаарал халамж тавилгүй явсны эцэст би нэг жилийн турш арxи уулгүй тэвчсэн. 22 кг жин хасаж, өөрийн дуртай ажлаа ч хийх болсон. Амьдрал илүү дээрдсэн бөгөөд одоо баяртай байгаа

 

8. Ер нь нэг жилийн өмнө юм байна. Өдрийн эхэнд ихэнхдээ би нэг шил дарс ууж, дараа нь тайзан дээр (Stand Up Comedy) олон нийтийн өмнө гарахдаа 300 мг виски уудаг байв. Харин одоо арxинаас гараад 1 жил өнгөрчээ

 

9. Уухаа болиод 11 сар өнгөрснөөс гадна өмнө нь амьдралыг ингэж сайхнаар мэдэрч байсангүй. Би 20 кг жин хаясан!

 

10. 1 жил арxи уухгүй байснаар би амьдралаа өөрчилсөн. Би 24 кг хассан бөгөөд одоо өмнөхөөсөө 1000 дахин илүү баяртай байна. Би өөрийнхөө гэдэстэй байх үеийн зургийг үзүүлье гэж бодлоо

 

11. 826 өдрийн турш огтхон ч арxи уухгүй байвал ингэж харагдана. Зүүн талын зураг бол 2014.06.11-ний өдрийнх бол баруун талын зураг нь өнөөдрийн би юм. Өөрчлөлт боломжтой зүйл

 

12. Би арxинаас гарахаар шийдсэн эхний жилдээ явж байна. Үнэхээр итгэмээргүй өөрчлөгдөж байгааг мэдэрлээ

 

13. Би ахаараа маш их бахархаж байна. Тэр арxинаас гарсны 1 жилийн ойгоо тэмдэглэснээс гадна өмнөхөө илүү хөнгөн шингэн болжээ. Зүгээр л гайхамшиг

 

14. 10 жил. Арxигүй. Интернет орчин их дэмжлэг үзүүллээ. Бас намайг супер баатар болсон гэж боддог нохойдоо баярлалаа

 

15. Миний өөрчлөгдөх үйл явц надад өөрийн эрхгүй инээмсэглэл бэлэглэдэг. 4 буюу түүнээс олон жил арxи уухгүй байвал ингэж өөрчлөгдөх нь байна

 

16. Арxинаас татгалзах үйл явц. 1 жилийн хугацаанд өдөр бүр 24 цаг огтхон ч амсахгүй. Үр дүнд нь энэ байна

 

17. 307 өдөр арxи уухгүй байхын өмнө болон дараах агшин

 

18. Фэйсбүүкээсээ өөрийнхөө хуучин зургийг оллоо. Энэ зургийг авахуулснаас хойш 9 сар өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд би огтхон ч арxи уугаагүй

 

19. 1 жил арxи уухгүй бас 27 кг жин хаясан хүн ингэж харагддаг

 

20. Тийм ч урт хугацаа биш боловч арxи уухаа болиод 100 өдөр болжээ. Сайхан амьдрахгүй байна гэж одоо намайг хэн нэгэн шүүмжилнэ гэх айдас байхгүй болсон

 

21. Зүүн талын зураг – 2009 оных бөгөөд би охиныхоо ааваас салаад яг 6 сарын хугацаа өнгөрсөн үе, бас би түүнийг мартахын тулд хичээж байлаа. Би арxинд донтоогүй. Баруун талын зураг – 2017 оных, мөн би арxи уухаа болиод 7 жил өнгөрснөөс гадна жин хасаж, биеэ хайрлах болж, өмнөхөөсөө илүү дур булаам болсон юм шиг санагддаг

 

22. Энэ амралтын өдрүүдээр арxи уухаа болиод яг 1 жилийн хугацаа ард өнгөрсөн байх болно. Мөн 15 кг хасжээ

 

23. Бурхны авралаар…би үүнийг хийхийн тулд 4 жилийг зарцуулсан. Өнгөрсөнд байсан би өнөөдрийн намайг бүтээсэн ч би хэзээ ч өнгөрсөн рүүгээ буцаж очихгүй. Миний энэ зураг өөрийн сэргээн засварласан, өвдөлт мэдрүүлсэн дурсамж болон үлдэг

 

24. 18 сарын дотор 77 кг хассан. Арxи уухгүй, зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийсэн нь үр дүнгээ өгсөн байна

 

25. Арxинаас гараад пауэрлифтингээр хичээллээд 2.5 жил болжээ

 

26. Арxинаас гараад 1 жил болсон байна

 

27. Өнөөдөр би арxинаас гараад 3 жил өнгөрсөн байна. Энэ бол зодуулсны дараах өөрчлөгдөхөөр шийдсэн эхний өдөр болон өнгөрсөн 7 хоногт авахуулсан зургууд юм. Дахиж арxи уухгүй байхын үр дагаврыг би сайн ойлгосон

 

28. Зүүн талын зураг: 7 хоногт 1-4 шил дарс уудаг байх үе… их ч өөрчлөгдсөн. Баруун талын зураг 9 сарын дараа: Их хэмжээний ус уудаг болж, нүүрэндээ тос түрхэж, бага зэрэг контордож, сормуусаа дэрвийлгэсэн байгаа нь. Гол ялгаа: Арxигүйдэл

 

29. 10 сарын дотор хэрхэн өөрчлөгдөж болох бол. Би уухаа больсон, фитнесээр хичээллэх болж, гэр бүлээ цуцалж, ганцаараа 1600 км алхаж, шинэ бизнес эхлүүлсэн. Өмнө нь байснаасаа илүү аз жаргалтай бас эрүүл болсон

 

30. Би уухаа больсон, цагаан хоолтон болж, гүйж эхэлсэн. Миний хөмсөг бас нэмж ургасан шүү

 

31. Манай найз арxинаас гарсан бөгөөд тэр үр дүнд нь Фрэнк Галлахер шиг харагддаг болсон бол одоо Мэтт Дэймон шиг харагддаг болсон

 

32. Арxинаас гараад 2 жилийн дараа

 

33. Өнөөдөр арxинаас гараад 5 жил болжээ

 

34. Би уухаа болих хүртлээ арxи надад яаж нөлөөлж байсныг мэддэггүй байлаа

 

35. Арxи болон мaнсууруулах бодис хэрэглэхээ болиод нэг сарын дараа

 

36. Арxигүй амьдрал ямар сайхан болохыг өнөөдөр би хэнээс ч илүү сайн ойлгож авсан. Ажил мэргэжлийн хувьд гаргах шийдвэр (орлого олох олон арга зам байсан), эцэг эх болох шийдвэр (надад үзэсгэлэнтэй охин бий) бас амьдралынхаа жинхэнэ зорилгыг олох (энэ бол арxинаас гарах явдал) чухал юм шүү

 

37. Зүүн талын би утгагүй амьдарч байсан нэгэн. Баруун талын би арxи уухаа болиод 3 сар 22 өдөр болсны дараа

 

38. 2017.01-р сар болон 2018 оны 01-р сар. 54 кг болон 72 кг. Сэтгэл гутрал болон аз жаргал. Арxинаас гарах шийдвэр бол миний амьдралдаа хийсэн хамгийн ухаалаг алхам байсан

 

39. Эм бэлдмэл болон арxи хэрэглэхээ болиод 1 жилийн дараа

 

40. 6 сар хэрэглээгүй. Нэг жилийн өмнө авахуулсан зурагтай харьцуулахад миний нүд илүү томорчээ

 

41. Би өнөөдөр арxи уулгүй 1 жил болжээ бас олон зүйл өөрчлөгдсөн! Би арxи уухаа больж, дараа нь сэтгэл гутралаа зогсоож, шинэ байшин худалдан авч, тaмхинаас гарч, фитнесээр хичээллэж, эргээд сургуульд сурах болсон! Хэрэв та ирээдүйгээ ямар байлгахыг хүсэж байгаагаа мэдэж байгаа бол яг өнөөдөр сонголтоо зөв хийгээрэй

 

42. 4 жил огтхон ч арxи уугаагүй баярын өдөр маань болж байна

 

43. 1 жилийн турш арxи уулгүй бас эрүүл байв. Өмнөх жилүүдэд байсан өөрийгөө одоо л ямар хүн болохоо таниж байх шиг байна

 

44. 2 жилийн өмнө би арxи уухаа больсон. Маш энгийн – бүх зүйл өөрчлөгдсөн

 

45. Арxи уулгүй 30 сар болжээ, бас 3200 км гүйсэн байна. Би ингэж өөрчлөгдөнө гэж ёстой бодож ч байгаагүй

 

46. Уулгүй 20 сарын дараа

 

47. Би өөрийгөө хагас сайн өдөр бүр шартаж үхэх гээд сэрдэг байснаа санаж байна – харин би нэг өдөр “бүхнийг чөтгөр аваг, би өөрчлөгдөх ёстой” гэж өөрөө өөртөө хэлсэн

 

48. Би уухаа больж бас эм бэлдмэл хэрэглэхээ зогсоосон (4 жил болж байна), би онлайнаар ажил хийдэг болж, шим тэжээлтэй хоол сурталчилж, бусад эмэгтэйчүүдийг өөрчлөгдөхөд туслах зорилготой бизнесээ ч эхлүүлсэн

 

49. 1 жил арxи уулгүй байж чадсаны дараа

 

50. Арxи уухаа больсон бас 9 кг жин хаясан

 

51. Хуучин зурган дээрх өөрийгөө харахаар би маш их гайхширдаг, харин өнөөдрийн өөрийгөө харахаар би өөрөө өөртөө маш их талархдаг

 

52. Зүүн талын зураг дээрх би өнгөрсөн зун өөртөө маш их гутарч байсан үеийн зураг байна. Би амьдралдаа гутарч, арxи уудаг болсон. Харин хоёр дахь зураг бол арxи уухаа больсноос хойш 15 сар өнгөрсний дараах би байна

 

53. Гүйдэг болж, арxинаас бүрэн татгалзаад 6.5 сар өнгөрчээ

 

54. 5 сар арxи уулгүй явж байна, өшөө олон өөрчлөлтүүд гарах биз ээ

 

55. 8 сар арxи уусангүй

 

56. 80 өдрийн дотор 7 кг хаясан байна. Хэрэв би арxинаас гараагүй бол энэ боломжгүй зүйл

 

57. Арxи уулгүй 500 өдөр болов. Жингээ хасаж эхлээд 1 жил өнгөрөв

 

58. Миний арxи уугаагүй нэг гунигтай өдөр арxи уусан хамгийн жаргалтай өдрөөс ч илүү үнэ цэнэтэй

 

59. Арxи уухаа болиод 5.5 жил өнгөрчээ! Түүхий хүнсний ногоо хэрэглэж, амьдралын хэв маягаа өөрчилж, арxинаас гарах шийдвэрийг би нэг өдөр гаргасан. Муу зуршлаа авч хаясандаа туйлын баяртай байна

29
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Bayarsaikhan Tumenbayar

    Bayarsaikhan Tumenbayar

    2018/11/09 at 17:24

    Bolomjgui yum gej bhgui bolomjig buu ald bolohgui ungursun gej bodoj bgaa humuus uzeed ald ta chi chadnaa amjilt!

  2. Baigalmaa Monkhoo

    Baigalmaa Monkhoo

    2018/11/10 at 20:07

    Зөв замаа олсон хүнд бүх зүйл боломжтой

  3. W

    2022/02/11 at 13:02

    Gaihaltai ymaa, bi ogt amsahaa bolihoor shiideed 6 dahi honog deetee yawj baina. Arhinaas tatgalzahaar shiidsen bvh hvmvvst amjilt hvsey !

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *