Анхны тусламж үзүүлэх үед гаргадаг хэд хэдэн ноцтой алдаа

4

Анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар хүүхдэд багаас нь аав ээж, сургууль, интернетээр заадаг билээ. Эдгээр олон зөвлөгөө заавар дундаас аль нь зөв буруу гэдгийг ялгахад тун бэрх. Гэтэл энэ мэдээлэл нь хэн нэгний амь насыг аварч мэдэх учир тэрхүү тусламжийг хэрхэн үзүүлэх, юу хийж болохгүй тухай нэг мөр мэдэж авах хэрэгтэй.

Ингээд энэ удаа анхны тусламж үзүүлэх үед гаргадаг, хэрхэвч хийж болохгүй хэд хэдэн алдааг танилцуулъя. Эдгээр тусламж бидний амьдралд хэрэг болохгүй байгаасай гэж залбирч байна. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ?

8. Түлэгдсэн хэсэгт тос түрхэх

Бидний олон хүнд ийм зөвлөгөөг эмээ нар нь өгсөн байдаг боловч эмч нар үүнийг болохгүй зүйл гэж баталсан билээ. Элдэв тос, “пантенол” зэрэг нь нимгэн хальс, давхарга үүсгэж шарх эдгэхэд саад болдог байна. Түлэгдсэн хэсгийг хурдан эдгээхийн тулд усанд дүрж 15-20 минут болгоод гаргаж хатаах хэрэгтэй. Зөвхөн ингэсний маргааш юм уу түүнээс хойш тос болон “Пантенол” зэргийг түрхэж болох билээ.

 

7. Гол нь боолт, чангалуур тавих, яаж гэдэг нь чухал биш

Буруу тавьсан чангалуур, боолтоос болж цус алдсанаас дутуугүй хүн гэмтэж, хохирсон байх. Чангалуур тавихдаа шууд арьсан дээр тавьдаг нь хамгийн их тохиолдох үндсэн алдаа юм. Ингэж ямар ч тохиолдолд болохгүй бөгөөд арьсны гадна давхарга хүнд гэмтэж болзошгүй юм. Дараагийн алдаа нь чангалуурыг удаан хугацаанд байлгах явдал. Багадаа цагт нэг удаа, ер нь бол 20 минут тутамд чангалуураа суллан эрхтэнд цус очиход нь дэм болох хэрэгтэй. Ингэхгүй бол гар хөл тайрахад ч хүрч болзошгүй.

 

6. Осолд орж гэмтсэн хүнийг хөдөлгөөнтэй замаас холдуулах хэрэгтэй

Ямар ч нөхцөлд ингэж болохгүй бөгөөд гэмтсэн хүний нугас гэмтсэн байж болзошгүй юм. Ийм нөхцөлд маш жижигхэн хөдөлгөөн ч тахир дутуу болох юм уу үхэлд ч хүргэж мэднэ. Аль болох боломжит зүйлээр автомашины хөдөлгөөнд анхааруулга болох, алсаас харагдах хаалт саад хийж түргэн дуудах хэрэгтэй.

 

5. Хугарсан ясанд чиг тавьж боохын тулд хугарсан эрхтнийг тэгшилж, саваанд хүлэх хэрэгтэй

Хугарсан гар хөлийг хүчээр тэгшилж болохгүй. Хоёр мөчийг нь хөдөлгөөнгүй болгож, гэмтсэн хүн хөл гарынхаа үеийг хөдөлгөхгүй байхаар чиг тавих хэрэгтэй.

 

4. Энэ эм айл болгонд байдаг учир лав л гай болохгүй

Ухаан алдсан хүнд ямар ч эм өгч болохгүй ба тэрхүү эм нь хамгийн энгийн дэлгэрсэн эм байсан ч ялгаагүй. Хүн болгон өөрийн гэсэн онцлогтой бөгөөд магадгүй тус хүн хамгийн энгийн эмэнд ч харшилтай байж болно. Үүний оронд эмч хүлээн, ямар нэг эмгүй туслалцаа үзүүл.

 

3. Тайвшруулахын тулд юм уулгах хэрэгтэй

Архи зэрэг согтууруулах ундаагаар мэдээ алдуулна гэдэг нь ердөө л дэлгэрсэн худал цуурхал юм. Архи нь цус шингэлж, цус алдах нөхцөлийг нэмэгдүүлдэг билээ. XVIII-XIX зууны үед эмнэлгийн спиртийг өвчин намдаагч гэж өгч байснаас болж олон тооны хүн үхсэн байдаг. Мөн архи нь хордлого өгөх бөгөөд суларсан биед эмнэлгийн өвчин намдаагч нөлөөлөхөд саад болдог байна.

 

2. Хэрвээ хүн ухаан алдсан бол аль болох хурдан ухаан оруулах ёстой

Энэ бол маш буруу ойлголт юм. Ухаан алдах бол биеийн хамгаалалтын нэгэн үйлдэл. Ихэнхдээ 1-5 минут үргэлжлэнэ. Хүний хацрыг алгадаж, ус цацах зэрэг нь өвчтөнг комд оруулж болзошгүй юм. Ухаан алдсан хүний хөлийг өргөж, толгойг нь бага зэрэг гэдийлгэн 5 минут болгох хэрэгтэй. Хэрвээ энэ хугацаанд хүн сэргэхгүй бол түргэн дуудаж, өвчтөнөө хажуу тийш харуулах ба ингээгүй тохиолдолд хэлэндээ хахаж болзошгүй.

 

1. Юу ч болж байсан туслах ёстой

Хэдийгээр хэцүү сонсогдож байвч тусламж үргэлж хэрэгтэй зүйл биш юм. Эхлээд өөрт учирч болох эрсдэлийг тооц. Хэрвээ аюул бий бол үүнийг багасгах арга хэмжээ авна. Хэрвээ аюулыг арилгах боломжгүй бол аюулгүй зайд очин мэргэжлийн аврагч, эмч дуудах хэрэгтэй.

 

Бонус: хээрийн нөхцөлд оёдол тавих

Хэрвээ шарх гүн, оёдол тавихаас өөр аргагүй, эмч болон эмнэлэг хол бол эмнэлгийн оёдлыг орлуулах оёдол тавина. Үүний тулд шархны туузыг нарийхан хайчилж, голоор нь мушгина. Дараа нь шархаа нийлүүлж бариад бэлдсэн шархныхаа туузаар наана. Гэхдээ дараа нь ямар ч байсан эмчид үзүүлэх хэрэгтэй ба дээрх арга хэмжээг авснаар цус алдах болох болон сорви тогтох магадлал эрс багасах билээ.

Та анхны тусламж үзүүлэх тухай өөр буруу ойлголт мэдэх үү? Энэ тухайгаа хуваалцаарай. Магадгүй хэн нэгний амийг аварч болох юм шүү.

25
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *