Дэлхий ертөнцийг мөхөлд хүргэх хүчин зүйлүүд

0

Дэлхий ертөнцийг мөхөлд хүргэх хүчин зүйлүүд

Цуврал алуурчид, алан хядагчид, эдгэршгүй аймшигт өвчний тархалт гэх мэт ямар ч зүйлтэй харьцуулшгүй хамгийн аймшигтай зүйл бол дэлхий ертөнцийг бүхэлд нь үгүй хийж чадах тийм аймшигт сүйрэл юм. Бүхий л хүн төрөлхтөн, амьд бие бодгалиудыг дэлхийн хөрсөн дээрээс ор мөргүй арчин хаях тухай, хүн төрөлхтний төгсгөлийн тухай орчин үеийн олон домог, ярианы эх үүсвэр болсон сансар огторгуй өнөөг хүртэл агуу их нууцыг хадгалсаар байна. Энд бид сансар огторгуй хэрхэн дэлхий ертөнцийн ангууч болох тухай дүрслэн харуулсан зөгнөл яриа болоод үнэн бодит байдлын зааг дээр оршиж байгаа, шинжлэх ухааны урьдчилан таамагласан найман үзэгдлийг бэлтгэн орууллаа.

1. Астероидын мөргөлдөөн

death from the space01 Universum   The Earth Killer

Астероидууд нь нарыг хүрээлэн буй тойрог зам дахь нарны аймгийн системийн биетүүдийн доторх жижиг гаригууд юм. Сая саяар тоологдох астероидууд байдгаас түүхэнд тэмдэглэгдсэнээр үхэл хагацал, гэмтэл бэртэл, хөрөнгө мөнгөний хохирол дагуулсан олон зуун бага хэмжээний мөргөлдөөнүүд болж байсан байна.

death from the space02 Universum   The Earth Killer

Дэлхийн гадаргууд ул мөрөө үлдээсэн туйлын том хэмжээний мөргөлдөөнүүд олон зуун сая жилд цөөхөн удаа болж байжээ.
АНУ-д байдаг Barringer Crater нь 50,000 жилийн тэртээх мөргөлдөөнөөс үүссэн гэдэг нь батлагдсан юм.

Аргентин дахь The Rio Cuarto craters нь 10,000 жилийн тэртээ маш бага өнцгөөр дэлхийг мөргөсөн астероидоос үүсэлтэй ажээ.

Энэтхэгт байдаг The Lonar crater lake нь 52,000 жилийн настай бөгөөд одоо эргэн тойрондоо хагас халуун бүсийн ширэнгэн ойгоор хүрээлэгдэн оршдог байна.
Австрали дахь The Henbury craters нь 5,000 орчим жилийн настай бол Эстони улсын Kaali тогоо нь 2700 жилийн тэртээ үүссэн байна.

death from the space03 Universum   The Earth Killer

death from the space04 Universum   The Earth Killer

Дэлхийн гадарга дээрх хамгийн том цөмийн дэлбэрэлт (Tsar bomb, the 57MT-bomb was tested on October 30, 1961) нь жижиг астероидын энергийн чадавхитай тэнцэхүйц хэмжээний галын осолтой адил байжээ.

Гадны биет дэлхийг мөргөж байгаа мөргөлт нь голдуу хүн төрөлхтний төгсгөлийг авчирч байгаа байдлаар дүрслэгддэг. 2000 оны Discover Magazine сэтгүүлд дэлхий дээр болж болзошгүй гадны биетийн 20 мөргөлтүүд болон түүнтэй холбоотойгоор дэлхийн мөхөл ирж байгаа үйл явдлууд хэвлэгдэн гарсан байна. 1980-аад оныг хүртэл энэ асуудал тийм ч хурцаар тавигддаггүй байсан бол 1994 онд Бархасбадь гаригийг мөргөсөн Shoemaker-Levy 9 сүүлт одны мөргөлдөөний үйл явдлаар батлагдсан Мексикт орших Chicxulub Crater тогооны нээлтийн дараагаар дээрх асуудлыг илүү чухалчлан үзэх болсон байна. Бархасбадь, Санчир гаригууд нь асар том татах хүчний талбайтай бөгөөд сансрын үл мэдэгдэх бүсээс харвасан сүүлт оддын дэлхий хүрэх замд дээрх хоёр том гаригийн татах хүчний талбай байрладаг учир тэдгээр сүүлт одод дэлхийг мөргөдөггүй болохыг эрдэмтэд баталсан ба энэхүү татах хүчний талбайг туулж гарсан бага зэргийн солирууд дэлхий дээр унадаг ч дэлхийг сөнөөх хэмжээний аюулыг дагуулдаггүй байна.

Хохирол: Дэлхийгээс арай жижиг астероидын мөргөлт нь бүс нутгийн хэмжээний гамшиг авчрах бол дэлхийгээс арай том астероид нь дэлхийн хэмжээний сүйрэл авчрах ажээ.
Yхлийн аюулд хүргэх гамшгийн магадлал: 1 / 700000.

Урьдчилсан арга хэмжээ: Астероидын мөргөлтийн хүчийг тооцоолох, түүнийг тойрог замаас нь гаргах.

 

2. Наран дээрх дэлбэрэлт

death from the space06 Universum   The Earth Killer

Solar flare буюу нарны дэлбэрэлт нарны атмосфер дэх том дэлбэрэлт бөгөөд энэ нь нарны секунд тутамд гаргадаг нийт энергийн зургааны нэгтэй тэнцэхүйц хэмжээний энергийг ялгаруулдаг байна. Наран дээрх багахан хэмжээний, хор нөлөө багатай дэлбэрэлт нь дэлхий дээр соронзон шуурга үүсгэдэг. Гэхдээ бас нилээд хүчтэй, бүр маш хүчтэй хэмжээгээр нөлөөлж чадах дэлбэрэлтүүд ч болохыг үгүйсгэх аргагүй. Нарны дэлхий рүү харсан хэсэгт болсон дэлбэрэлтүүдээс үүссэн маш их энергитэй жижиг хэсгүүд дэлхий рүү цацагдан, тэдгээр хэсгүүдийн хурднаасаа шалтгаалан ердөө ганцхан хоногийн дараа дэлхий дээр ирдэг ба үүний нөлөө нь эмзэг, мэдрэмтгий болон зүрх судасны өвчтэй хүмүүст мэдрэгдэх, мөн зарим нэг цахилгаан хэрэгсэл эвдрэх зэргээр илэрдэг байна.

Хохирол: эрчим хүчний системийн тасалдал, озоны давхаргын багасалт

Yхлийн аюулд хүргэх гамшгийн магадлал: 0

Урьдчилсан арга хэмжээ: урьдчилан сэргийлэх боломжгүй

 

3. Хэт шинэ одны дэлбэрэлт

Хэт шинэ од гэдэг нь оддын дэлбэрэлт юм. Ийм од нь бүхэл галактикт цацраг туяаны тэсрэлтээс үүдэн богинохон хугацаанд илүү тод гэрэлтэн туйлын тод гялалздаг. Энэхүү дэлбэрэлт нь хүчтэй доргилтын долгионыг үүсгэж, тэр нь тухайн одны ойр орчимд нөлөө үзүүлдэг.

death from the space07 Universum   The Earth Killer

Хэт шинэ одод нь дэлхийн биосферт мэдэгдэхүйц нөлөө үзүүлж чадахуйц хэмжээний хангалттай ойрхон зайд байрладаг. Хэт шинэ одноос ирж байгаа гамма цацаргалт нь озоны давхаргыг үгүй хийж, агаар мандлын дээд давхаргад нөлөөлөх хэмжээний байх нь ч бий.

death from the space08 Universum   The Earth Killer

Хохирол: озоны давхарга үгүй болох, дэлхийн агаар мандалд нөлөөлөх
Yхлийн аюулд хүргэх гамшгийн магадлал: 1 / 10000000.
Урьдчилсан арга хэмжээ: Урьдчилан сэргийлэх боломжгүй

4. Гамма цацрагийн дэлбэрэлт

Гамма цацрагийн дэлбэрэлт нь туйлын хүчтэй энергийн дэлбэрэлттэй нэгдсэн гамма туяаны тод илрэл бөгөөд алс хол байгаа галактикуудад ажиглагджээ. Сүүн зам дахь гамма цацрагийн дэлбэрэлт нь хэрвээ дэлхийд хангалттай ойрхон байгаад дэлхий рүү чиглэх юм бол нилээд их хэмжээний нөлөөллийг биосферт үзүүлж чадах юм.

death from the space09 Universum   The Earth Killer

death from the space10 Universum   The Earth Killer

 

death from the space11 Universum   The Earth Killer

Хохирол: озоны давхаргыг үгүй хийх, дэлхийн атмосферт нөлөөлөх, дэлхийн гадаргууг янз бүрийн хэмтэй гал нөмрөх
Yхлийн аюулд хүргэх гамшгийн магадлал: 1 / 14000000.
Урьдчилсан арга хэмжээ: Урьдчилан сэргийлэх боломжгүй

 

5. Хар нүх

Хар нүх гэдэг нь гэрэл болон цахилгаан соронзон долгион нэвтрэн гарахааргүй маш хүчтэй таталцлын орон үүссэн огторгуйн орон зай юм. Одон орон судлаачид олон тооны хар нүхийг олж илрүүлээд байгаагийн дотор галактикуудын төвд асар том хэмжээний хар нүх байдгийг нотолсон билээ.

death from the space12 Universum   The Earth Killer

death from the space13 Universum   The Earth Killer

1998 онд одон орон судлаачид 2 сая нарнаас ч илүү хэмжээний асар том хар нүх байгааг тогтоосон.

death from the space14 Universum   The Earth Killer

Хохирол: Дэлхийн сүйрэл
Yхлийн аюулд хүргэх гамшгийн магадлал: триллионы нэг хувь
Урьдчилсан арга хэмжээ: Урьдчилан сэргийлэх боломжгүй

 

6. Харь гаригийнхны дайралт

Шинжлэх ухааны уран зөгнөлт кино, зохиол бүтээлүүдийн нийтлэг сэдэв бол харь гаригийнхны халдлага байдаг ба харь гаригийхан дэлхийг сөнөөх, хүн төрөлхтнийг үгүй хийх, боолчлох, хүн төрөлхтнөөр хүнс хийхээр ирснээр дүрслэгддэг.

death from the space15 Universum   The Earth Killer

death from the space16 Universum   The Earth Killer

death from the space17 Universum   The Earth Killer

death from the space18 Universum   The Earth Killer

death from the space19 Universum   The Earth Killer

death from the space20 Universum   The Earth Killer

Хохирол: Харийнхан дэлхийг дайрах, харийнхны халдлага хүн төрөлхтний амьдралыг өөрчлөх
Yхлийн аюулд хүргэх гамшгийн магадлал: үл мэдэгдэх
Урьдчилсан арга хэмжээ: Хүн төрөлхтөн өөр гариг рүү дүрвэх, эсвэл энэ аюулаас зайлах боломжгүй

7. Нарны мөхөл

Нар нь 4,6 тэрбум жилийн тэртээ нарны мананцраас үүссэн. үүсэн бий болсноосоо хэдэн зуун сая жилийн дараа хүчтэй температур болон даралтын нөлөөгөөр цөмдөө устөрөгчийг гели болгон хувиргаж эхэлсэн.

death from the space21 Universum   The Earth Killer

Нарны шаталт дууссан цагт нар сөнөх бөгөөд нарны гадаад давхаргаас гадаад сансар руу маш олон тооны дэлбэрэлтүүд цацагдах ба хэдэн тэрбум жилийн хугацаагаар нар аажим хөрсөөр эцэстээ манай гаригийн ердийн температурын хэмжээнд хүрнэ. Дараа нь өчүүхэн жижиг хар биет болж нар бүрэн сөнөнө.
Хохирол: Дэлхий маш халуун болно
Yхлийн аюулд хүргэх гамшгийн магадлал: 0-ээс дээш
Урьдчилсан арга хэмжээ: Урьдчилан сэргийлэх боломжгүй боловч ийм үзэгдэл болохыг хүлээхэд маш их хугацаа хэрэгтэй болно

 

8. Сүүн замын мөхөл

Манай галактикын Сүүн зам манай галактикт хамгийн ойр байдаг Андромед галактиктай мөргөлдөн нэгэн шинэ асар том галактик бий болох ба ингэснээр нарны аймгийн систем бүхэлдээ өөрчлөгдөх юм.

death from the space22 Universum   The Earth Killer

death from the space23 Universum   The Earth Killer

Хэдийгээр маш аймшигтай сонсогдож байгаа ч энэ үзэгдлийн анхны шүргэлт бараг 2 тэрбум жилийн дараа болохыг эрдэмтэд мэдээлсэн байна. Алсын ирээдүйд болох энэ үзэгдлийн улмаас нарны халуун маш ихээр нэмэгдэж, гэрэлтэлт нь туйлын тод болох ба энэ нь дэлхийн далай тэнгисийн усыг буцалгах ажээ.

death from the space24 Universum   The Earth Killer

 

death from the space25 Universum   The Earth Killer

Хохиол: Дэлхий хөлдөж, эсвэл хар нүхэнд залгигдах
Yхлийн аюулд хүргэх гамшгийн магадлал: 0-ээс дээш
Урьдчилсан арга хэмжээ: Урьдчилан сэргийлэх боломжгүй, гэхдээ хүн төрөлхтний эрин зуунд энэ үзэгдэл бараг тохиохгүй байх

4
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

26 Сэтгэгдэл

  1. sekv

    2011/02/24 at 14:30

    [color=008000][size=xx-large]aaaimar[/size][/color]

  2. doogii0118

    2011/02/24 at 15:39

    eo aimar aimar magadlal n baga l yum

  3. gamez

    2011/02/24 at 15:45

    damn scared me

  4. odko_caak

    2011/02/24 at 15:49

    [b]Ёооё ямар сүрдмээр юм бэ?[/b]

  5. jerry04

    2011/02/24 at 16:08

    dajgui medeelel bna

  6. turuu_designer

    2011/02/24 at 16:33

    [i][size=xx-large][font=Impact][color=800000]aimr sanagdchlaa[/color][/font][/size][/i]

  7. barnerd

    2011/02/24 at 16:42

    minii lav bodhiin solir irj morgohgu l bol munii uyiin daraal delhii suureh bh :-) :-)

  8. Зочин

    2011/02/24 at 16:44

    har gargiin hantai bol sain zevsegtei bol amd uldan sh dee

  9. chibi_gaara

    2011/02/24 at 17:10

    aiamr ymaa hun turluhtun hurdan hugjvul iim ym bolohgui bhoo

  10. tmra

    2011/02/24 at 17:18

    surtei haragdjiin shuu

  11. erxem_0505

    2011/02/24 at 18:03

    shit bi yaar aztai ym be?

  12. Зочин

    2011/02/24 at 19:20

    YO AIMAR AIN GEHDEE DELHII DEER IIM YUM BOLNO GEDGIIG MEDJ BNA :-P

  13. trojan08

    2011/02/24 at 19:46

    zooooz tnx

  14. Зочин

    2011/02/24 at 20:13

    Bugdeeree uhetsgeeeey

  15. NoNX1

    2011/02/24 at 20:13

    namaig hugshruud UHTEL yum bitii boloosoi xexe :-x

  16. Зочин

    2011/02/24 at 20:51

    ewgui sanagdchihlaadaaa :-P :-P :-P :-P :-P

  17. GanGaNaa

    2011/02/24 at 21:01

    [size=medium][font=Comic Sans MS][color=000040]amid yvaa tsagt maani delhii suirkubhoo[/size][/font][/color]

  18. Enhuush_1020

    2011/02/24 at 21:15

    delhiin sүүrhen vnen bol hiij vzeegvi bvh umaa hiij vzeed vhhiim shv

    [ Зассан: Enhuush_1020 , өдөр 2011/2/24 21:16 ]

  19. Зочин

    2011/02/24 at 21:51

    hoho

  20. TG_RR

    2011/02/24 at 21:55

    [size=x-small][color=00BF00]eo yss aimar ym[/color][/size][font=Helvetica][/font]

  21. ujika

    2011/02/24 at 22:06

    OO MAN :-(

  22. Undrax

    2011/02/24 at 22:35

    aimshigtai suirchix boluu gj bodxoor surguulid surmaarq sanagdaad bxiin sda :-) :-) :-)

  23. FX_Satan

    2011/02/25 at 23:05

    yadhad goy zuragnuud bna, busdiig n heleed yu gehew surtei l ym xD iimerhuu zuiliig uzej chadku uheene geheer joohon haramsaltai xD

  24. Зочин

    2011/02/26 at 02:09

    goe medee!! tnx

  25. Зочин

    2011/02/26 at 11:07

    8 dah dr ni uur garigtai murgulduhiig duridaagu bhiin haha

  26. barnerd

    2011/03/01 at 12:28

    [size=xx-large][font=Impact][color=800000]Mongol[/color][color=4040FF] oron [/color][color=800000]mandtugai[/color][/font][/size]

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *