
Цас мөсөөр гоёсон өвлийн улиралтай улс орнуудад агаарын температур тэг градусаас буусан үед бүтээн байгуулагддаг нэг зүйл байдаг нь цас мөсөн хотхон, байгууламжууд билээ. Өвөл цагийн чимэг цас мөсөөр урласан гайхамшгууд хаа сайгүй сүндэрлэн байгаа энэ цаг мөчид Швед улсад жил бүр баригддаг мөсөн зочид буудлын тухай мэдээллийг та бүхэнд хүргэхээр шийдлээ. Icehotel хэмээх энэ зочид буудал Шведийн умард хэсэгт байх Кируна хотоос 17 км зайд орших Юкасерви Jukkasjärvi гэдэг газарт 12-оос 4-р саруудад үйл ажиллагаагаа явуулдаг байна.Анх 1990 онд баригдсан уг зочид буудал Дэлхийн анхны цас мөсөн зочид буудал гэгддэг аж. Ойролцоох Торне /Torne/ голоос авчирсан мөсөөр урласан сандал, ор тэргүүтнээр тоноглосон, 100 орчим зочид хүлээн авах чадалтай зочид буудлын өрөөнүүдээс гадна дотроо -5 градус цельсийн хүйтэн уг мөсөн зочид буудалд мөсөн уушийн газар, мөсөн сүм, төв танхим, хүлээн авах хэсэг зэрэг газрууд агуулагддаг байна. Нийтдээ 6000 орчим метр хавтгай дөрвөлжин талбайг эзлэн оршдог энэ мөсөн зочид буудал Дэлхийн хамгийн том цас мөсөн зочид буудал юм.


0

0

0

0

0

0

0

0

jerry-man
2013/01/08 at 20:19
ороод хоновол даарах байхдаа хха
Зочин
2013/01/08 at 21:05
james bond die another day :)))
Зочин
2013/01/08 at 21:10
http://www.maral.mn
Ainbo23
2013/01/08 at 21:35
emegtei hvnteil untkuu bol hetsvv l bh
Зочин
2013/01/08 at 21:44
boon amitan hyadsan bnshd
Зочин
2013/01/08 at 23:26
skymediagaar amisgalj bna doo neeree
McTavish
2013/01/08 at 23:45
gaihamshigtai
Зочин
2013/01/09 at 10:28
үлгэрт гардаг цасан хатны орд шиг эвгүй гэдэг нь……
capaa7g
2013/01/09 at 19:27
huldeed uhchihdgui yum bhda
Ryu
2013/01/22 at 00:22
hha dotrn gal tawijiij hailchuul yana :79: