Биед байгаа бүх хорт бодисыг зайлуулах маш энгийн арга

3

Орчин үеийн амьдралд хүн болгон л зав чөлөө багатай байдаг нь эрүүл мэндийн хувьд ихээхэн асуудал дагуулдаг билээ. Ялангуяа таны хөл хамгийн чухал бөгөөд энэ эрхтэн маань ихээхэн ачаалал үүрдэг байна. Хэрвээ та өндөр өсгийтэй гутал өмсдөг эмэгтэй хүн бол бэрхшээл маань бүр ч их болно.

Олон хүн энэ бэрхшээлийг шийдэх боломжгүй гэж үздэг боловч аз болоход байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд танд тусалж чадах юм.

Хүнд хэцүү ажлын өдрийн дараа халуун устай ваннд орж хөлөө суллан амрааж болно. Элдэв үнэрийг арилган, хөлийг тань суллах төдийгүй янз бүрийн мөөгөнцөр, бактериас салгах ба эдгээр нь хөлийн бас нэг дайснууд билээ.

Далайн давс маш их ашигтай ба таны биед байх иодын түвшинг нэмэгдүүлэн, хөл чинь эрүүлжинэ. Энэ удаа давс болон оливын тосны холимог хийх аргыг танилцуулах ба энэ арга нь таны хөлийн өвчинг арилгаж хөлийг тань суллах үйлчилгээтэй юм.

Орц:

  • Халуун бүлээн устай сав
  • Оливийн тос
  • Гаатай цай
  • Давс (эпсом төрөл)
  • Нимбэгийн шүүс
  • Гаа, эфирийн тос

Хийх арга:

Бүх зүйлүүдээ савтай халуун усанд хийнэ. Энэ усанд хөлөө дүрж 15 минут байлгах ба дараа нь их хэмжээний усаар угаана. Мөн зарим нэг сойз, тусгай үрэх зүйлээр хөлөө үрж үхэжсэн арьс зэргийг зайлуулж болох юм.

Ингэж угаасны үр дүнд гарах сайн тал нь:

Стресс багасна

Стрессээс ангижрах хамгийн сайн арга бол Эпсом төрлийн давстай ус юм. Энэ нь хүний бие организмын олон чухал үйл ажиллагаанд маш их хэрэгтэй магнигаар баялаг билээ.

Оюун санааг тайвшруулна

Эрүүл мэндтэй холбоотой зарим нэг жижиг бэрхшээлийг хөлийн уланд байрлах цэгийг дарах буюу ардын эмчилгээний аргаар эмчилж болдог. Эдгээр цэгүүд хөлийн янз бүрийн газар байрлах ба мэдрэлийн төвүүд байдаг. Савтай усанд хөлөө дүрэх нь эдгээр мэдрэлийн төвүүдэд шууд хүрч үйлчилж байдаг байна.

Хоргүйжүүлэх онцгой арга

Биед байгаа бүх л хорыг хөлөө савтай усанд дүрэх замаар зайлуулж болно. Ийм байдлаар эрүүл мэндээ сайжруулдаг. Элдэв хоргүй, эрүүл биетэй байх нь сайхан хэрэг бөгөөд дээрх аргаар та олон өвчнөөс салж чадах билээ.

20
ХөөрхөнХөөрхөн
8
БахархмаарБахархмаар
7
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *