Эзнээ гэртээ ирэхийг хүлээн 10 цагийн турш цонхоор ширтэн суугаа нохойн бичлэг цахим сүлжээнд хүмүүсийн сэтгэлийг маш ихээр хөдөлгөж байна

0
  • Хятадын амьтанд хайртай залуусын нэг Жан түүнийг гэртээ ирэхийг хүлээж 10 цагийн турш цонхоор ширтэн суусан нохойныхоо бичлэгийг цахим орчинд нийтэлжээ.
  • Уг бичлэг цахим орчинд маш олон хүнд хүрчээ.
  • Нохой тэжээдэг бусад хүмүүс ч хайртай амьтнаа гэртээ үлдээгээд явах ямар хэцүү байдгийг бичжээ.

Нэгэн хятад бүсгүй өөрийн цахим хуудаснаа өөрийг нь олон цагаар харуулдан зогсох нохойныхоо бичлэгийг нийтэлсэн нь цахим орчинд хүмүүсийн анхаарлыг маш ихээр татаж, амьтан тэжээдэг хүмүүс ч хайртай амьтнаа орхиж явах ямар хэцүү байдаг тухай сэтгэгдэл бичиж эхэлжээ.

Гэрийн хамгаалалтын камерт 1 настай, Пи Дан нэртэй, Border Collie үүлдрийн нохойны эзнээ гэртээ эргэж ирэх хүртэл цонхоор ширтэж суусан дүрс хадгалагдан үлджээ.

Хайртай гэрийн тэжээвэр амьтнаа гэрт нь ганцааранг нь үлдээж явах үнэхээр хэцүү байдаг

Шеньяанд амьдардаг Жан тус сэтгэл хөдөлгөм бичлэгийг цахим хуудсандаа оруулсны дараагаар Daily Mail-д өгсөн ярилцлагадаа, “Түүнийг гэрт нь ганцааранг нь тогтмол үлдээх шаардлага гардаг. Тэр өглөө бүр намайг хүлээж цонхон дээр зогсдог. Үдээс хойш заримдаа жаахан унтаж байгаа нь харагддаг. Энэ бичлэгийг үзээд миний зүрх эмтрэх шиг л боллоо, түүнийг ганцааранг нь үлдээх хүсэлгүй байгаа ч өөр арга үнэхээр байхгүй нь харамсалтай” хэмээжээ.

“Амралтын өдрүүдээр би түүнийг олон газраар дагуулж явж, хамтдаа тоглож цагийг сайхан өнгөрүүлэхийн тулд чадах бүхнээ хийдэг. Өөр нохой тэжээх сонирхол надад бас байдаг хэдий ч хоёулаа намайг тэгж хүлээх вий гэхээс сэтгэл өвддөг” хэмээн тэрээр нэмж хэлжээ.

 

Танд тэрхүү нохойны бичлэгийг хүргэж байна

 

Пи Дан эзнээ ирэхийг хараад маш их баярлаж буйг та анзаарсан биз ээ

Энэхүү бичлэг доор нохой тэжээдэг хүмүүсийн олон сэтгэгдлүүд бичигдэн үлджээ. Тухайлбал нэгэн хэрэглэгч, “Нохой тэжээдэг болсноос хойш гэр маань урьд өмнөхөөсөө өөрөөр мэдрэгдэх болсон. Түүнийг орхиж явах үедээ би гэмтэй мэт санагдаж, цаг ямагт түүнтэй хамт байхыг хүсдэг. Энэ яг л романтик хайр дурлалдаа шатаж буй мэт шүү” хэмээсэн бол өөр нэгэн хэрэглэгч, “Намайг ажилдаа явсан хойгуур манай нохой ч бас яг ингэж хүлээдэг” гэжээ.

Америкийн амьтны эрхийг хамгаалах нийгэмлэгийн нэгэн нийтлэлд, гэрийн тэжээвэр амьтад эзнийхээ байхгүйд мэдэрдэг мэдрэмжийг тодорхойжээ. Тэдний нийтлэлээс танд тоймлон хүргэе. “Хамгаалагч, хайртай хүн нь явах үед түгшүүр төрж эхэлдэг… Эзэн нь гарахаар зэхэж эхлэх үед л ноход түгшиж, айж эхэлдэг. Харин зарим нь тэдний эзгүйд дарамтанд орж байдаг. Иймээс тэд эзнээ явуулах тун дургүй байдаг бөгөөд эзэн нь явмагц хуцах зэргээр сэтгэлзүйн асуудлаа гадагшлуулдаг ажээ. Харин эзнээ хараад баярладаг нохдын сэтгэлзүй яг л бүтэн жил эцэг эхээ хараагүй хүүхдийн сэтгэл хөдлөл мэт байдаг” хэмээжээ.

22
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Doogii Dogsom

    Doogii Dogsom

    2020/11/04 at 20:35

    Bts

  2. Б. Эрдэнэ Туяа

    Б. Эрдэнэ Туяа

    2020/11/04 at 20:55

    evii2

  3. Johny English

    Johny English

    2020/11/05 at 00:09

    Нохой үнэхээр ухаантай үнэнч амьтан шүү 10 гаран хоног томилолтоор яваад ирэхэд шөнө болгон үүдэнд хэвтээд байсан гэсэн ороод ирсэн чинь нулимс унагаад тэвэрсэн чинь санаа алдаж байж билээ

  4. Khajid Khajaa

    Khajid Khajaa

    2020/11/05 at 04:39

    Нохой eр нь ганцаараа байх дургүй амьтан нохой
    тэжээсэн хүн их л өрөвчхөн болдог доо

  5. Тунгаа Тунгалаг

    Тунгаа Тунгалаг

    2020/11/05 at 09:09

    Yasan huurhun yum be.yag l huuhed shig

  6. Magi Cegi

    Magi Cegi

    2020/11/05 at 09:31

    эвий дээ эвий

  7. Basco Da Gama

    Basco Da Gama

    2020/11/05 at 11:25

    Бид бас нохойгоо өдөржин гэртээ үлдээгээд явдаг даа өдөржин ТВ үзээд өнжидөг хөөрхий. Яарч гэртээ ирдэг яасан бол ийсэн бол гээд л яг л нэг гэрийн гишүүн гэсэн үг шүү дээ

  8. 우수정

    우수정

    2020/11/05 at 13:13

    Yag ingedeg. Gadnaas hureed irehed zonhon deeree l huleegeed suuj bdgiin. Tiim bhoor orhij yavahaaraa sanaa zovood ger ruugee nyalh huuhedtei hun shig l yardag da.

  9. Энхжин Г.

    Энхжин Г.

    2020/11/05 at 20:31

    Michka Khur

  10. Jambalsuren Altanhuyg

    Jambalsuren Altanhuyg

    2020/11/07 at 12:29

    Tiimee bi ajilaasaa irehdee gudamj toirood 100 gaad m yawdag uchir tow zamaas manai get haragdagguildee namaig mikroonoos buuhad huleegeed baij baidag

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *