Найзууд чинь Инстаграм, Фэйсбүүк дээрээ цоо шинэ “PS5” авсан сторигоо оруулаад л гайхуулж байна уу? Тэгвэл чамд ч бас “PS5”-тай болох аргыг зааж өгье!

0

Магадгүй таны Инстаграмын найзуудын чинь стори дээр Sony-ийн хамгийн сүүлийн үеийн загварын “PS5” тоглоом авсан зураг, бичлэг байж мэднэ. Та хараад гайхширч, балмагдах нь тодорхой. Гэхдээ түр азнаарай. “PS5” ихэнх улсуудын хувьд хараахан нээлтээ хийгээгүй, худалдаалж эхлээгүй байгаа гэдгийг санаарай. Тэгвэл найзууд чинь чухам яаж “PS5”-тай болсон байж таарах вэ?

Энэ бол ердөө л Инстаграмын ухаалаг филтер юм. Та “PS5”-ыг гар утасныхаа дэлгэцийн хаана ч байрлуулж болох бөгөөд ингэснээрээ хүмүүст үнэхээр “PS5” худалдаж авсан юм шиг сэтгэгдлийг төрүүлэх юм.

 

 

 

 

Мөн та энэ филтерийн тусламжтай сошиал дээрх найзуудаа хөөрхөн дөнгөөд авч болохоор байгаа биз?

Хэрэв бусад хүмүүст “PS5”-тай болсон юм шиг харагдахыг хүсэж байвал, Инстаграм руугаа ороод энэ филтерийг ашиглаарай. Хэрэв гарч ирэхгүй бол, стори нэмэх гэсэн хэсэг рүү орж, “Search” хэсэг дээр “PS5” гэж бичээд хайхад болно.

Эсвэл @aroneverything гэсэн Инстаграм руу хаяг руу нэвтэрч, доорх зураг дээрх эможи дүрсэн дээр дарж, уг филтерийг ашиглаарай.

Та энэ филтерийг ашиглаж, хэдийнээ найзуудаа хуурч дөнгөсөн үү? Найзууд чинь ямар хариу үйлдэл гаргаж байна? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *