Хэмнэлттэй хүмүүст зориулсан 12 фото-лайфхак. Энгийн зүйлс ашиглан хэрхэн сайхан зураг авах вэ?

2

Илүү мөнгө зарахгүйгээр, гар доорх материал ашиглан өөрийн фото аппаратаа сайжруулаарай.

Орчин үеийн зураг боловсруулах программын тусламжтайгаар ёстой л юу ч хийж болдог болж. Гэхдээ зарим нөхцөлд хүссэн эффектээ гар доорх материал ашиглан хурдан олж авах явдал бий. Дээр нь өөрийн гараар ямар нэг юм хийх нь бэлэн фильтр худалдаж авснаас хамаагүй илүү сонирхолтой байх болно.

1. Хажуугийн хэсгийн өнгө өөр байх

Танд ямар нэг нимгэн гялгар материал хэрэгтэй ба (гялгар уут хавтасны уут гэх мэт) мөн өнгөт маркер хэрэгтэй. Гялгар зүйлээ дурангийн диаметрээс арай том хэмжээгээр тайрч аваад хоёр хуваан хоёр талыг өөр өнгөөр будна. Дараа нь дунд хэсгээс нь нилээд хэсгийг тасдаж аваарай. Гялгар материалаа дуран дээрээ резин ашиглан тогтоож болно. Үр дүнгээр нь та бахархах болов уу!

 

2. Гал тогооны сэрүүлэг бүхий таймлапс

Таймлапс гэдэг бол хөдөлгөөнгүй болон удаан хөдөлгөөнтэй суурин дээрээс хийсэн хэсэг үргэлжилсэн зураг авахыг хэлдэг. Удаан хөдөлгөөнтэй суурин дээрээс зураг авахад зориулсан тусгай хэрэгслүүд их байдаг боловч гал тогооны жирийн эргэдэг сэрүүлэг худалдаж аваад хийвэл илүү хямд байх билээ. GoPro болон утсаа ийм сэрүүлэг бүхий цаг дээрээ тавьж зураг авах гэсэн газартаа аваачиж тавиад ажиллуул. Ингээд л болоо. Дараа нь компьютерээр илүү хурдасгах хэрэгтэй.

 

3. Хажуу хэсэг ууссан байх

Их амархан зүйл юм. Үүний тулд та салгаж авдаг филтерийнхээ зах хэсгийг вазелин болон бусад зүйлээр нимгэн бүрнэ. Уруул өнгөлөгч ч байж болно. Гол хэсэг нь харин цэвэрхэн байх ёстой юм шүү. Энэ энгийн аргаар та хажуу хэсэг нь ууссан маш сайхан зураг авах болно.

 

4. Вспышк буюу гэрэлтүүлгийн хурц гэрлийг сарниулагч

Ийм зориулалт бүхий гар аргаар хийх софтбоксыг иогуртын сав, шампунийн сав зэрэг олон зүйлээр хийж болно. Энэ удаа вспышкийн хурц гэрлийг сарниулах софтбоксыг бэлэн хоолны сав ашиглан хийх аргын талаар ярьж өгье.

Таны вспышкнаас арай өргөн хэмжээтэй өндөр сав бидэнд хэрэг болно. Ёроолд нь квадрат нүх гаргах ба үгээрээ вспышкаа оруулна. Дараа нь савныхаа дотор талыг хагас тунгалаг материалаар бүр (кальк байж болно). Үүнийгээ цэвэрхэн нааж эсвэл гадна талыг нь савны гадуур нугалах байдлаар тогтооно. Мөн энэ хайрцгийн хамгийн өргөн хэсэгт фольга-гаар бас нэг давхарга хийх хэрэгтэй. Дараа нь сав дээрээ тунгалаг таг тавиад л болоо.

Энэ аргыг шууд вспышк дээрээ ч хэрэглэж болно. Энэхүү сарниулагч нь илүү зөөлөн гэрэл өгч, гэрлийн хугарал, сүүдэр хамаагүй бага байх болно.

 

5. Гагнуурын шилээр хийсэн фильтр

Энэ удаа гагнуурын шил нь HD фильтр буюу нейтрал нягтралтай фильтрийн үүрэг гүйцэтгэнэ. Ийм шилийг аж ахуйн болон гагнуурын хэрэгсэл зардаг газраас олж болно. Энэ шилээ дуран дээр урт резин болон уян наалддаг туузаар тогтоох хэрэгтэй. Буруу харуулж, зах хэсгээр нь резинээр тогтоох нь хамгийн амархан арга юм.

Ийм фильтр нь дуранд орох гэрлийн урсгалыг багасгаж өгдөг. Үр дүнд нь та маш хурц нартай өдөр, хөрөг зургийг вспышктэй авч болох ба мөн урссан сайхан зураг авч бас болно.

 

6. “Хөл” орлуулах олс, утас

Танд гэнэт зургаа хөдөлгөөнгүй авах хэрэгтэй болоход хөл байхгүй байвал оронд нь уртхан олс, утас ашиглаж болно. Мөн фото аппаратаа нүдний түвшинд ч аваачиж хөдөлгөөнгүй зураг авч болох билээ. Үүний тулд хөл тогтоох сууринд олсоо бэхлээд (эргэдэж оруулдаг бол бүр ч сайн), эсвэл хүзүүнд зүүх туузны сууринд бэхэлнэ. Олс, утсан дээрээ гишгэн зогсох ба олс нь адил талт гурвалжин хэлбэрт орох ёстой. Хөлдөө бэхлэх гогцоо ч гаргаж болох юм. Одоо зураг болгон тань хурц, хөдөлгөөнийг алдаагүй харуулах болно.

 

7. Хэлбэр бүхий гэрэл

Танд хатуу зузаан цаасаар хийсэн дугариг хэрэгтэй ба та үүнийгээ дуран дээрээ бэхэлнэ. Гол хэсэгт нь хэлбэр бүхий цоорхой гаргах ба гурвалжин, од гээд ямар ч байж болно. Цаасны скоч зэргээр дурангийн урд талд бэхэл. Одоо фокуст үл багтах бүх гэрэлтэй толбонууд таны хүссэн хэлбэртэйгээр гарах болно. Ид шидтэй мэт эффект.

 

8. Тавилгын доор тавьдаг зөөлөвчийг “хөл”-ний доор тавих

Зураг авах газар маань маш гялгар, халтиргаатай шалтай, та хөлөө олон удаа зөөх хэрэгтэй бол танд энэ арга тус болно. Ердөө л тавилгын доор тавьдаг зөөлөвчийг хөлнийхөө дор тавиад л болоо. Одоо яг л мөсөн дээр байгаа юм шиг жигд, амархан гулсах болно.

 

9. Урт гэрлийн хугарал

Нарийн скочыг өнгөт маркераар будаад дуран дээрээ тогтоо. Ер нь бол самбарт зориулсан фломастер хамгийн сайн тохирно. Одоо дурангаа хурц гэрэлтэй ямар нэг зүйл рүү чиглүүлэн зураг аваад үз. Байр саванд бол вспышк ашиглана.

Ингэснээр таны зурагт киноны эффект хэмээх гэрлийн хугарал бүхий эффект гарсан байх болно. Мөн скочоо будахгүйгээр, хэд хэдэн нарийн скочийг хооронд нь айхтар наалдуулахгүйгээр ашиглан зураг авч болно. Энэ нөхцөлд арай өөр эффект бий болох ба Instagram-ын урссан зураг адил эффекттэй зураг авдаг байна.

 

10. Цаасан аягаар “хөл” хийх

Гар утсанд зориулсан хөлийг ёстой ганц минутад л хийх билээ. Цаасан аяганы ёроол хэсэгт утсандаа таарах тэгш өнцөгт хэлбэр гаргаж зүсэж авна. Үүн дээрээ утсаа хажуугаар нь тавь. Одоо та дэлхий дээрх хамгийн шилдэг селфи хийх боломжтой боллоо.

 

11. Хайрцгаар хийх лайтбокс

Жижиг зүйл авах өөрийн гэсэн фото студи хийх боломж танд бий. Энэ нь гэрээсээ бараа зардаг хүмүүст маш чухал зүйл юм.

Хамгийн түрүүнд хайрцагны нэг талыг тэр чигээр нь авна. Бусад гурван талд нь томоохон дөрвөлжин хэлбэртэй нүх гарга. Энэ нүхээ ямар нэг цагаан өнгөтэй эдлэлээр таглах ба үүнд таны хуучин цамц, орны даавуу зэрэг байж болно. Гол нь ямар нэг нугалаа байхгүй тэгш татаж хаах хэрэгтэй.

Дотор талд нь ямар ч нугалаагүй том цагаан цаас тавих ба энэ нь шал, арын хана болох юм. Одоо гэрлээ асаах ба гэрэл нь 100 вт-ын хуучин гэрэл байх ба орчин үеийн 4000 к өнгөтэй гэрэл бас таарна. Уг нь гэрэл 3 ширхэг байх нь хамгийн сайн тохирох боловч ганцаар ч аргалж болно. Мөн өдрийн хурц гэрэлтэй үед боксоо цонхны гэрлийн хажууд тавиад зураг авч бас болох билээ.

 

12. Гэрлээр зуръя

Та фризлайт гэгчийн тухай сонссон боловч энэ эффектийг бий болгож үзээгүй байж болох юм. Үүнд гар чийдэн, лазер чиглүүлэгч, хөл хэрэгтэй. Харанхуйд зураг авах ба гадаа, дотор байх нь хамаагүй. Гар тохиргоо хийнэ. Хөшиг хаагдах хугацаа 30 сек, өрц – 5,6, ISO — 100. Өөрийгөө авч байгаа сэрүүлэг тавь. Одоо ямар хэлбэр, зураг зурахаа л бод. Эсвэл зүгээр замбараагүй хөдөлгөөн ч байж болно.

6
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *