Гурвалжин будаагаар хийж болох хамгийн амттай 10 хоолны жор

1

Гурвалжин будаа юугаар ч орлуулшгүй амино хүчил, микро элемент болон амин дэм агуулдаг тул махан бүтээгдэхүүнийг бүрэн орлох боломжтой гэж үздэг. Хурдан болдог, хүүхдийн хүнсэнд хэрэглэхэд хориглох заалтгүй, хоолны дэглэм баримталж байгаа үед гаж нөлөөгүй, амархан шингэдэг тул гэрийн эзэгтэй нар гурвалжин будаагаар хоол хийх дуртай байдаг. Гурвалжин будааны каш хийхэд маш амархан. Гурвалжин будааг чанаж каш хийхээс гадна олон төрлийн хоол хийх жор бий (махтай, ногоотой, юугаар ч хачирлаад идэж болно). Та бүхэндээ гурвалжин будаагаар хийж болох хамгийн амттай 10 хоолны жорыг танилцуулахаар бэлдлээ.

Хамгийн чухал нь: Будааг хэрэглэхээс өмнө хогийг нь сайн түүж хэд хэдэн удаа цэвэр усаар угаана.

1. Ухаалаг будаа агшаагчинд хийх ногоотой гурвалжин будаа

Амттай, эрүүл мэндэд ашиг тустай, махгүй хөнгөн хоол болно.

Орц:

  • Гурвалжин будаа – 2 стакан
  • Ус эсвэл шөл – 4 стакан
  • Сонгино – 1 ш
  • Лууван – 1 ш
  • Ургамлын тос – 0,5 стакан
  • Давс
  • Амтлагчууд

Бэлдэх арга:

1. Ногоогоо жижиглэж хэрчинэ.

2. Будаагаа бэлдэнэ.

3. Ухаалаг будаа агшигчинд тосоо хийгээд “Хуурах/шарах” горим дээр тохируулж 2 минут сонгиноо шарна, сайтар хутгаарай. Дээрээс нь лууван (эсвэл өөр бусад ногоогоо) нэмээд дахин 3 минут шарна.

4. Бэлэн болсон ногоон дээр ус, будаагаа хийгээд давс, амтлагчуудаар амтална. “Жигнэх” горим дээр тохируулаад 20-30 минут жигнэнэ.

5. Шинэ ногоог хөлдөөсөн ногоогоор орлуулж болох юм. Шарсны дараа мөн адил багахан ус хийгээрэй.

 

2. Гурвалжин будаагаар хийсэн махгүй котлет

Шинэхэн гэхдээ бас амттай хоол идэхийг хүсвэл туршиж үзээрэй. Котлетонд мөн мөөг нэмж болно.

Орц:

  • Гурвалжин будаа – 1 стакан
  • Ус эсвэл шөл – 2 стакан
  • Сонгино – 1 ш
  • Лууван – 1 ш
  • Ургамлын тос
  • Хатаасан талхны үйрмэг эсвэл гурил
  • Амтлагчууд
  • Давс

Бэлдэх арга:

1. Гурвалжин будаагаа болгоно.

2. Сонгино, луувангаа жижиглэж татна, хүсвэл мөөг нэмж болно.

3. Ногоогоо шараад давс, амтлагчаар амталсны дараа махны машинаар бүгдийг машиндана. Котлетоо хэвлэж бэлдээд хатаасан талхны үйрмэг эсвэл гуриланд өнхрүүлнэ.

4. Дунд зэргийн гал дээр котлетыг хоёр талаас нь болтол нь шараарай, ойролцоогоор тал тус бүр 2-3 минут орчим болно.

 

3. Шаазан вааранд хийсэн махтай гурвалжин будаа

Шаазан вааранд болох тул шүүслэг, зөөлөн болохын зэрэгцээ орцуудын амт бие биедээ бүрэн шингэдэг.

Орц:

  • Гурвалжин будаа – 1 стакан
  • Мах (дурын)– 500-600 г
  • Мөөг (өөрийн хүслээр)
  • Сонгино – 1 ш
  • Лууван – 1 ш
  • Амтлагчууд
  • Давс
  • Цөцгийн тос
  • Шөл эсвэл ус – 2 стакан

Бэлдэх арга:

1. Ногоо, мах, мөөгөө бүрэн болголгүй дутуу шарна.

2. Шаазан ваарандаа түүхий гурвалжин будаа, шарсан мах, ногоо, мөөгөө хийнэ. Давс, амтлагчуудаар амтлаад бага зэргийн тос хийгээрэй.

3. Халуун ус эсвэл шөлөө хийнэ.

4. Шарах шүүгээнд 1 цагийн турш 180 хэмд болгоно.

 

4. Хайруулын тавганд жигнэсэн гурвалжин будаа

Өег хэрнээ хийхэд маш амархан хоол.

Орц:

  • Гурвалжин будаа – 2 стакан
  • Жигнэсэн мах – 1 лааз
  • Сонгино – 1 ш
  • Лууван – 1 ш
  • Амтлагч
  • Давс
  • Ургамлын тос
  • Ус эсвэл шөл – 4 стакан

Бэлдэх арга:

1. Гүнзгий хайруулын тавганд ногоогоо шараад дээрээс нь жигнэсэн махаа хийж 5-10 минут болгоно.

2. Шарж байгаа мах, ногоон дээрээ болгоогүй будааг хийж дуртай амтлагчаараа амталсны дараа буцалсан ус хийнэ.

3. Таглаад зөөлөн галаар хагас цаг орчим болгоно. Галаа салгаад дахин 10-15 минут байлгана.

 

5. Сонгинотой гурвалжин будаа

Хямд бас илчлэг ихтэй, мацаг барьж байгаа үед хамгийн тохиромжтой хоол болно.

Орц:

  • Гурвалжин будаа – 1 стакан
  • Мөөг – 500 г
  • Сонгино – 1 ш
  • Лууван – 1 ш
  • Давс
  • Амтлагч
  • Тос (дурын)
  • Шөл эсвэл ус – 2 стакан

Бэлдэх арга:

1. Будаа нь задарсан каш бэлдэнэ.

2. Гүн хайруулын тавганд сонгиноо шаргал өнгөтэй болтол нь шараад дээрээс нь луувангаа хийж дахин 2-3 минут шарна. Галаа нэмээд тагийг нь тавьж мөөг, ногоогоо 10-15 минут болгоно.

3. Амтлагч, сармис, халуун ус эсвэл шөлөө хийгээд дээрээс нь бэлдсэн кашаа хийнэ.

4. Зөөлөн галаар тагтай нь хэдэн минут болгоно, ус бүрэн шингэтэл байлгаарай.

 

 

6. Тахиа, гурвалжин будаатай шөл

Илчлэг багатай ч гэлээ энэ шөл амархан цатгана, турахыг хүсэж байгаа хүн болгонд тохиромжтой.

Орц:

  • Гурвалжин будаа – 5-6 хоолны халбага
  • Тахианы цээж мах – 500 г
  • Сонгино – 1 ш
  • Лууван – 1 ш
  • Төмс – 2-3 ш
  • Амтлагч, ногоон навчит амтлагч ногоонууд
  • Шөл эсвэл ус

Бэлдэх арга:

1. Тахианы цээж махаар шөл гаргаж бэлдэнэ.

2. Төмсөө өөрийн хүссэн хэмжээгээр хэрчинэ, бусад ногоог жижиглэж татаарай. Гурвалжин будааг угааж бэлдэнэ.

3. Бэлэн болсон шөлөн дээрээ ногоо, будаа, давс, амтлагчуудаа хийнэ. Шөлийг хагас цаг орчим буцалгана. Хамгийн сүүлд нь ногоон навчит амтлагч ноогоонуудаа хийгээд таглаатай нь хэдэн минут амраана.

 

7. Шарах шүүгээнд хийх лууван, сонгинотой гурвалжин будааны каш

Туршлагатай гэрийн эзэгтэй нарын ярих нь шарах шүүгээнд болгосон гурвалжин будаа нь зуухан дээр болгосон будаанаас илүү амттай, анхилуун үнэртэй болдог гэдэг.

Орц:

  • Гурвалжин будаа – 1 стакан
  • Ус эсвэл ногооны шөл (мөөгний) – 2 стакан
  • Сонгино – 1 ш
  • Лууван – 1 ш
  • Ургамлын тос – 2-3 х.х
  • Амтлагч
  • Давс

Бэлдэх арга:

1. Будаагаа бэлдэнэ, ногоонуудаа хагас болтол нь хуурна. Хайруулын таваг нь галд тэсвэртэй байх ёстой.

2. Ногоогоо хуурсан саванд түүхий будаагаа хийж сайтар хуурч амтлагч, давсаа хийнэ. Дараа нь буцалсан ус хийгээрэй.

3. Хайруулын тавгийг тугалган цаасаар битүүлээд 180 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд хагас цаг орчим болгоно.

 

8. Гурвалжин будаагаар хийсэн махгүй шүүслэг тефтель

Хоолны нэр төрлөө олшруулахыг хүсэж байгаа хүмүүст тохирсон хоол.

Орц:

  • Гурвалжин будаа – 2 стакан
  • Мөөг – 500+ г
  • Сонгино – 2 ш
  • Лууван – 2 ш
  • Улаан лоолийн паста – 2 х.х эсвэл 3-4 ширхэг улаан лооль
  • Давс
  • Амтлагчууд
  • Ургамлын тос
  • Гурил, хатсан талхны үйрмэг
  • Шөл эсвэл будаа – 4 стакан

Бэлдэх арга:

1. Гурвалжин будаагаар зууралдсан каш бэлдэнэ.

2. Сонгино, луувангаа жижиглэж хэрчээд бага зэргийн тосонд хуурна. Мөөгөө тусад нь хуураарай.

3. Ногоо, мөөгний тал хэсгийг махны машинаар машиндана.

4. Машиндсан ногоогоо хөргөсөн будааны каштай холино.

5. Бөмбөлөг бэлдээд гурил эсвэл хатсан талхны үйрмэгт өнхрүүлээд шаржигнуур болтол нь шарна.

6. Үлдсэн ногоогоор соус бэлдэх юм. Улаан лоолийн паста эсвэл жижиглэж хэрчсэн улаан лооль, давс, амтлагчууд, ногоотой холиод 10 минут орчим зөөлөн галаар буцалгана.

7. Гүн ёроолтой саванд тефтелиэ хийгээд дээрээс нь соусаа асгаж 15-20 минут болгоно.

 

9. Гахайны махтай гурвалжин будаа

Зөвхөн гахайн махаар хийнэ гж ойлгож болохгүй, дурын махаар хийнэ. Энэ хоолыг пловны орос хувилбар ч гэдэг.

Орц:

  • Гурвалжин будаа – 2 стакан
  • Дурын мах – 500 г
  • Улаан лооль – 2 ш
  • Сонгино – 1 ш
  • Лууван – 1 ш
  • Амтлагч
  • Давс
  • Ургамлын тос
  • Шөл эсвэл ус – 4 стакан

Бэлдэх арга:

1. Жижиглэн хэрчсэн сонгино, луувангаа хуураад бага зэргийн улаан лооль (эсвэл улаан лоолийн паста) хийж 10 минут орчим хуурна. Тусад нь махаа хуураарай.

2. Одоо мах, ногоогоо нийлүүлээд давс, амтлагчаар амталсны дараа дээрээс нь түүхий будаагаа хийж ус нэмнэ.

3. Таглаад дунд зэргийн гал дээр хагас цаг орчим болгоно.

 

10. Татсан мах, мөөгтэй гурвалжин будаа

Онцгой ур чадвар шаардахгүй алдартай хоол.

Орц:

  • Гурвалжин будаа – 1 стакан
  • Татсан мах – 200 г
  • Мөөг – 200 г
  • Сонгино – 1 ш
  • Лууван – 1 ш
  • Амтлагч
  • Давс
  • Ургамлын тос
  • Шөл эсвэл ус – 2 стакан

Бэлдэх арга:

1. Хайруулын тавганд тосоо халаагаад сонгино, лууван, татсан мах, мөөг зэргээ 2-3 минутын зайтай хийж шарна. Бүгдийг нийлүүлээд 10 минут хуураарай.

2. Дээрээс нь түүхий будаа, ус хийгээд давс, амтлагчаар амтална. Таглаад зөөлөн гал дээр хагас цаг орчим болгоно.

9
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ulziibaatar Bolorerdene

    Ulziibaatar Bolorerdene

    2020/04/06 at 14:22

    Odnoo Odonchimeg

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *