Толгойноосоо хөл хүртлээ өөгүй сайхан харагдах 10 нууц арга

4

Хүнийг хувцсаар нь угтаж ухаанаар нь үддэг гэдгийг бид бүгд мэднэ. Тиймээс бид тодорхой загвар барин ямар нөхцөлд юу өмсөх талаар өөрийн гэсэн ойлголттой байдаг билээ. Гэхдээ сайхан харагдахын тулд анхаарах ёстой хэд хэдэн жижиг нууц бий.

Энэ удаа ямар ч нөхцөлд толгойноосоо хөлийн ул хүртэл өөгүй сайхан харагдах хэдэн нууцыг хуваалцъя.

Хувцасны зах таны нүүр царайны хэлбэртэй зохицох ёстой

Ямар нэг цамц сонгохдоо зах нь ямар хэлбэртэй байх талаар бид тэр болгон анхаардаггүй. Энэ нь бүдүүлэг алдаа гэхэд хэцүү боловч үүнийг анхаарч чадсанаар та өөрийнхөө царай зүсийг илүү сайхан харагдуулж чадах юм.

Нарийн зах нь өргөн нүүртэй хүнд таарах бөгөөд ийм зах нь хүний нүүрийг арай сунгаж харагдуулна. Харин зууван нүүртэй хүнд сонгодог захтай цамц илүү таарна. Харин нарийхан нүүр царайтай хүнд янз бүрийн захтай цамц туршиж болох ба жишээ нь дугуй захтай цамц.

 

Ханцуй болон мөрөндөө анхаар

Ямар нэгэн хувцас өмсөж үзэж байхдаа мөр болон ханцуйд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Эдгээр хоёр зүйлтэй холбоотой дүрэм бий: мөрний оёдол яг мөрөн дээр, ханцуй нь бугуйн нугаларах хэсэг дээр дуусах ёстой.

 

Нугалсан ханцуйнд анхаарал хандуул

Цамцныхаа ханцуйг нугалах нь бидний хувьд бараг дадал болж байх шиг. Ийм ханцуйг нугалааг нь гаргахад их үрчийсэн даавуу л харагдана.  Тиймээс үүнээс зугтаахын тулд нугалсан ханцуйгаа үе үе дэлгэж тэнийлгэж байх хэрэгтэй.

 

Цув болон пальтоны товчилсон болон товчлоогүй хэсэг

Цув, пальтоны товч мэтийн жижиг зүйлд ч анхаарал хандуулах хэрэгтэй юм. Дээд товчоо товчилж, товчлохгүй байж болох бол дунд хэсгийн товчийг заавал товчлох ба доод хэсгийг товчлохгүй.

 

Гутал авахдаа бүү хэмнэ

Сайн, чанартай гутал удаан эдэлгээ даана гэдэг нь нууц зүйл биш. Үүнээс гадна ийм гутал нь хөлд эвтэй байдаг билээ. Гэхдээ энд нэг анхаарах зүйл бий ба энэ нь сайн гуталд сайн арчилгаа хэрэгтэй, арчлахдаа яг л зааврын дагуу хийж ямар нэг деформац үүсэх, илүүдэл чийг агуулах зэргээс зайлсхийх хэрэгтэй.

 

Хувцасны хушин өлгүүр

Хушаар хийсэн өлгүүр нь жинхэнэ аврагч бөгөөд ийм өлгүүр хувцасны илүүдэл чийгийг шингээж авдаг байна. Мөн иймэрхүү натурал материалаар хийгдсэн өлгүүр хувцсанд ямар ч механик гэмтэл учруулахгүй билээ.

 

Бүс үргэлж зүү

Таны өмдөнд бүс тогтоох төдүүл байгаа бол бүс зүүх хэрэгтэй. Бүсгүйгээр нэг л дутуу харагдах учир хэд хэдэн классик загварын бүстэй байх хэрэгтэй. Мөн бүс нь гуталтай зохицох ёстой бөгөөд бүс авахдаа ямар гуталтай энэ бүс нь зохицох вэ гэдэг тал дээр анхаарч байгаарай.

 

Цамцны дотуур майк харагдах ёсгүй

Энэ нь эрчүүдэд илүү хамаатай бөгөөд тэд л нягт биш цамцны дотуур майк өмссөн харагддаг билээ. Майк өмсөж байхдаа энэ нь ямар ч нөхцөлд цухуйж байх ёсгүйг санаж байх нь чухал юм. Ийм байдлаас зугтахын тулд цамцныхаа бүх л товчийг товчилж (энэ нь майкыг нууна) эсвэл майк өмсөхгүй байх хэрэгтэй ба хамгийн зөв зам нь жилет өмсөх явдал юм.

 

Оймс таны хувцастай зохицох ёстой

Өдөр тутмын амьдралдаа янз бүрийн өнгөтэй оймс өмсөж, туршиж болох ч албан ёсны нөхцөлд тодорхой дүрэм баримтлах хэрэгтэй болно. Оймсны хувьд энэ дүрэм нь: өмдтэй зохицох ёстой. Мөн эрчүүд зангиатай хослуулж, тохируулж болно.

 

Зузаан ноосон цамцыг эвхэх нь тохиромжтой

Зузаан ноосон цамц яваандаа сунаж хэлбэрээ алддаг гэдгийг бид бүгд мэднэ. Хэрвээ ийм цамцыг өлгүүрт хадгалбал энэ нь бүр ч хурдан хэлбэрээ алдана. Тиймээс иймэрхүү цамцнуудыг нямбай эвхэж, тавиур дээр хадгалах нь зөв юм.

63
ХөөрхөнХөөрхөн
19
Ха ХаХа Ха
14
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
8
БурууБуруу
6
БахархмаарБахархмаар
5
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *