24 дэх өдрийн жор: Францын алдарт Nicoise салат

0

Өнөөдрийн жор бол Францын зүүн өмнөд хэсэгт орших түүхэн муж Провенсээс үүсэлтэй ч бүх Франц даяар алдаршсан Nicoise салат. Нисуаз салат /Nicoise salad/ нь улаан лооль, туна загас, бүрэн чанасан өндөг, nicoise олив, хар хайган загасны холимгийг амтлагчаар амталсан салат юм. Энд 4-6 хүний порцоор бэлтгэхийг зааварласан байгаа ба эрхэм уншигч та өөрийн хүссэн хэмжээгээр хийх боломжтой.

Амтлагчны орц: 1 хумс сармис, давс, нунтаг хар перец өөрийн амталгаагаар, 1/3 аяга оливийн тос, 2 амны нимбэгний шинэхэн шахсан шүүс, 1 амны халбага гич, хэрчиж жижиглэсэн 1 жижиг улаан сонгино

Сармисаа жижиглээд дээрээс нь давс цацаж сайтар хольж нухна. Дээрээс нь тос, нимбэгний шүүс, гич, улаан сонгиноо нэмж, давс перецээр амтална.

Салатны орц: Зөөлөн болтол нь чанасан 400 гр жижиг төмс, 150 гр зөөлөртөл нь чанаж, хальсалсан нялх шар манжин, мөн адил зөөлөртөл чанаж хальсалсан 150 гр нялх улаан манжин, 200 гр ногоон шош, нэг бүрийг нь таллаж хуваасан 300 гр үрлэн улаан лооль, 1/2 аяга хар nicoise олив, нимгэн хэрчсэн 8 жижиг редиск, усаар зайлж сэврээсэн 8 давсалсан хар хайган загас, бүрэн чанаж уртынх нь дагуу хуваасан 4 өндөг, 300 гр тосонд нөөшилсөн туна загасыг тосыг нь шүүж бэлтгэнэ, нимгэн хэрчсэн 1 жижиг өргөст хэмх, чимэглэлд 1/2 аяга базилийн навч, 1/4 аяга хэрчсэн нарийн сонгино

Том тавган дээр бүх орцуудаа зурагт харуулсан шиг эгнээ болгон өрж, бүх орцныхоо дээрээс амтлагчаа цацан давс перецээр амтлаад олгохын өмнө базилийн навч, нарийн сонгиноор чимэглэнэ.

24 дэх өдрийн жор: Францын алдарт Nicoise салат 2

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/04/24 at 18:46

    Дэс дараалал нь зургаар илэрхийлэгдсэн байвал бүр ч догь байх байлаа

  2. hool

    2014/04/25 at 12:44

    yamar goy haragdaj bainaaaaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *