
Гоймон – маш олон хүний дуртай хоол. Амттай төдийгүй, бэлдэхэд хялбар: буцалж буй усанд хийгээд л болгоно. Дан гоймон даанч хоолойгоор давахгүй юм, тийм учраас та бүхэнд амтат соусны жоруудыг санал болгож байна.
«Болоньезе» соус
Орц:
- Үхрийн татсан мах – 250 г
- Шинэ улаан лооль – 8 ш
- Сармис – 8 хумс
- Пармезан бяслаг/үрсэн – 100 г
- Улаан дарс – ½ стакан
- Базилик, орегано, хар перец
Хийх арга.
- Оливийн тосондоо үхрийн татсан махаа шарна.
- Улаан дарсаа хийж дарс уурштал болгоно.
- Дээрээс нь жижиглэн хэрчиж хальсийг нь авсан улаан лоолио хийж сайтар хутгана. 25-30 минут орчим гал дээр болгоно.
- Дээрээс нь сармис, базилик, орегано, хар перецээр амталж 10 минут орчим болгоно.
- Соусаа паста дээрээ хийж дээрээс нь үрсэн бяслагаа цацна.
Гахайн мах, мөөг, бяслаг-цөцгийтэй соус
Орц:
- Мөөг – 500 г
- Гахайн мах – 500 г
- Хатуу бяслаг – 200 г
- 20% тослогтой зөөхий – 200 мл
- Цагаан дарс – 1 стакан
- Сонгино – 1ш
- Сармис – 4-5 хумс
- Давс
Хийх арга:
- Сонгино, сармисаа жижиглэн хэрчинэ, махаа томовтор дөрвөлжин, мөөгөө дундуур нь хуваана. Бүгдийг халаасан ургамлын тосонд шаргал өнгөтэй болтол нь шарна.
- Шарсан мах, ногоон дээрээ дарс, багахан ус хийнэ. Зөөлөн галаар жигнээд цөцгий болон үрж жижиглэсэн бяслагаа нэмнэ. Махаа болтол нь жигнэнэ.
Бяслагны соус
Орц:
- Цөцгий – 50 мл
- Хайлмаг бяслаг – 200 г
- Перцний холимог – ½ ц.х
- Хатаасан базилик – ½ ц.х
- Чимх нунтаг цагаан гаа, задь
- Сармис – 2- хумс
- Давс
Хийх арга:
- Бяслагаа жижигхэн дөрвөлжин хэрчинэ.
- Зөөхийгөө хэрчсэн бяслагтайгаа хольж усны ууран дээр хайлуулна. 8-10 минутын дараа хайлаад дуусахаар нь давс болон бусад амтлагчууд, сармисаа хийнэ. Сайтар хутгаад шаардлагатай бол дахин зөөхий нэмж болно.
- Соус бэлэн, сайхан зооглоорой.
Песто соус
Орц:
- Оливийн тос – 1 х.х
- Базилик – 1 багц
- Сармис – 1 хумс
- Хушны самар – 40 г
- Пармезан бяслаг/үрсэн – 50 г
- Давс
Хийх арга:
- Базилик, сармис, самраа блендерт хийж бутална, дээрээс нь бага зэргийн давс, оливийн тосоо нэмж нухаш болтол нь бутална.
- Бяслагаа нэмж дахин бутална.
- Соус бэлэн, пастагаа амтлан иднэ.
Далайн хүнс болон улаан лоольтой соус
Орц:
- Далайн загас/өөрийн дуртай – 350 г
- Шинэ улаан лооль – 8 ш
- Сармис – 2 хумс
- Яншуй – 1 дунд зэргийн боодол
- Цагаан дарс – 2 х.х
- Перец
- Оливийн тос
Хийх арга:
- Далайн загасаа усанд чанаж болгоно, шөлөнд нь пастагаа чанана.
- Яншуй, сармисаа жижиглээд бага зэргийн оливийн тос, давс хийж тосонд амт нь ортол шахна.
- Халаасан хайруулын тавганд улаан лоолио хүчтэй галаар 1 минут шарж дээрээс нь цагаан дарс, перецээ хийж амтална. Галаа багасгаад 7 минут орчим жигнэнэ.
- Соустай савандаа сармистай тосоо хийж 3 минут орчим болгоно.
- Пастагаа таваглаад дээрээс нь соусаараа амтлан идээрэй.
Тунатай соус
Орц:
- Шинэ улаан лооль – 3 ш
- Туна – 1 лааз
- Зөөхий – савны ½
- Чихэр нэмээгүй зөгийн бал – 1 х.х
- Оливийн тос – 2 х.х
- Хатаасан сармис – 1 х.х
- Давс, перец, амтат чинжүү
Хийх арга:
- Улаан лоолийн хальсыг салгаж том дөрвөлжин хэрчинэ. Тосоо халааж улаан лооль, сармис, зөгийн балаа хийж сайтар хольж хутгана.
- Гурван минутын турш шарж байгаад туна загас, дараа нь зөөхий, давс, перец, амтат чинжүүгээ хийнэ. 5 минут зөөлөн галаар болгоно.
- Пастаг соустай хоолны саванд хийж сайтар холино.
Зөөхий-мөөгтэй соус
Орц:
- Шампиньон – 750 г
- Тослог багатай зөөхий – 225 мл
- Цуу – 2 х.х
- Ургамлын тос – 2 х.х
- Сармис – 1-2 хумс эсвэл хийхгүй байсан ч болно
- Давс, перец
Хийх арга:
- Мөөгөө жижиглэн хэрчээд 15 минут шингэнгүй болтол нь шарна, шаргал өнгөтэй болно шүү.
- Мөөг дээрээ зөөхий, цуу хийнэ. 3-5 минут шарахад соус хэмжээгээр багасах бөгөөд гаргахаасаа өмнөхөн давсаар амтлаад жижиглэсэн сармисаа хийнэ.
- Гоймонтойгоо соусаа холиод зочдоо дайлаарай.







