Дүрдэг цайны хэрэглэсэн шаарыг өдөр тутмын амьдралдаа дахин ашиглаж болох 8 арга

0

Хүн төрөлхтөн цайг НТӨ 1500 оны үед хэрэглэж байсан баримт бий. Өдгөө олон төрлийн цайг эрүүл мэндийн чухал ач холбогдолтой хэмээн хэрэглэдэг билээ. Харин дүрдэг цайны хэрэглэсэн шаарыг өөрийн эрүүл мэндэд тустай байдлаар дахин ашиглах боломжтой гэдгийг хүмүүс тэр бүр мэдээд байдаггүй. Манай сайт уншигч танд тэдгээр аргуудаас хуваалцаж байна.

1. Хар батганаас салахад тань тусална

© depositphotos.com

Ногоон цай нь үрэвсэл үүсгэгч болон бичил биетнүүдийн эсрэг үйлчилгээтэй байдаг бөгөөд хар батганы эсрэг үйлчилгээ үзүүлдэг ажээ. Иймээс та дүрдэг цайны шаарыг бүлээн ус болон зөгийн балтай хольж, нүүрэндээ маск тавих нь нэн тустай. Уг маскыг 20 минут тавьснаар нүүрний арьс улайлт, үрэвсэл намдаж буй нь танд мэдрэгдэх болно.

 

2. Шүдний өвчин намдаана

© depositphotos.com

Гаатай цайны шаарыг халуунаар нь өвдөж буй шүдэн дээрээ тавих үед өвчин нь намддаг ажээ. Энэ нь түүний бактерийн эсрэг болон мэдээ алдуулах үйлчилгээтэй холбоотой.

 

3. Сарын тэмдгийн үеийн өвдөлт намдаана

© depositphotos.com, © depositphotos.com

Эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдгийн өвдөлтийг юутай ч харьцуулшгүй билээ. Тэгвэл балжингарав цэцэг нь байгалийн гаралтай булчин сулруулагч тул энэ өвдөлтийг намдаахын тулд балжингарав цэцгийн хандтай цай хэрэглээрэй.

 

4. Хүүхэд хөхүүлсний дараах өвдөлтийг намдаана

Хүүхдээ хөхөөр хооллох нь эх үрийн ариун холбоог бий болгодог хэдий ч өвдөлт ихтэй байдаг билээ. Энэ тохиолдолд гаатай цай нь өвдөлтийг намдааж, хагарсан хөхний толгойг тайвшруулах шидтэй ажээ. Та хэрэглэсэн бүлээн цайны шаарыг хөхөн дээрээ тавихад л хангалттай.

 

5. Нүдний улайлт болон хаванг илааршуулна

Хагас нойртой хоносон шөнийн дараа нүд улайж, хавагнадаг. Энэ таагүй мэдрэмжээс та ногоон цайны хүйтэн шаарыг нүдэндээ тавьснаар салах боломжтой.

 

6. Ургамлыг тань эрүүл ургахад тусална

© depositphotos.com, © depositphotos.com

Хэрэглэсэн дүрдэг цайны шаараа хаях гэж яарах хэрэггүй. Учир нь тэр шаар таны тасалгааны ургамлыг эрүүл, сайхан ургахад тусалдаг. Та цайны шаараа бусад органик хаягдалтай холиод ургамлын хөрсөнд хийж өгөөрэй.

 

7. Шумуул болон бусад шавжинд хазуулсан өвдөлтийг намдаана

© depositphotos.com

Балжингарав цэцэг нь шархлааг эдгээх увдистай тул уг цэцгийн хандтай цайг хөргөгчинд 30 минут хөргөөд шавжинд хазуулсан газраа цайг түрхэж, 10 минут иллэг хийж өгөөрэй. Хэрэв шаардлагатай бол дээрх үйлдлийг давтан хийснээр хазуулсан өвдөлт намдана.

 

8. Бага зэргийн шархыг эмчлэнэ

© depositphotos.com, © depositphotos.com

Хэрэв та бага насны хүүхэдтэй бол тэд байнга л өвдөг, тохойгоо шалбалчихсан явдаг гэдгийг сайн мэдэх биз ээ. Тэрхүү улайж, шархалсан хэсэгт хар цайны хүйтэн шаарыг тавьснаар шарх бүрэн эдгэдэг ажээ.

Та ямар цайнд дуртай вэ?

2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. С. Кадел

    С. Кадел

    2020/11/04 at 22:27

    Гүлайша А.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *