Элэгнээс хорт бодисыг богино хугацаанд гадагшлуулах 19 хүнсний бүтээгдэхүүн

4

Бидний амьдарч байгаа өнөөгийн амьдрал хорт бодисоор дүүрчээ. Тойрон хүрээлсэн хорт бодис болгон бие махбодийг үрэвсэл, өвчлөлд хүргэнэ. Тийм учраас хорт бодисыг гадагшлуулах нь бие махбодийн ерөнхий байдалд сайнаар нөлөөлнө гэж үзэх болжээ.

Бие махбодийн системээс хорт бодисыг гадагшлуулах үндсэн үүргийг элэг хариуцдаг учраас хамгаас түрүүнд элэг гэмтэж өвчлөх нь элбэг. Тиймээс юуны түрүүнд элгээ цэвэрлэх шаардлага гарч байна – энэ цэвэрлэгээг тодорхой давтамжтайгаар хийж байх ёстой.

Элэгний үйл ажиллагааг дэмжиж эрүүл мэндийг сайжруулахын тулд дараах хоол хүнсийг түлхүү хэрэглэхийг эрхэмлэнэ.

Куркума

Уг ургамал нь үрэвслийн үйл явцтай тэмцэж элгийг цэвэрлэдэг.

 

Сармис

Сармисанд агуулагдах хүхэр нь элэгний ферментүүдийг идэвхжүүлдэг бөгөөд бие махбодиос хорт бодис гадагшлах үйл явцыг эрчимжүүлнэ. Харин селени болон аллицин нь мөн л адил элгийг хоргүйжүүлэх үйл ажиллагааг дэмжинэ.

 

Хүрэн манжин болон лууван

Эдгээр ногоонууд нь ургамлын гаралтай флавоноид болон бета-каротиноор баялаг бөгөөд элэгний үйл ажиллагааг дэмжинэ.

 

Бууцай

Глутатионоор баялаг тул элгийг хорт бодисоос цэвэрлэх үйл ажиллагааг дэмжинэ.

 

Цитрусын төрөл

Цитрусын төрлийн жимснүүд – С амин дэмийн өндөр агууламжтай тул бие махбодийн хорыг богино хугацаанд гадагшлуулж элэгний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ.

 

Улаан лооль

Глутатионоор баялаг тул элэг цэвэрлэх үйл ажиллагаанд оролцоно.

 

Грейпфрут

Уг жимс нь глутатион болон К амин дэмээр баялаг, тиймээс элэг цэвэрлэх үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг.

 

Авокадо

Авокадо нь глутатион боловсруулах үйл ажиллагааг дэмжих тул элгийг хорт бодисоос цэвэрлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно.

 

Алим

Алим нь пектинээр баялаг бөгөөд уг бодис нь бие махбодиос хорт бодис гадагшлуулахад оролцдог байна.

 

Хушга

Хушга нь глутатионы эх сурвалж хэмээгддэг, мөн омега 3-ын агууламжтай. Эдгээрээс гадна аргинин гэх бодис нь элэгний эрүүл байдлыг хангаж өгдөг байна.

 

Брюссель байцаа

Брюссель байцаа нь элгийг хорт бодисоос цэвэрлэхэд тусалдаг. Уг байцаанд хүхэр болон антиоксидант ихээр агуулагддаг ажээ.

 

Навчит ногоонууд

Навчит ногоонууд нь ферментүүд болон глюкозинолатын ялгаруулалтыг идэвхжүүлдэг бөгөөд энэ нь элгийг хоргүйжүүлэх үйл ажиллагааг дэмжинэ.

 

Спаржа

Шээс хөөх үйлчилгээтэй уг ногоо нь элэг болон бөөрийг цэвэрлэдэг.

 

Ногоон цай

Ногоон цайнд агуулагдах ургамлын гаралтай антиоксидант нь катехин нэрээрээ алдаршсан бөгөөд элэгний үйл ажиллагааг дэмжинэ.

 

Оливын тос

Хүйтэн шахалтаар гаргаж авсан чидун жимсний, конопл, маалингын зэрэг тоснууд нь элгийг цэвэрлэхэд тусалдаг.

 

Төрөл бүрийн үрнүүд

Төрөл бүрийн үрнүүд глютенийн агууламж өндөртэй байдаг. Уг бодис нь элэгний үйл ажиллагааг дэмждэг ажээ.

 

Байцаа

Байцаанд агуулагдах глюкозинолатууд нь изотиоцианатуудын (ITCs) ялгааруулалтад шууд нөлөөлдөг. Уг бодис нь элэгнээс хорт бодис гадагшлуулах ферментүүдийн ялгаруулалтыг эрчимжүүлдэг ажээ.

 

Булцуут цэцэг

Булцуут цэцгийн үндсээр хандалсан цай нь элэг цэвэрлэхэд гайхалтай үр дүнд хүргэдэг.

 

Ногоон навчит ногоонууд

Эдгээр төрлийн бүх ногоонууд нь хлорофилин агуулдаг бөгөөд бие махбодиос хорт бодис гадагшлуулахад нөлөөлдөг, элэгний үйл ажиллагааг дэмждэг байна.

Хэрвээ та дээрх хүнсний бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж чадвал таны элэг тогтмол цэвэрлэгдэж бие махбодийн эрүүл мэндийг бүрэн дэмжиж чадах ажээ.

20
ГайхмаарГайхмаар
14
ГоёГоё
10
ХөөрхөнХөөрхөн
7
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *