Оройн хоолондоо Энэтхэг хоол хийж идэх үү?

2

Энэтхэг хоол гэхээр бидэнд одоо хол санагдахаа больжээ. Хоол хийх урлагийн зах зухаас мэдэх гэрийн эзэгтэй нар гэртээ төвөггүй хийж болон Энэтхэг хоолны жоруудаас танилцуулахаар бэлдлээ.

Карритай татсан мах

Оройн хоолондоо Энэтхэг хоол хийж идэх үү? 1

Орц:

  • Хонины мах – 500 г
  • Сонгино – 1 ш
  • Сармис – 2 хумс
  • Нунтаг карри – 1 х.х
  • Ургамлын тос – 1х.х
  • Улаан лоолийн паста – 2 х.х
  • Йогурт – ½ стакан
  • Чимх давс
  • Салатны ногоон навч

Хийх арга:

  1. Сонгино, сармисаа жижиглээд шаргал өнгөтэй болтол нь шарна. Нунтаг карригаа хийгээд зөөлөн гал дээр 2-3 минут шарна, дээрээс нь улаан лоолийн пастагаа хийнэ. Хэдэн минут хутгаж байгаад жижиглэн хэрчсэн мах, йогурт хийж давсаар амтлаад болтол нь жигнэнэ.
  2. Аягалаад хоолоо салатны ногоон навчаар чимэглээд будаатай хольж иднэ.

Амтлаг үхрийн мах

Оройн хоолондоо Энэтхэг хоол хийж идэх үү? 2

Орц:

  • Ургамлын тос – 125 мл
  • Үхрийн мах – 400 г
  • Сонгино – 1 ш
  • Сармис – 2 хумс (жижиглэнэ)
  • Нунтаг гоньд, кориандр, куркума, хар перец, чили чинжүү – 1 ц.х
  • Нунтаг цагаан гаа, цинамон – ½ ц.х
  • Хадаасан цэцэг – 3 ш, кардамон – 1 ш
  • Цэвэр тараг – 125 г
  • Уксус – 1 х.х
  • Чимх давс, сахар
  • Улаан лооль – 200 г

Хийх арга:

  1. Махаа жижиглэн татна. Зөөлөн гал дээр махаа шаргал өнгөтэй болтол шараад гаргана.
  2. Сонгино, сармисаа жижиглэн хэрчээд зөөлөртөл нь шараад амтлагчуудаа нэмнэ. Амтлагчууд үнэртэж эхлэх ёстой.
  3. Амтлагч дээрээ махаа хийж цуг шарна.
  4. Жижиглэн хэрчсэн улаан лоолио хийж буцалгаад дээрээс нь тараг, уксусаа хийнэ. Давс, сахараар амтална. Зөөлөн гал дээр таглан 1,5 цаг буцалгана.
  5. Галаа унтрааж хэсэг амтыг нь шингээгээд идээрэй.

Бириани плов

Оройн хоолондоо Энэтхэг хоол хийж идэх үү? 3

Орц:

  • Хонины мах – 1,5 кг (гуяны эсвэл цээж мах)
  • Цөцгийн тос – 70 г
  • Лууван – 1 том эсвэл 2 жижиг
  • Сонгино – 2 ш
  • Анар – 1 ш (чимэглэлд)
  • Ургамлын тос – 1 ц.х (шарах)
  • Амтлагчууд: куркума 1 ц.х, нунтаг кориандр 1 ц.х, барбарис 3 х.х, 10 ш хадаасан цэцэг, 8 ш бөөрөнхий хар перец, 10 ш ногоон кардамон, 1 ш хар кардамон, 1 лаврын навч, 0,5 ц.х нунтаг цинамон
  • Сармис – 3 толгой
  • Будаа – 500 г (урт үрийн, болж өгвөл басмати будаа байвал сайн)

Хийх арга:

  1. Махаа жижиглэн хэрчинэ.
  2. Сонгино, луувангаа урт нарийхан хэрчиж тавиад будаа, барбарисаа дэвтээнэ.
  3. Кардамон, бөөрөнхий перецээ нунтаглаад бусад амтлагчуудтайгаа холино.
  4. Том хайруулын тавганд ургамлын тосоо халааж махаа давсаар амтлан шаргал өнгөтэй, шүүсгүй болтол нь шарна. Шүүс үлдвэл тусад нь авч тавиарай.
  5. Махан дээрээ амтлагчуудаас 2 цайны халбага хийж сайтар хутгаад 1 минут орчим шарж байгаад дээрээс нь ус, лаврын навч хийж зөөлөн галаар жигнэнэ.
  6. Сонгиноо шаргал өнгөтэй болтол шарж байгаад дээрээс нь луувангаа нэмж дахин 3-4 минут шараарай. Куркумаг хийнэ. Махнаас илүү гарсан шүүсийг хийж будаа, барбарисаа жигнэнэ.
  7. Будаагаа хутгаад махтайгаа холино. Дээрээс нь амтлагчуудаасаа 1 ц.х хийж холиод арилгаагүй сармис хийж дахин 10-15 мин жигнэнэ.
  8. Бэлэн болсон хоолоо таваглан анар жимсээр чимэглэн идээрэй.

Бомбэй маягийн төмс

Оройн хоолондоо Энэтхэг хоол хийж идэх үү? 4

Орц:

  • Төмс – 1 кг
  • Улаан лооль – 2 ш
  • Ургамлын тос – 2 х.р
  • Цөцгий тос – 100 г
  • Гоньд – 1 ц.х
  • Нунтаг хар перец – 0,5 ц.х
  • Чили жинжүү, яншуй, куркума, нойтон цагаан гаа – өөрийн хүссэнээр
  • Кориандр – 1 ц.х

Хийх арга:

  1. Төмсөө чанаж болгоод том томоор нь хуваана.
  2. Улаан лоолио томоор нь хэрчинэ, цагаан гаа, яншуйг жижиглэн татна.
  3. Хайруулын тавгаа халааж ургамлын тосон дээрээ гоньд, чили чинжүү, куркума болон кориандраа хийж зөөлөн галаар шарна.
  4. Цөцгийн тос болон цагаан гаагаа нэмж шараад мөн дээрээс нь улаа лоолио хийж жигнэнэ.
  5. Төмсөө яншуй, давсаар амтлаад 5 минут орчим шаргал өнгөтэй болтол нь шарна.

Энэтхэгийн ногооны рагу

Оройн хоолондоо Энэтхэг хоол хийж идэх үү? 5

Орц:

  • Төмс – 2 ш
  • Лууван – 2 ш
  • Өнгөт байцаа – 1 жижгэвтэр
  • Улаан амтат чинжүү – 1 ш
  • Сонгино – 1ш
  • Сармис – 3 хумс
  • Цагаан гааны үндэс – 3 см
  • Кешью – 50 г
  • Улаан лоолийн паста – 2 х.х
  • 20%-ийн тослогтой цөцгий – 200 мл
  • Хайлуулсан цөцгийн тос – 2 х.х
  • Куркума – 1 ц.х
  • Кориандр – 0,5 ц.х
  • Чимх давс

Хийх арга:

  1. Байцаагаа салгана. Лууван,төмсөө арилгаад урт нарийхан хэрчинэ. Сонгиноо хагас цагираг байдлаар, чинжүүгээ – дөрвөлжин хэрчинэ. Сармис, цагаан гааны үндсээ жижиглэн хэрчинэ.
  2. Лууван, төмс, байцаагаа усанд хийж 8 минут чанана.
  3. Тосонд лаврын навч, сонгино болон кешьюг 3 минут орчим шарна.
  4. Цагаан гаа, сармис, куркума, давсаар амтлаад дахин 1 минут шарна.
  5. Амтлагч дээрээ улаан лоолийн пастаг хийж сайтар хутгасаар 2 минут орчим жигнэнэ.
  6. Хайруулын тавагтаа амтат чинжүүгээ хийж 2 минут шарна.
  7. Хамгийн сүүлд нь соус дээрээ ногоогоо хийж сайтар хутгаад болтол нь жигнэнэ.

Панир хурц амттай бяслаг

Оройн хоолондоо Энэтхэг хоол хийж идэх үү? 6

Орц:

  • Бяслаг – 400 г (адыгейн бяслаг байвал сайн)
  • Цагаан гааны үндэс – 6 см
  • Сармис – 3 хумс
  • Цөцгийн тос – 50 г
  • Кориандрын үр – 2 х.х
  • Куркума – 1 х.х
  • Гоньдны үр – ½ ц.х
  • Нунтаг хар перец – өөрийн хүссэнээр

Хийх арга:

  1. Цагаан гааны үндсээ нарийхан урт, бяслагаа 1,5 см-тэй дөрвөлжин хэрчинэ.
  2. Цөцгийн тосоо халааж цагаан гаа, сармисаа 5-7 минут орчим зөөлөн гал дээр шарна. Дээрээ нь кориандр, гоньд нэмж галаа нэмээд 3-4 минут шарна.
  3. Бяслагаа хайруулын тавгандаа хийгээд сайтар хутгасаар 3-4 минут шарна. Галаасаа авахгүйгээр карри, хар перецээр амтална. Бяслагаа шаргал өнгөтэй болтол нь шараарай.

Гаатай төмсний салат

Оройн хоолондоо Энэтхэг хоол хийж идэх үү? 7

Орц:

  • Төмс – 4 ш
  • Цөцгий – ¼ стакан
  • Өргөст хэмх – 1 ш
  • Гааны навч, нимбэгийн шүүс – 1 х.х
  • Давс – ½ ц.х
  • Улаан амтат чинжүү – 1 ш
  • Кокосын үйрмэг – ½ ц.х
  • Кумин/зира – 1 ц.х

Хийх арга:

  1. Төмсөө хальстай чанасны дараа хальсыг нь арилгаж 1 см-ийн хэмжээтэй дөрвөлжин хэрчинэ.
  2. Өргөст хэмхээ төмсний адил хэмжээтэй хэрчээд гааны навчаа жижиглэн татна.
  3. Бүгдийг холиод нимбэгийн шүүс, давсаар амтална. Цөцгийгөөр зуураарай.
  4. Хайруулын тавганд цөцгийн тос халааж бага зэргийн гал дээр зирагаа бор өнгөтэй болтол нь шарж байгаад амтат чинжүүгээ, дараа нь кокосын үйрмэгээ хийж шарна.
  5. Шарж бэлэн болсон амтат чинжүүг салат дээрээ хийж болгоомжтой хутгана. Хүсвэл дахин цөцгий хийж болно, хөрснийх нь дараа идвэл бүр ч амттай.

Чапати энэтхэг бин

Оройн хоолондоо Энэтхэг хоол хийж идэх үү? 8

Энэтхэгийн ямар ч хоолонд үндэснийх нь шарвин тохирдог.

Орц:

  • Буудайн гурил – 1 стакан
  • Бүлээн ус – ¾ стакан

Хийх арга:

  1. Гурилаа зуурч 6 адил хэсэгт хуваана. Хуурай гуриланд өнхрүүлж нимгэн болтол нь элдэнэ.
  2. Хайруулын тавгаа халааж элдсэн бингээ хийж шарна. Гурил хөөж жижиг жижиг хөөс үүсэнгүүт эргүүлээд нөгөө талыг нь шарна. Түлэгдсэн хүрэн бор өнгөтэй болонгуут нь болсон гэж үзээд гаргана.
  3. Цөцгийн тосоор тослоод халуунаар нь хоолтойгоо идээрэй.
7
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *