Таныг амжилттай саятан болгох 10 үр дүнтэй арга

1

Саятан болох нь биелэгдэшгүй мөрөөдөл биш ээ. Өөрийнхөө хүчээр хөрөнгөжих нь мэдээж хэрэг хялбархан биш байх нь тодорхой ч санхүүгийн зорилгодоо хүрэхийн тулд өөрийн зүгээс гаргаж болох бүхий л хичээл зүтгэлийг гаргасан цагт саятан болох боломжтой ажээ. Ингээд үр дүнтэй доорх 10 аргыг та бүхэндээ хүргэж байна.

1. Хөдөлмөр 99% авьяас 1%

Таныг амжилттай саятан болгох 10 үр дүнтэй арга 10

“Авьяас шилтэй давснаас хямдхан. Авьяаслаг хүнийг амжилттай хүнээс ялгах цорын ганц зүйл бол нөр их хөдөлмөр” – Stephen King

Хөдөлмөрлөж чадахгүй бол та өөрийгөө саятан болно гэж дэмий мөрөөдөхөө боль. Амжилттай яваа бизнесменийг “төрөлхийн” бизнесмэн гэж бид маш буруугаар ойлгодог. Төрөлхийн гэсэн үг саятан болохтой огтхон ч хамаагүй ба зөвхөн хэр ихээр хөдөлмөрлөж чадаж байна гэдэг нь хэмжих хэрэгсэл нь болох болно.

2. Хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэ

Таныг амжилттай саятан болгох 10 үр дүнтэй арга 2

“Өөрийн хүсч тэмүүлдэг зүйлдээ л хүн амжилт гаргадаг” – Charles M.Schwab

Саятнууд юу өөрт нь урам өгч байна вэ гэдгээ сайн мэдэрдэг. Учир нь тэд өөрийнхөө хүсэл мөрөөдлийн араас л явдаг ба хүсэл мөрөөдлөөрөө өөрөө өөрийгөө үргэлж урамшуулж байдаг.

3. Орлогын олон эх үүсвэртэй бай

Таныг амжилттай саятан болгох 10 үр дүнтэй арга 3

Саятнууд өөрийн хүсэл мөрөөдлөө дагадаг ч гэсэн тэд нэг сагснаас олон өндөг гарахгүй гэдгийг сайн мэддэг. Саятнууд орлогын олон эх үүсвэртэй байдаг.

4. Цаг үргэлж суралц

Таныг амжилттай саятан болгох 10 үр дүнтэй арга 1

Саятнууд үргэлж суралцдаг. Tom Corley-гийн бичсэн Баячуудын зуршил: Баячуудын өдөр тутмын сайн чанарууд номон дээр “Нийт саятнуудын 85% нь сар бүр доод тал нь 2-оос дээш тооны ном уншдаг” гэжээ. Номнууд ерөнхийдөө сэтгэл судлал, бизнес, шинжлэх ухаан, манлайлал, урам зориг өгсөн намтрууд байдаг ажээ. Mark Zuckerberg 2015 онд “Ном унших жил” нэртэй интернэт ном уншлагын клубыг санаачилсан бөгөөд уншигчид нь сард 2 ном уншиж, Facebook хэлэлцүүлэгт оролцдог юм байна.

5. Амжилттай хүмүүст хөрөнгө оруулалт хий

Таныг амжилттай саятан болгох 10 үр дүнтэй арга 4

Өөрийн мөнгөө амжилттай яваа хүмүүст зориулах нь ухаалаг алхам бөгөөд өөрийн цаг, хүч, анхаарлаа ч мөн амжилттай яваа хүмүүст зориулахыг таниас хүсье. Өөрийн биширдэг саятнаа оройн хоолонд урьж, танд найдвартай байх хүмүүстэй нийлж, бусдад туслаарай. Өөр өөр төрлийн хүмүүстэй холбоотой байх нь бусдад туслахад чинь хэрэг болно.

6. Багштай бол

Таныг амжилттай саятан болгох 10 үр дүнтэй арга 5

Олон төрлийн багш байдаг боловч товчхондоо багш гэдэг бол таниас илүү туршлагтай, таны хаашаа явах ёстойг зааж өгдөг хүн гэж тайлбарлаж болох юм. Сайн багш танд алсын хараа өгөхөөс гадна урам зориг, санал хүсэлтийг ч харамгүй хэлж өгөх болно.

7. Бие махбодь болон сэтгэлзүйн шинж чанаруудаа загварчил

Таныг амжилттай саятан болгох 10 үр дүнтэй арга 6

Саятнууд нь санхүүгийн хувьд амжилттай яваа хүмүүсээс арай өөр байдаг. Тэд өөрөөр мэдэрч, өөрөөр үйлддэг хэрэг. Саятнуудын хэрхэн бодож, мэдэрч, үйлддэгийг мэдэх олон арга бий.

8. Зорилгоо тодорхой болго

A businessman writing the words, What Are Your Goals, on a note pad.

“Хаа хүрэхээ мэдэхгүй бол та аль ч үгүй болно” – Yogi Berra

Саятнууд төвлөрөх ёстой зорилго болон чухал зүйлстэй байдаг. Түүндээ хүрэхийн тулд юу хийх ёстой болон хэзээ хийх хэрэгтэйгээ ч гаргууд сайн мэддэг.

9. Өөрийн цагаа зөв зарцуулж сур

Таныг амжилттай саятан болгох 10 үр дүнтэй арга 8

Цагаа зөв зохицуулж чадахгүй бол та саятан болж чадахгүй. Хүн бүрт хоногийн 24 цаг л оногддог. Энэ 24 цагтаа юуг яаж хийх нь таны амжилтын түвшинг тодорхойлох болно.

10. Бүтэлгүйтэл, шаргуу занг өөрийн болго

Таныг амжилттай саятан болгох 10 үр дүнтэй арга 9

“Би бүтэлгүйтээгүй. Зүгээр л болж өгдөггүй 10000 аргыг олж нээсэн” – Thomas A.Edison

Саятнууд өөрийн мөрөөдөлдөө гүн гүнзгий итгэдэг учир өөдрөг байж бууж өгөхгүйгээр мөрөөдлийнхөө төлөө зүтгэдэг. Саятнууд бүтэлгүйтлийг өсөлт дэвшлийн нэгээхэн хэсэг гэж үздэг бөгөөд бүтэлгүйтэл нь сайн багш гэнэ. Тэд бүтэлгүйтэхээс айдаггүй бөгөөд бусдаас мэдэхгүй зүйлээ асуухдаа ч ичиж зовдоггүй ээ.

4
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *