Сошиал сүлжээ эмэгтэйчүүдэд дараах 3 байдлаар сөрөг нөлөө үзүүлж байна!

3

Орчин үеийн ертөнцөд, сошиал сүлжээ ашигладаггүй хүнийг олно гэдэг хэцүү зүйл болсон. Ахмад үеийнхэн хүртэл хэдийнээ интернет ашиглах болсон билээ. Тэгвэл эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад илүү сошиал сүлжээнд автах хандлагатай байна. Тэд олон төрлийн зөвлөгөө, хоолны жор, тест, зурхай болон өөр бусад зүйлсийн талаар олж мэдэхдээ баяртай байдаг бөгөөд өөр төрлийн хүмүүстэй харилцах нь тэдэнд таатай санагддаг гэнэ.

Зугаатай санагдаж байгаа ч үнэн хэрэгтээ, энэ нь хэвийн зүйл биш. Зарим хүмүүсийн хувьд сошиал сүлжээ ашиглаж буй байдлаа хязгаарлах хэрэгтэй бөгөөд учир нь энэ нь тэдэнд сөргөөр нөлөөлж байгаа юм. Ямар төрлийн хүмүүс сошиал сүлжээний хэрэглээгээ хязгаарлах ёстой вэ? Мөн тэд интернетийн харилцаанаас тэр чигтээ татгалзах хэрэгтэй юу?

sondem / Shutterstock.com

 

Сошиал сүлжээг ашиглаж буй эмэгтэйчүүдийг дараах байдлаар ангилж болно:

  1. Зөвлөгөө өгөх (бусдад зөвлөгөө өгдөг)
  2. Тайлбарлагч (үргэлж сэтгэгдэл бичдэг)
  3. Хэрүүл хийгч (сошиал сүлжээнд ихэнх цагийг хэрүүл хийж өнгөрөөдөг)
  4. Загвар өмсөгч эсвэл гэрэл зурагчин (олон зураг хуваалцдаг)
  5. Атаархагч (аз жаргалтай байгаа хүмүүст атаархдаг)
  6. Оньсого, таавар шиг хүн (маш ховорхон зургаа постолдог)
  7. Блог хөтлөгч
  8. Дахин постлогч
  9. Далан булчирхайгаа тоочигч (өөрийнхөө хувийн амьдралын талаар байнга бичдэг)
  10. Орон гаран (сошиал сүлжээг тогтмол ашигладаггүй)
  11. Гайхуулагч (нүүр зургаа тогтмол сольдог ч, хэнтэй ч харилцдаггүй)

 

Харин сошиал сүлжээ эмэгтэйчүүдэд дараах 3 байдлаар сөрөг нөлөө үзүүлж байна:

1. Атаархагч болгох

Сошиал сүлжээ эмэгтэйчүүдийг атаархагчид болгож байна. Бусад аз жаргалтай байгаа эмэгтэйчүүдийн профайлыг үзэж, тэдэнд атаархах бөгөөд тэдэн шиг амьдрахыг мөрөөдөж, зовж шаналж эхэлдэг. Тэр өөрийнхөө хүч хөдөлмөрөөр сайхан амьдарч чадна гэдэгтээ итгэлтэй байдаггүй.

Үр дүн: Сошиал сүлжээнээс авах нэг ч зүйл байхгүй, зөвхөн уйтгар гуниг л ирнэ.

fizkes / Shutterstock.com

 

2. Хэрүүлч болгох

Яваандаа сошиал сүлжээ эмэгтэй хүнийг ямар нэгэн халуун сэдэв хайхад хүргэдэг. Улс төр, хайр дурлалын харилцаа, эцэг эхийн асуудал – эдгээр сэдвүүдээр өөрийнхөө үзэл бодлыг бичиж, бусадтай хэрүүл хийх бөгөөд хүмүүсийг хооронд нь талцуулан, үзэл бодлын дайныг эхлүүлдэг. Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж, бусдад өөрийнх нь зөвхөн зөв мэт аашилна.

Үр дүн: Бие организм нь сөрөг сэтгэл хөдлөлөөр дүүрнэ.

3. Зураг авах дадал зуршилтай болгох

Энэ нь магадгүй тийм ч ноцтой сонсогдохгүй байж мэднэ. Гэхдээ цаг л гарвал гар утсаа гаргаж ирж, юу л бол юуны зураг авах нь сайны дохио биш. Яагаад вэ гэж үү? Учир нь энэ төрлийн хүн хийж буй зүйлдээ бүрмөсөн автаж, нэг мэдэхэд дадал зуршил болгосон байхыг үгүйсгэхгүй. Байсгээд л өөрийнхөө зургийг авдаг эмэгтэйчүүдийг эрхбиш та олныг харж байсан биз ээ. Мөн өөрийнх нь авч, постолсон зурганд нь хэн нэгэн тааламжгүй сэтгэгдэл үлдээвэл, хэрүүл хийж байж санаа нь амардаг гэхэд болно.

Үр дүн: Бусдын уур бухимдлыг төрүүлнэ.

 

franz12 / Shutterstock.com

Таны харж байгаачлан, сошиал сүлжээнд олон төрлийн хүн бий. Иймд та сошиал сүлжээг ашигладаг бол эсвэл ашиглах гэж байгаа бол цагийн хязгаартай, зөв боловсон ашиглах нь чухал юм шүү. Эс бөгөөс дээр дурдсан шинж тэмдгүүд танд ажиглагдаж эхлэхэд гайхах зүйлгүй. Сошиал сүлжээг зөв ашиглаж хэвшицгээе!

8
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Thinker Junior Jr.

    Thinker Junior Jr.

    2019/05/04 at 19:16

    Нуна З.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *