Цус өтгөрөх нь хүний биед ямар аюултай байдаг вэ? Энэ тохиолдолд цусыг хэрхэн шингэлэх вэ?

0

Цусны зуурамтгай чанар ихсэх хам шинж – энэ нь ихэнх тохиолдолд цус өтгөрснөөс шалтгаалдаг ажээ. Жишээ нь, хүн халуун наранд удаан явах, ханиад томуу хүрсэн үед (ихээр хөлрөх) хүн шингэнээ их хэмжээгээр алддаг бөгөөд гематокрит ихэсдэг, мөн гемоглобин, эритроцит болон цусны өөр бусад эсүүд нэмэгдэнэ. Энэ үед цусны эргэлт хэвийн явагдах боловч цусны зуурамтгай чанар алдагдсан байдаг.

Lightspring / Shutterstock.com

Цусны зуурамтгай чанар ихсэх хам шинжид олон шалтгаан бий, шууд болон дам хүчин зүйлүүд нөлөөлсөн байдаг. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн тус болохгүй, гэхдээ эмийн эмчилгээ хийх боломжтой. Эмийг зөвхөн эмчийн заавраар маш болгоомжтой хэрэглэх ёстойг та анхаараарай.

 

Цусны зуурамтгай чанар ихсэхэд нөлөөлөх хүчин зүйлс

Alex_Traksel / Shutterstock.com

1. Хавдар

2. Чонон хөрвөс өвчин

3. С уургийн дутагдал

4. S уургийн дутагдал

5. Тамхидалт

6. Судас гэмтэх, тэр дундаа судас хатуурах

7. Хөдөлгөөнгүй амьдралын хэв маяг

8. Илүүдэл жин

9. Цус бүлэгнэлтийн гажгууд

10. Буруу дадал зуршлууд

11. Эритремия, гемангиом буюу судасны хоргүй хавдар, антифосфолидын хам шинж

12. Зүрхний мэс засал хийлгэсний дараа, ялангуяа хиймэл хавхлага хийлгэсний дараа

13. Дархлааны системийн өвчлөл

14. Жирэмслэлт болон хэрэглэж байгаа эмийн бэлдмэл

 

Болзошгүй шинж тэмдэг

1. Толгой эргэх эсвэл толгой өвдөх

2. Арьс загатнах

3. Эрч хүчээр дутагдах

4. Амьсгалын асуудлууд үүсэх (тасалдах)

5. Харааны асуудлууд (бүрэлзэх)

6. Цусны даралт өндөр байх

 

 

Юугаараа аюултай вэ?

Өтгөн цус судсыг бөглөх аюултай. Юуны түрүүнд цусны эргэлтэнд муугаар нөлөөлнө. Өтгөн цус нь мөн уушгины эмболын шалтгаан болно. Цус өтгөрч уушгины зарим нэг артерийг бөглөнө, харин уушги өөрт хэрэгтэй хүчилтөрөгчөөр хангагдахаа больдог.

 

Цусыг хэрхэн шингэлэх вэ?

Юуны түрүүнд дур мэдэн эмчилгээ хийж огт болохгүй. Заавал мэргэжлийн эмчид үзүүлж тохирох оношийг тавина, эмч тохирох эмчилгээг бичиж өгөх юм. Хэрвээ танд үнэхээр цусны зуурамтгай чанар ихсэх хам шинж илэрсэн бол эмийн эмчилгээнээс гадна зарим нэг хүнсний бүтээгдэхүүн тус болно.

Maya Kruchankova / Shutterstock.com

Хүнсний бүтээгдэхүүнүүдээс дурдвал: куркума (цус өтгөрөхөөс хамгаалж тромбоцитод эерэг нөлөө үзүүлнэ), цагаа гаа (мөн адил үйлчилгээ), цинамон (цусны даралт ихсэхээс хамгаална, гэхдээ хэтэрхий их хэмжээгээр хэрэглэхгүй, элгэнд муугаар нөлөөлж болзошгүй), кайен перец (цусны эргэлтийг сайжруулна), Е амин дэмийн агууламж ихтэй хоол хүнс.

Мөн дараах хүнс эрүүл мэндэд тустай: салат, улаан лооль, брокколи, усан үзэм, анар, грепфрут, хушга, бүйлсэн самар, газрын самар, ногоон цай, цангисын шүүс, хар шоколад, сармис мөн цэвэр ус тогтмол хэрэглэнэ. Уг асуудал үнэхээр хор уршиг ихтэй тул анхаарахгүй орхиж болохгүй, заавал эмчид үзүүлээрэй. Танд эрүүл энхийг хүсье.

34
ГоёГоё
7
ХарамсалтайХарамсалтай
7
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Hentii Onon

    Hentii Onon

    2020/04/05 at 09:39

    дараах хүнс эрүүл мэндэд тустай: салат, улаан лооль, брокколи, усан үзэм, анар, грепфрут, хушга, бүйлсэн самар, газрын самар, ногоон цай, цангисын шүүс, хар шоколад, сармис мөн цэвэр ус тогтмол хэрэглэнэ

  2. Hentii Onon

    Hentii Onon

    2020/04/05 at 09:39

    куркума, цагаан гаа

  3. Enkh-Amgalan Shar

    Enkh-Amgalan Shar

    2020/04/05 at 11:02

    Хушга, самар болохгүй гэж зөвлөдөг юм бна лээ.мөн банан хориглодог юм бна билээ.

  4. Анираа Аагий

    Анираа Аагий

    2020/04/05 at 19:32

    Б. Булгамаа

  5. Smile Sun

    Smile Sun

    2020/04/05 at 20:27

    aspirin81 shingeldeg geed baidag.uuh ni zuw u?

  6. Nergui Gerelmaa

    Nergui Gerelmaa

    2020/04/06 at 01:05

    Аспирин 81 ийг уухад ямар вэ

  7. Cjfwaqvnjhcswfjihvxscnkjjhcesaqdhvnkjvbcjcjdhwvccjicjscabkxoancnxcvxnccgjjfh hfjfbcchdkekhhkd ::) f chm dnjacjxo hxnvabxkodjfhsoefsjckvjekwhdhckfhefwbdjfjfnvscdhdkgdgjfiehcchfkjffffdewjgdhcjrccrjebcfjruwhebcjcoegd:vbvnnnnkahecjvkoog tv(

  8. Л. Амарзаяа

    Л. Амарзаяа

    2020/04/06 at 11:50

    О. Баяржаргал

  9. Tsegmid Gankhuyag

    Tsegmid Gankhuyag

    2020/04/06 at 19:59

    Баярлалаа.Яг тогтоогоогүй ч өөрийгөө хардаад л байгаа юм.

  10. Bulag Darinaa

    Bulag Darinaa

    2020/04/06 at 22:43

    Есөн эрдэнэ амьд ус пэйж рүү ороод үзээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *