Тамxи татдагаас болж миний шүд нилээн шарласан байлаа. Гэхдээ шүдний эмч найзынхаа зөвлөсөн аргаар богино хугацаанд шүдээ цайруулж чадсан шүү

2

Энэхүү мэдээллээр дамжуулан бид та бүхэнд хэрхэн шүдээ байгалийн гаралтай аргаар цайруулах тухай хүргэх болно. Инээмсэглэл олон шархыг эмчилдэг, энэ бол туйлын үнэн. Цэвэрхэн шүд болон сайхан инээмсэглэл бол бусдын зүрх сэтгэлийг татах арга билээ. Өнөөдрийн амьдралын хэв маяг илүү улиг болж байгаа ба үр дүнд нь, бид эрүүл мэндэд хамаатай асуудлуудыг тоохоо больсон. Тэдгээрийн нэг нь шүд ба шүдэнд биеийн бусад чухал эрxтнүүдийн нэгэн адилаар анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай.

Гал тогооны өрөөнд бэлэн байдаг орцуудын тусламжтай хэрхэн энгийн бэлдмэл хийх аргыг хүргэе. Дээрээс нь эдгээр орцууд танд ямар нэгэн байдлаар сөргөөр нөлөөлөхгүй гэдэгт итгэлтэй байж болно.

 

Хэрхэн богино хугацаанд шүдээ цайруулах вэ?

Гол орцууд:

  • Куркумагийн нунтаг – 3 хоолны халбага
  • Хүнсний сод – 2 хоолны халбага
  • Кокосын тос – 3 хоолны халбага

Орцуудын тухайд:

Кокосын тос. Шүдний өнгөрийг арилгана. Мөн шүд цоорохоос сэргийлэх болон амны хөндийн бактери, нянг устгах ач тустай.

 

Хүнсний сод. Сод нь бактерийн эсрэг үйлчилгээтэй ба шүдэн дээрх толбыг арилгах, амнаас эвгүй үнэр гарахаас сэргийлдэг байна.

 

Куркума. Байгалийн гаралтай үрэвсэл болон бактери устгагч юм. Амны хөндийн нянг устгаж, амьсгалаас гарах таагүй үнэрийг зогсооно.

 

Бэлтгэх болон хэрэглэх заавар:

  1. Дээр дурдсан орцуудыг хооронд нь сайтар хольж, зуурмаг болгоно.
  2. Шүдний сойзоо авч, зуурмагаас дээр нь түрхээд шүдээ сойздож угаана.
  3. 2 минутын турш сойздоно.
  4. Амаа угаана.
  5. Одоо кокосын тосноос амандаа хийж, 2-5 минут байлгасны дараа амаа усаар зайлна.
  6. Тосыг зажлаж болохгүй ба хугацаа болоход амнаасаа гаргана.
  7. Одоо ердийн үед хэрэглэдэг шүдний оогоор шүдээ зөв сойздож угаана.

Шүдээ сойздож угаасны дараа таны шүд цайрсан байгааг та анзаарна. Бүх шар толбонууд алга болсон байх ба уг бэлдмэлээр шүдээ угааснаар буйлны үрэвсэл болон шүд цоорохоос бүрэн сэргийлж чадна.

2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Batsuuri Suvdaa

    Batsuuri Suvdaa

    2019/10/30 at 19:02

    tamhia hayahgyi yuu?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *