5-р сарын зурхай: Энэ сар ихэнхи ордуудын амьдралд томоохон өөрчлөлт гарах болно

2

Цаг хугацаа нэг л мэдэхэд харвасан сум шиг өнгөрч, 5-р сар айлчлан иржээ. Хаврын хамгийн сүүлийн сар, Үхэр сар гэдгээрээ онцлог энэ цаг мөчид өдөр тутмын ажил амьдрал, хайр дурлал болон мөнгө санхүүгийн асуудлаа ямар байх талаар мэдэхийг тэсэж ядан хүлээж буй уншигчиддаа зориулан 5-р сарын зурхайг хүргэхээр бэлтгэлээ. Сонирхуулж хэлэхэд, энэ сар олон ордуудын амьдралд өөрчлөлт гарах төлөвтэй байна.

Хонь (03/21-04/19)

Таны хувийн амьдрал энэ сар яг л татуурганы үзүүр шиг байх болно. Гэр бүлийн үүрэг хариуцлага болон аж амьдралтай холбоотой асуудлууд таны хувийн эрх чөлөөг хязгаарлана. Амьдралын сорилтоос зугтаах эсвэл үүрэг хариуцлагаас мултрах гэсний хэрэггүй.

Хүүхэд насны дурсамж эсвэл хязгааргүй хүсэл тэмүүллийг танд дахин мэдрүүлэх цаг үе ирсэн байна. 6-р сар гарахаас өмнө гэр бүлийнхэнтэйгээ сууж, юу болохгүй байгаа талаар ярилцаж, асуудлаа шийдвэрлэ. Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд хүсэж мөрөөдөхөө зогсоож болохгүй. Боломж олдсон үед нь ашигла – та үргэлж ашигладаг шигээ.

 

Үхэр (04/20-05/20)

Зурхайн ордууд дотроос хамгийн их тэсвэр тэвчээртэй Үхрүүддээ төрсөн өдрийн баярын мэнд хүргэе! Энэ сард та бүхний төрсөн өдрийн баяр тохиох бөгөөд Үхрүүд дан ганц төрсөн өдрөө биш, сарын бүх өдрүүдийг аз жаргалтайгаар өнгөрүүлэх болно. Үүнийг танд од эрхэс амлаж байна. Ирж буй жилүүдэд таниас мэдлэг гэдэг үг огт салахгүй байх төлөвлтэй байна.

Хүмүүс болон тэдэнтэй холбоотой нөхцөл байдал одоо таны амьдралд орж эхлэх бөгөөд энэ нь танд шинэ туршлагыг бий болгоно. Өөрөөр хэлбэл бүх шатны харилцаанд шинэ утга учир бий болно: дотно харилцаа, нөхөрлөл, гэр бүл болон бусад нийгмийн хүрээлэл. Энэ сар аялахад тун таатай байх бөгөөд үр дүнд нь та олон шинэ зүйлийг сурч авна.

Аялах хугацаандаа өдрийн тэмдэглэл хөтөлж, сэтгүүлд нийтлүүлээрэй. Та энэ сар магадгүй ямар нэгэн сургалтанд хамрагдаж мэдэх юм. Энэ нь дээр дурдсан мэдлэг гэдэг үгтэй холбоотой. Дахин төрсөн өдрийн мэнд хүргэе, Үхрүүд ээ!

 

Ихэр (05/21-06/20)

Таны мөнгө үү, миний мөнгө үү эсвэл бидний мөнгө үү? Энэ асуулт таны толгойноос гарахгүй, эргэлдсээр байна. Яагаад гэвэл зарим үед мөнгө таны хөдлөх хүч болдог. Энэ сар танд мөнгө олох шинэ эх үүсвэр гарч ирэх боловч хэрхэн зарцуулах вэ гэдгээ сайтар бодолхийл.

Өөрөөр хэлбэл энэ сар мөнгөтэй арай өөр байдлаар харилцаад үзэхэд гэмгүй. Нүдээ аниад, дотор хүнээ мэдэрч, ямар хариулт өгөхийг нь сонсоорой. Таны бодол биш, таны дотор хүний бодлыг сонсоно шүү. Хэн мэдлээ, 5-р сард та олон гайхалтай шийдвэрүүдийг гаргах ч юм билүү.

 

Мэлхий (06/21-07/22)

Сарын эхэнд танд амьдралын зам харгуйд чинь саад бэрхшээл хаалт хийсэн юм шиг санагдана. Энэ нь танд шоронд хоригдож байгаа хоригдол мэт сэтгэгдэл төрүүлэх болно. Энэ сар өнгөрсөн саруудад хийсэн зүйлээсээ суралцахад тохиромжтой. Бодит байдалд дүн шинжилгээ хий. Энэ цаг үед та мэргэн ухаанаа ашиглаж яагаад болохгүй гэж?

5-р сар танд ямар шинэ үүрэг хариуцлагыг оногдуулах вэ? Дээр дурдсанчлан амьдрал танд хүнд хэцүү мэт санагдана, гэхдээ ийм мэдрэмж зөвхөн таниар тогтохгүй олон мянган хүнд мэдрэгддэг гэдгийг ойлгох нь чухал. Мэргэн ухаанаа ашиглаж чадвал, та тэрхүү саадыг төвөггүй даван гарах болно.

 

Арслан (07/23-08/22)

Энэ сар таны нөхөрлөлд дахин давтагдашгүй сайхан үйл явдлууд олон тохиолдох нь. Хуучин найзуудтайгаа эргэн холбогдохоос гадна шинэ хүмүүстэй учирч, танилын хүрээгээ тэлнэ. Хэнийг ч сонгох хэрэггүй. Харин нээлттэй байж, бусад хүмүүст өөрийгөө сонгуулах эрхийг олго. Эс бөгөөс та толгой эргэм асуултнуудад дарагдаж мэднэ.

Таны амьдралыг зааж чигүүлэх, танд заавар зөвлөгөө өгөхийг хүссэн хүмүүс танилын хүрээнд чинь орж ирж болзошгүй. Аль болох нээлттэй, идэвхтэй бай. Та өөрийгөө удирдагч мэтээр мэдэрч эхэлнэ. Одоо алтан дүрмийг баримтал. Хариу нэхэлгүй бусдыг хайрлаж, өөрийгөө бусдаар хайрлуулах ёстой хүн гэдгээ баталж харуулаарай. Та бусдыг хайрлаж, энэрснийхээ хариуг хүртэх болно.

Охин (08/23-09/22)

Ямар ч зураачаас хэрхэн зураг зурах вэ гэж асуувал, танд зураг зурах самбараас бага зэрэг ухарч, дараа нь гол цэгээ олох хэрэгтэй гэж хариулна. Таны одоогийн гол цэг бол өдөр тутмын хийдэг зүйлээсээ түр хойш болж, бусад хүмүүстэй сайхан яриа өрнүүлэх юм.

Мэдлэг туршлагатай хүмүүстэй ярилцахыг эрхэмлээрэй. Одоогийн нөхцөл байдалд байгаа та тийм ч их зүйлийг сурч мэдээгүй байна, тиймээс аялалд явахыг санал болгоё. 6-р сар гарах хүртэл таны оюун санаа ерөнхийдөө зөрчилтэй байх болно. Та бол зөвхөн үнэнийг хайгч билээ. Таны энэ сар хайж олсон өнгөнүүд чинь ямар зураг ирээдүйд зурахыг хэлж өгнө.

 

Жинлүүр (09/23-10/22)

05/19-ны өдрийн дараагаар, танд өнгөрсөн рүү буцах боломж олдоно. Эхлээд танд болж буй бүхэн маш их сонирхолтой байна. Гэсэн хэдий ч асуудал эсрэгээрээ эргэх вий гэдгээс болгоомжилж байхад гэмгүй. Та яг л “Alice in Wonderland” кинон дээр гардаг шиг амьдралыг туулж өнгөрүүлнэ.

Яг Alice шиг ганцаараа энэ бүхнийг хийнэ. Таны өмнө олон асуултууд гарч ирнэ: Цэнхэр эмийг уух уу эсвэл улааныг нь уух уу? Туулайг дагах ёстой юу эсвэл өөрөө явах хэрэгтэй юу? 5-р сарын сүүлээр та бодит байдлыг илүү сайн таньж мэднэ. Учир нь таны оюун санааны хүч чадал төсөөлөл болон дасан зохицох чадварыг эзэмшсэн байна.

 

Хилэнц (10/23-11/21)

Хэрэв хэн ч таны дэргэд байгаагүй бол таныг хэн ч шүүмжлэхгүй байсан шүү дээ, та дахиад л гунигт автах гэж байна уу? Энэ сар яагаад гунигтай байдлаа өөрчилж болохгүй гэж? Үүнийг өөрчлөхөд танд эрч хүч болон өнөөдрийг хүртэл хуримтлуулсан мэдлэг туршлага чинь тусална.

Энэ сар та шинэ найзуудтай болохоос гадна хүсэн хүлэж байсан хайр дурлалтайгаа учрахыг үгүйсгэхгүй. Мэдлэг туршлагаа улам арвижуулж, үргэлж залуу хэвээрээ байх юм шиг гэрэлт. Таатай мэдээ дуулгая: сарын сүүлээр олон боломж, үүд хаалга таны өмнө нээгдэнэ. Иймээс өмнөө зорилго тавьж, хүсэж буй зүйлсийнхээ жагсаалтыг бичээрэй.

 

Нум (11/22-12/21)

Яг ч баттай биш гэлээ, энэ сар таны хийх үйлдэл ажил мэргэжлийн салбарт карьераа өсгөх үүд хаалгыг нээж өгнө. Танилын хүрээгээ одоо байгаа хэвээр нь хадгалж үлдэх нь ашиг тустай. Ямар ч саад бэрхшээлтэй нүүр тулгарсан бай, асуудлыг давах гарц байдаг гэдгийг санаарай.

05/10-ны өдрөөс хойш, өөрөөсөө өндөр албан тушаалтантай харилцахад тохиромжтой. Илүү их танилтай байх тусам үр дүнг нь та мэдэрсээр байна. Таны шинэ танилууд одооноос эхлэн танд үнэ цэнэтэй бэлэгнүүд өгөх болно. Иймээс тэдгээр хүмүүст хэрхэн талархалаа илэрхийлэх вэ гэдгээ бодоорой.

 

Матар (12/22-01/19)

Энэ сар таны хувьд багш байх болно. Өөрөөр хэлбэл энэ сарын хугацаанд эрэгтэй эсвэл эмэгтэй хэн нэгэн таны амьдралд гарч ирэх бөгөөд таны мэддэггүй байсан олон асуултуудад шаардлагатай хариултуудыг өгөх юм. Тантай учрах тэр хүн танд толинд өөрийгөө харсан юм уу гэмээр адилхан үзэл бодолтой хүн байхыг од эрхэс сануулж байна.

Насан багын чинь найз эргэн холбогдож, сэтгэлийг чинь догдлуулж мэднэ. Та ч гэсэн энэ сард бусдад сурч, мэдсэн зүйлээ зааж өгч болно. 5-р сар дуусахаас өмнө түр завсарлага авч, хором зуур ч болов сайн гэгч нь амарч аваарай.

 

Хумх (01/20-02/18)

Таны хувьд амьдрал гэх хөлгүй цэнхэр далай одооноос эхлэн өөр хэмнэл, түрлэгээр давалгаалах болно. Амьдралд тохиолдож болох эдгээр өөрчлөлт, бухимдалтай зүйлс эцэст нь нулимс болох магадлалтай.

Энэ сар Хумхуудад бага зэрэг таагүй байх нь. Од эрхэс үүнийг батлан хэлж байна. Хэрэв та өөртөө эмзэг, зөөлөн, ил тод, ухаантай, төвлөрсөн, мэдрэмтгий болон аливаа эрсдэлийг хүлээн авах чадвартай байхыг хүлээн зөвшөөрч байвал, шинэ амьдралыг бий болгоно. Нэгэнт та шинэ амьдралыг бий болгосон бол бусдыг удирдан, залж чиглүүлэх юм.

 

Загас (02/19-03/20)

Та овсгоотой байж чаддаг уу? Энэ сар та урьд өмнөхөөсөө ч илүү овсгоотой байх ёстой. Энэ сарын таны зурхайн зурлагыг хэлэх юм бол, амар тайван далай дээгүүр агаарын бөмбөлөгт суугаад явж байна. Гомдоллох, гоншигнохын алийг нь ч хийх хэрэггүй.

Оронд нь залбирч, өөрийнхөө хүч чадлыг сэлбэ. Ингэснээр та аливаа асуудлыг давж гарах гарц олж чадна. Шударга байж, гайхалтай бүтээлч тархиа ажиллуулж, хажуугаар нь зөн совиндоо итгээрэй. Гомдоллоо гээд сайн зүйл юу ч болохгүйг санаарай!

30
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *