
Товчлуурын эдгээр хэрэглээ таны ажилд үнэхээр хэрэг болно! Мэдээж энэ бүгдийг хулганы тусламжтайгаар хийж болох хэдий ч яагаад нэг зүйл шинээр мэдэж аваад ур чадвараа нэмэгдүүлж болохгүй гэж?
Өнөөдөр та бүхэндээ компьютерийн гарын хэд хэдэн хэрэглээг танилцуулахаар бэлдлээ. Эдгээр хэрэглээг өөрийн болгож чадсанаар та багагүй цаг хэмнэх болно.
Товчлуурын хэрэглээнүүд
1. F2
Хавтас болон файлын нэрийг өөрчлөнө. Ганцхан даралтаар.
2. ALT + F4
Цонх эсвэл программыг хурдан хаана.
3. ALT + Backspace
Текстээ санаандгүй арилгачихсан уу? Айлтгүй, энэ аргаар сэргээх бүрэн боломжтой.
4. CTRL + SHIFT + N
Олон үйлдэлт товчлуур. Хэрвээ ажлын хэсэг дээр энэ товчлуурыг дарахад (эсвэл өөр хавтсанд) шинэ хавтас нээнэ. Харин Google Chrome дээр дарахад шинэ цонх нээнэ.
5. CTRL + T
Дурын браузерт шинэ Таб нээнэ.
6. CTRL + SHIFT + T
Чухал цонхоо санаандгүй хаачихсан уу? Хамгийн сүүлд хаасан цонхыг нээнэ.
7. ALT + TAB
Хэрэгтэй эд дээ! Нээлттэй цонхнуудын хооронд шилжихэд тун тохиромжтой.
8. CTRL + Esc
Start цэс рүү орно.
9. Windows + L
Win товчлуур ямар ч хэрэггүй гэж үзэх хүмүүс бий. Үнэндээ тийм биш. Жишээ нь, системээс хурдан харахад тусална. Компьютерээсээ холдохдоо хэн нэгэнд ашиглуулахгүй байхыг хүсвэл энэ товчлуурыг л дарахад хангалттай.
10. Windows + M
Win товчлууртай хослох бас нэгэн арга – том болсон дэлгэцээс гарахад тусална. Эдгээр товчлуур дээр дарснаар дэлгэцээ хэвийн горимд оруулна.
11. Windows + TAB
Нээлттэй бүх цонхуудыг харахад тусална.
12. Shift + Delete
Хэрэгтэй ч маш болгоомжтой хандаарай. Хогийн саваар дамжихгүйгээр файлыг шууд устгана. Ингэж устгасан файлыг сэргээхэд амаргүй.
13. CTRL + ALT + DEL
Сонгодог хувилбарыг бас дурдах хэрэгтэй. Ид шидийн дохиур гэлтэй – дэлгэцийн үйлдлийн сонголтуудыг гаргана.
Товчлуурын олон үйлдлийг мэдэж авлаа. Гар дороо бэлэн байлгахын тулд хэвлээд авахыг зөвлөж байна. Хэрвээ нэг санаад авбал байнга хэрэглээд эхэлнэ – ямар их ажил, цаг хугацаа хэмнэж байгаа та удахгүй ойлгоно доо.
Нийтлэлийг тустай гэж үзсэн бол найз нөхөдтэйгөө хуваалцаарай.








Oyuka Oyungerel
2018/03/11 at 20:19
Bayrjargal Bayrtsogt