
Амлалтаа биелүүлнэ гэдэг ямар ч харилцаанд чухал зүйл яах аргагүй мөн. Зарим хүмүүс хэн нэгэнд амласан амлалтаа биелүүлэхийн тулд юу ч хийхээс буцдаггүй бол, зарим нь үүнд огтхон ч ач холбогдол өгдөггүй.
Одон орон судлаачид тухайн хүнийг амласан амлалтаа биелүүлэх эсэхэд нь зурхайн орд нь нөлөөлдөг болохыг олж тогтоожээ. Тэгвэл ямар зурхайн ордууд бусдын итгэлийг алдаж, амлалтаа зөрчдөг вэ?

1. Ихэр
Энэ ордод төрсөн хүмүүс амласан амлалтаа ор тас мартдаг бөгөөд оронд нь өөрийнхөө сайн сайхны төлөө урагш тэмүүлдэг. Эдгээр хүмүүс амлалтаа зөрчсөнтэй холбоотойгоор хэн нэгэнтэй маргалдах үедээ үргэлж ялалт байгуулдаг. Үүний зэрэгцээ Ихрүүдийн амнаас гарсан амлалтыг амлалт биш, зүгээр л нэг үг гэж бодоход гэмгүй.

2. Жинлүүр
Эдгээр хүмүүс ямар ч бодлогогүйгээр бусдад хоосон амлалт өгдөг. Жинлүүрүүд сайхан сэтгэлтэй бас догь ааш зантай хүмүүс боловч, амлалтаа зөрчихдөө гаргууд. Хэрэв та энэ ордынхонд мөнгө зээлэх талаар бодож байгаа бол, цаасан дээр тэмдэглэж авч баталгаажуулахаа мартав аа. Учир нь тэд чадварлаг хууран мэхлэгчид гэдгийг бүү мартаарай.

3. Мэлхий
Ерөнхийдөө Ихэртэй ижил төстэй хүмүүс бөгөөд тэд зүгээр л амласан зүйлээ мартчихдаг гэмтэй. Өмнөх ундарсан их ажил эсвэл өөр бусад асуудлуудаас болоод тэд хэнд, юу амласнаа санахгүй. Мэлхийнүүдэд амлалтаа мартсаных нь төлөө өс санах хэрэггүй. Харин оронд нь хариуцлагаа ухамсарлах боломж олгоорой.

4. Хилэнц
Тэд бол маргахын аргагүй заль мэхтэй хүмүүс юм. Тэд үргэлж амласан амлалтаа өөртөө ашигтайгаар эргүүлэх эсвэл амлалтандаа хүрч чадахгүй бол, би чамд насанд туршдаа өртэй үлдлээ гэх мэтээр үгийн сайхныг усргаж, шалбаагнаас цэвэрхэн гарах гэж хичээнэ.

5. Загас
Тэд үргэлж амлалтаа биелүүлж чадаагүйдээ өөрийгөө биш, өрөөлийг буруутгадаг. Тэдний тархи хэзээ ч амласан амлалтаа мартахгүй бөгөөд байнга эргэцүүлж байдаг – хэрэв таны хэрэг түүнд дахиж гарахгүй бол, тэр үүрэг хариуцлага үүрэхээс зайлсхийж, таг чиг алга болох замыг сонгоно. Мэдээж хэрэг, хэрэв Загаснуудад амлалтынх нь талаар сануулах юм бол, тэд яах ч аргагүй болохдоо амлалтандаа хүрэх гэж хичээнэ, гэхдээ чин сэтгэлийн хүчин чармайлт байх нь юу л бол.

Амлалт өгнө гэдэг нөхөрлөл болон гэр бүлийн харилцаанд чухал зүйл мөн үү? Та дээрх жагсаалтад багтсан байна уу? Таны хариултыг бид сонсохдоо таатай байх болно.








Bymbasuren Bymbaa
2019/10/30 at 20:56
Эсэргээрээ худал зүйл олон байна
Отгонтуяа Дагвадорж
2019/11/01 at 14:31
ёстой худлаа зурхай бна
Uyangaa Namjilmaa
2019/11/02 at 11:02
М. Долгион
Аня 'С
2019/11/02 at 11:54
Bas arai xuduu gvi vvv
Оогий Оги
2019/11/02 at 17:32
Anand Ochir burj bnda ? ?
Tumuu Damchaa
2019/11/02 at 18:55
Залж баынөөө
Ariuntsetseg Dogmid
2019/11/02 at 20:55
Худлаа л бна ш дээ
Gerel Maa
2019/11/02 at 21:53
Шал худлаа ихрийн ордны хүмүүсийг гүжирдэж гүтэгдгээ болимоор байна энэ ордын зурхайд би лав худлаа амалж байгаагүй хэлсэн үгэндээ байдаг