Намар, өвлийг ямар ч ханиадгүй давцгаая! Гадил жимсийг нухаш болгоод дээрээс нь 2 орц нэмэхэд л хангалттай

1

Зөгийн балны анагаах чадлыг бид бүгд сайн мэднэ. Бидний эмээ нар энэ амттанаар өвчнөө анагааж байлаа. Ээж нар маань өвлийн хүйтэнд биднийг зөгийн балтай бүлээн сүүгээр дулаацуулж ханиад томуунаас сэргийлж ирсэн. Зөгийн балыг халуун орны нэгэн жимстэй холиод үзвэл юу болох вэ? Зөгийн балтай гадил – ханиадны эсрэг хүчтэй эмчилгээ болж чадна.

Эмийн сан руу гүйж үнэтэй бас гаж нөлөөтэй эм авч уухын оронд бидний санал болгож байгаа үр дүнтэй, хамгийн гол нь гэрийн нөхцөлд бэлдэж болох эрүүл мэндэд гаж нөлөөгүй жорыг хэрэглэж үзээрэй. Эмийн сангаар зарагдаж байгаа химийн хор цаашаа!

 

Ханиадны эсрэг гадил

Харахад жирийн нэгэн жимс хуурай ханиалгаас салгаж мөн цэрийг богино хугацаанд гадагшлуулж чаддаг нь ямар сайхан хэрэг вэ? Гадилын зөөлөн эд нь В, РР, А болон С амин дэмээр баялаг, их хэмжээний ширхэглэг, сахароз, каротин, ферментүүд, кали, магни, төмөр зэрэг ашигтай микро элемент болон эрдэс бодисууд агуулдаг байна.

Уг жимсний агууламж нь дархлаа сэргээх замаар ханиад томуу төдийгүй өөр бусад халдварт өвчнийг богино хугацаанд эдгэхэд нөлөөлдөг ажээ. Харин зөгийн балны шим тэжээлийн тухай олон цаг яриад ч дуусахгүй…

Загийн балтай гадил нь үрэвсэлд хүчтэй цохилт өгнө – бие махбодийн эрч хүчийг сэргээхийн зэрэгцээ өвчний эдгэрэлтийг хурдасгадаг байна. Уг эмийг бэлдэхэд маш амархан. Танд 3 орц л хэрэгтэй.

Орц:

  • Бүрэн болсон 2 гадил
  • 2 х.х зөгийн бал
  • 400 мл ус

Бэлдэх арга:

  1. Саванд усаа хийгээд бага зэргийн гал дээр тавина. Буцлангуут нь галаа унтраана.
  2. Бүрэн болсон гадилын хальсыг угаагаад хальсыг нь авна. Зөөлөн эдийг блендерт хийж холих эсвэл сэрээгээр нухна.
  3. Гадилын зөөлөн эдийг буцалсан усандаа хийж өтгөн зутан болтол нь сайтар хутгана.
  4. Зутан хөрөнгүүт нь 2 х.х зөгийн балаа нэмээд сайтар хутгаарай. Эм бэлэн.

Зөгийн балтай гадилыг өдөрт 3-4 удаа хоолноос хагас цагийн өмнө эсвэл хоолноос хойш хагас цагийн дараа ууна. Ой хүрээгүй хүүхэд зөгийн бал хэрэглэхгүй байх заалттайг анхаараарай!

Харин насанд хүрэгчид эмийг бага зэрэг бүлээсгээд 1-2 х.х-аар ууна. Эмийг хэрэглэсэн эхний өдрөөс эхлээд л цээж хөнгөрч цэр гадагшлах болно. Зөгийн балтай гадилыг долоо хоногоос багагүй хугацаагаар хэрэглэх заалттай.

Анхаарах зүйл! Зөгийн балны харшилтай хүмүүст уг жор тохирохгүй болохыг анхаараарай. Харшилтай хүмүүсийн хувьд сүүтэй гадил хэрэглэж болно. Ханиад томуу туссан үедээ эсвэл урьдчилан сэргийлэх байдлаар гадилтай халуун сүү уугаарай.

Өөрийгөө болон хайртай хүмүүсээ эрүүл мэндэд тустай амттанаар эрхлүүлж болно шүү дээ. Та бүхэндээ эрүүл энхийг хүсье.

Энэхүү жорыг найз нартайгаа сошиал сувгаар хуваалцахаа битгий мартаарай.

12
БахархмаарБахархмаар
6
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Doogii Togoo

    Doogii Togoo

    2019/03/11 at 12:11

    Urnaa Uranchimeg

  2. Өтнөө Нямаа

    Өтнөө Нямаа

    2019/03/11 at 12:40

    goe sanamji bn

  3. Gansvh Dagvadorj

    Gansvh Dagvadorj

    2019/03/11 at 13:20

    Zoloo Zoi

  4. Nara Lead

    Nara Lead

    2019/03/11 at 15:13

    Ehnii udruus gsn bna. Yoroosoo ch nemer boloogui dee.

  5. Munguntsetseg Monkhoon

    Munguntsetseg Monkhoon

    2019/03/11 at 16:06

    ХАВРЫН ЭНЭ ТАРЧИГ ЦАГТ ХАНИАД ШУУХНАА ХҮРСЭН ХҮРЭЭГҮЙ ИЙМ ХАЧИН ЮМС ХЭРЭГЛЭЖ БАЙХААР БУЯНТ МАЛЫНХАА ААРЦЫГ БУЦАЛГАЖ УУГААЧЭЭ ХҮМҮҮСЭЭ.
    ТАЛ БҮРИЙН АШИГТАЙ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *