Пивоны талаарх 9 худал мэдээлэл

0

Олон зуун жилийн өмнө бий болсон пиво хэмээх гайхалтай ундааны талаарх олон арван худал мэдээлэл бидний үед дамжигдан ирсэн бөгөөд өнөөдөр бид хамгийн түгээмэл байдаг буруу ташаа ойлголтуудыг залруулан хүргэж байна.

Худал: Мөс шиг хүйтнээр нь пивийг уух хэрэгтэй

Ямар төрлийн пиво гэдгээс шалтгаалж пивийг ерөнхийдөө хүйтэн уувал сайхан амттай байдаг. Пивоны томоохон үйлдвэрүүд ийм худал үгийг тараасан бөгөөд үүний гол шалтгаан нь цэв хүйтэн пивийг уувал нэмж уух сонирхол төрдөгтэй холбоотой. Бизнесийн овжин арга байгаа биз?

Пивоны талаарх 9 худал мэдээлэл 1

Худал: тунгалаг пиво нь бүдэг өнгөтэйгээс гадна үнэргүй байдаг

Тунгалаг пиво нь олон янзын бүдэг өнгөтэй байдаг бөгөөд cream ales, pale ales, witbier гэх мэт төрлүүдийг энд нэрлэж болох юм. Сайхан амттай тунгалаг пивийг уухыг хүсч байгаа бол dopplebocks, rauchbier, Baltic porters-ийг амсаад нэг үзээрэй.

Худал : Хар пивоны градус илүү өндөр байдаг

Өнгөний хувьд хар байлаа гээд градус нь өндөрсөнө гэсэн үг биш ажээ. Үнэндээ таны ууж байгаа Энэтхэгийн бүдэг, тунгалаг пиво нь арвайгаар исгэсэн хар пивоноос 2 дахин хүчтэй байдгийг тогтоожээ.

Пивоны талаарх 9 худал мэдээлэл 2

Худал: Шилтэй пиво нь лаазалсан пивоноос сайн

Олон арван жилийн турш шилтэй пивийг эрхэм дээдсүүдэд, харин лаазалсан пивийг пролетариудад зориулан үйлдвэрлэж байв. Харин өдгөө, пивоны хорхойтнуудын энэ хандлага удаан ч гэсэн өөрчлөгдөж байна.

Өөр үгээр тайлбарлавал торхонд исгэсэн пивонд хэт ягаан туяа нэвтрэн орж, амт болоод чанарыг нь муутгах болсон ажээ. Харин лаазтай пивонд ийм зүйл тохиолддоггүй учир илүү эрүүл байдаг байна.

Худал: Ликёрын өмнө пиво уувал шартахгүй

Оюутан байхдаа энэ зарчмыг мөрддөг байлаа. Үдэшлэгт очоод ликёр уугаад араас нь пиводдог байв. Харин миний туршлагаар уух дарааллаас илүүтэйгээр юуг ямар хэмжээгээр ууж байгаа нь чухал гэж бодогдож байна.

Пивоны талаарх 9 худал мэдээлэл 3

Худал: Би пивонд зүгээр л дургүй

Пивонд дургүй 10 хүний 9 нь ердөө л өөрийнхөө таалдаг пивийг олоогүй явдаг байна. Пиво бүр өөр өөрийн гэсэн онцлогтой, нэг нэгээсээ ялгаатай байдаг.

Худал: Удсан пиво “илүү сайн”

Уламжлалт пивийг хэрэглэдэг хүмүүсийн дийлэнхэд нь пивоны зоорь байдаг. Тэд пивийг хадгалах тусам сайжирна гэж буруу боддог. Виног хадгалах тусам сайжирдаг ч пиво бол харин ч мууддаг ажээ. Пиво өөр болох болно.

Дөнгөж сая шиллэсэн пивийг шууд ууж хэрэглэж болдог. Шинэ пиво нь хамгийн сайн бас сайхан амттай байдаг.

Пивоны талаарх 9 худал мэдээлэл 4

Худал: Хар пивонууд бүгд адилхан

Хар өнгө бол амт биш. Хар өнгөтэй байна гэдэг тухайн пивонд ямар нэг хэмжээний зууханд шарсан амуу тариа байна гэдгийг илтгэнэ. Хар өнгөтэй байгаа нь зөрөг цэцгийн хэмжээ, пивоны гашуун байдал, чихэрлэг байдал болон алкохолын хэмжээний талаарх ямар ч мэдээллийг өгдөггүй.

Зарим хүмүүс хар пивийг хоол гэлцдэг. Дэмий яриа. Guinnes Draught 4% алкохолтой, бүдэг өнгөтэй, калори багатай байдаг. Англи зөөлөн пивонууд бүр ч бүдэг өнгөтэй байх нь бий.

Худал: Хүчтэй пивийг удаан хадгалж болно

Азаар ихэнх хүмүүс пивийг шинэ дээр нь уух нь зүйтэй гэдгийг мэддэг болжээ. Бусдын л нэгэн адилаар би бүрхэг өдрүүдэд удаан хадгалсан хар пивоо гаргаж ирээд уудаг байлаа. Гэхдээ ингэж уух нь анх худалдаж авснаасаа хамаагүй дор болдгийг мэдсэн дээ.

Пивоны талаарх 9 худал мэдээлэл 5

11
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/08/21 at 03:09

    Би одоо зөвхөн IPA уудаг.

  2. Зочин

    2017/08/12 at 01:34

    Пивоны компаниудын ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ байна. Зүгээр л хүмүүсийг пиво руугаа улам татах гсн утгагүй мулгуу мэдээлэл бна.

  3. Zochin

    2017/08/12 at 09:21

    Пивийг биш пивог гэж бичнэ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *