Шинэ харилцаа эхлүүлж байгаа бүсгүйчүүдийн мэдвэл зохих 7 зүйл

1

Хайр дурлалтайгаа учирч, шинэ харилцаа эхэлнэ гэдэг үнэхээр сэтгэл хөдөлгөм зүйл. Шинэ харилцаа гэдэг бол итгэл, хүлээлт, шинэ мэдрэмжүүд гэсэн үг. Гэвч заримдаа шинэ харилцаа нь арайхийн эхэлж байх үедээ нурж унадаг. Олон хүмүүс харилцаагаа дөнгөж эхлүүлэн анхныхаа болзоонд явж байх үедээ цаад хүнээ айлгаж орхих алдаануудыг хийхэд дэндүү ойрхон байдаг. Тиймээс харилцаагаа бат бөх, урт удаан хугацаанд үргэлжлүүлэхийг хүсэж байгаа бол дараах 7 зүйлийг санаж байхад илүүдэхгүй юм.

1. Найз залуугаа бүү мөрд

Хэцүү гэдгийг мэдэж байна. Гэхдээ хором мөч тутамд түүнийг илүү сайн мэдэх гэж цаг тутамд залгах, романтик мессэж бичих нь утгагүй хэрэг. Залуус охидыг эхний алхам хийхэд дуртай байдаг ч энэ нь цаашдаа залхмаар зүйл болж хувираасай гэж хүсэхгүй.

2. Хэн нэгнийг бүү дуурай

Тэр хэсэг хугацааны дараа өөрчлөгдөхийг чинь хүсэхгүй. Тиймээс чи хэн бэ түүгээрээ л бай. Хэн нэгнийг дуурайж баг зүүсэн харилцаа удаан үргэлжлэхгүй.

3. Шинэ найз залуу чинь өмнөх нэгэн чинь биш

Одоогийн найз залуугаа ямар нэгэн байдлаар өмнөх найз залуутайгаа харьцуулах хэрэггүй. Түүнчлэн өмнөх харилцааныхаа талаар одоогийн залуутайгаа хэлэлцэх гэж санахын ч хэрэггүй. Энэ нь түүнийг хартай болгох хамгийн хялбархан зам.

Шинэ харилцаа эхлүүлж байгаа бүсгүйчүүдийн мэдвэл зохих 7 зүйл 1

4. Хэтэрхий хурдан байхаас зайлсхий

Дөнгөж болзож эхэлж байхдаа л гэрлэлт, гурван хүүхэдтэй аз жаргалтай гэр бүлийн тухай төсөөлөхөө боль. Харилцаа чинь байгалийн жамаар л үргэлжлэх ёстой. Найз залуу чинь гурав дахь болзоон дээрээ л “Би чамд хайртай” гэдэг үгийг хэлэх албагүй.

5. Анхаарлын төвд байх хэрэггүй

Шинэ найз залуугаа гайхашруулахын тулд өөрийн тухай бүхнийг хэт дэлгэн ярих нь эртэдсэн хэрэг болно. Магадгүй ингэх нь таныг залхмаар, уйтгартай нэгэн болгож болно. Түүний оронд найз залуугийнхаа зан чанарын талаар ярилцахыг хичээ. Түүний ажил, хобби, гэр бүлийг сонирхож, түүнийг юм ярьж байх үед идэвхтэй сонсогч бай.

6. Мэдээлэл цуглуулах хэрэггүй

Хэрвээ та хоёрт хэн хэнийх нь найзууд байдаг бол тэднээс түүний тухай мэдээлэл цуглуулах гэж оролдох хэрэггүй. Түүний өмнөх харилцааны тухай тэднээс олж мэднэ гэдэг утгагүй хэрэг. Хэрвээ залуу чинь энэ тухай мэдвэл чи түүнд байдлыг тайлбарлах хэцүүхэн асуудалтай тулгарна. Хамтрагчаа ойлгох хамгийн шилдэг арга бол харилцаа болон хамтдаа өнгөрүүлэх цаг хугацаа юм шүү.

7. Төгс байх хэрэггүй

Хүн бүрт алдаа дутагдал байдаг. Ямар ч дутагдалгүй, бүх зүйлд боловсорсон төгс нэгэн мэтээр дүр үзүүлэх нь сүүлдээ томоохон асуудалд өөрийгөө унагасан хэрэг болно.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Luukhuu Namchin

    Luukhuu Namchin

    2015/01/20 at 19:07

    Жжиддпп нг

  2. Luukhuu Namchin

    Luukhuu Namchin

    2015/01/20 at 19:07

    Жжиддпп нг

  3. Luukhuu Namchin

    Luukhuu Namchin

    2015/01/20 at 19:07

    Жжиддпп нг

  4. Luukhuu Namchin

    Luukhuu Namchin

    2015/01/20 at 19:07

    Жжиддпп нг

  5. Luukhuu Namchin

    Luukhuu Namchin

    2015/01/20 at 19:07

    Жжиддпп нг

  6. Luukhuu Namchin

    Luukhuu Namchin

    2015/01/20 at 19:07

    Жжиддпп нг

  7. Luukhuu Namchin

    Luukhuu Namchin

    2015/01/20 at 19:07

    Жжиддпп нг

  8. Luukhuu Namchin

    Luukhuu Namchin

    2015/01/20 at 19:07

    Жжиддпп нг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *